“Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй баг тамирчид амжилттай оролцов. Эмэгтэйчүүдийн багийн долоон тамирчин медаль хүртснээр багаараа тэргүүлж, алтан цом гардан авлаа.
Тэдгээрийн гаргасан амжилтаас дурдвал, эмэгтэй 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг гурван барилдаанд өрсөлдөгчдөө хожин түрүүлж Азийн өсвөрийн төдийгүй залуучуудын аварга болсон бол 59 кг-д С.Цэрэнчимэд, 63 кг-д Б.Нямгэрэл мөнгөн медаль, 67кг-д О.Оюунгэрэл мөнгө, 72 кг-д П.Номин-Эрдэнэ, 44 кг-д Л.Баттогтох, 51 кг-д Б.Мөнхтуяа, хүрэл медаль хүртэв. А.Батцэцэг, Б.Нямгэрэл нар өнгөрсөн жил хүртсэн хүрэл медалиа зэрэг ахиулж Азийн залуучуудын хошой медальтан болов.
Холбоотой мэдээ
-
МАН-ын тэнэг бацаанд (June 11, 2014 10:03:00 am )
ЯМАР ТӨРӨЛИЙН ТЭМЦЭЭН БЭ , ОЙЛГОСОНГҮЙ ХЭ ХЭ
1 Comment