Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд “Төрийн далбаа нь манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийн нэг” гэж заасан.
Үндэсний их баяр наадмын үеэр иргэд янз бүрийн алдаатай хэвлэсэн далбаа хэрэглэх тохиолдол гарч байна. Иймд Төрийн далбааг үйлдвэрлэхдээ Монгол Улсын Төрийн далбааны стандартаар, Үндсэн хуулийн эх загварт заасан тэг болон далбааны өнгөний код, даавууны материал ашиглахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар уриалж байна.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас
26 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийг гутаа доромжлохыг хориглох
Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно.
27 дугаар зүйл. Хариуцлага
1. Энэ зүйлийн 5 дугаар зүйлийн З, 8 дугаар зүйлийн 8, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг санаатайгаар зөрчсөн бол иргэнд 5000 – 10000, аж ахуйн нэгж, байгууллагад 50000-75000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2. Засгийн газраас тогтоосон журмыг зөрчиж Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрсэлсэн, эсхүл Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол иргэнийг 10000-25000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох, эсхүл 14-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
3. Торгох шийтгэлийг шүүгч, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна.
28 дугаар зүйл. Хуулийн биелэлтэд тавих хяналт
Энэ хуулийн биелэлтэд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, гадаад харилцаа болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хилийн цэргийг удирдах газар хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ
Comments are closed.