Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-19-ний хооронд болно. Шалгалтад, нийтдээ 38332 шалгуулагч оролцохоор бүртгүүлжээ.
ЭЕШ-д бүртгүүлсэн хүүхдүүд бүртгэлээ баталгаажуулан, суудлын хуваарь буюу шар хуудсаа авч эхэлсэн байна. Өмнөх жилүүдэд шар хуудсыг сургуулиар нь дамжуулан олгож байсан бол энэ жилээс эхлэн хүүхдүүд өөрсдөө онлайнаар бүртгүүлэн хэвлэж авах боломжтой болсон. Суудлын хуваарийг Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудас руу бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрч ороод шалгуулагч булангаас хэвлэж авах боломжтой.
Харин өнгөрсөн онд төгссөн шалгуулагчид энэ сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд биечлэн очиж, бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж баталгаажуулах шаардлагатай аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.