antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2014 45 comments

Монголын Казахууд яагаад дорд үзэгдэх болов оо

нийтлэсэн Admin

91d01967bf93458coriginalМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос алс хол орших баруун хязгаарт амьдарч буй үндэсний цөөнх болсон казахууд тэртээ 150-180 жилийн өмнө БНХАУ- ын Шинжаан Уйгарын өөртөө засах орноос нүүдэллэн ирж суурьшсан билээ. Тэр үед Монголын ард түмэн казахуудыг баяртайгаар хүлээн авч газар нутаг таслан өгч Монгол оронд энх тайван амьдрах нөхцөл бүрдүүлж өгсөн юм. Монгол Улсад 1921 онд ялсан Ардын хувьсгалын үр дүнд шинэхэн байгуулагдсан төр засаг маань казахуудын хувьд эхнээс нь зөв бодлого баримталж, баруун хязгаарт энх тунх амьдрах асуудлыг нь төр засгийн удаа дараагийн бодлого, шийдвэрээр баталгаажуулж тэдэнд бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж ирснийг бид мартахгүй. 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хуралд казах түмний төлөөлөл анх удаа оролцож анхдугаар Үндсэн хуулиа батлах, тусгаар улсаа дэлхийд зарлан тунхаглах үйлст хүчин зүтгэж түүхэнд нэр нь мөнхөрсөн билээ. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Х.Чойбалсаны шууд санаачилгаар 1940 онд Ховд аймгаас Баян-Өлгий аймгийг салган тусад нь аймаг байгуулж өгсөн нь казах үндэстэн бие даан хөгжих, өөрийгөө удирдах төрийн байгууллагуудтай болох, зан заншил, соёл, өв уламжлалаа хадгалах, эх хэлээрээ боловсрол эзэмших, төрөлх нутагтаа сайхан амьдрах зэрэг казах түмний язгуур эрх ашигт нийцсэн, тэдний хөгжил цэцэглэлтэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Баян- Өлгий аймгийг тусгайд байгуулж өгсөн нь түүхэн ач холбогдлоо ч алдаагүй байна. Өнгөрсөн хугацаанд Монголын казахууд эх орны минь торгон хилийг хамгаалан бүлээн цусаа урсгаж, төрөлх аймагт төдийгүй эх орны өнцөг булан бүрт өрнөсөн бүтээн байгуулалтад оролцож, улс орны хөгжил цэцэглэлд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Монголын казахуудын дундаас ардын хувьсгалын жилүүдэд төр нийгмийн зүтгэлтнүүд Дауитбай, Жамила, Монгол Улсын баатар Н.Икей, алдарт нисэгч Зайсанов, Хаби, Б.Хурметбек, А.Сарай, Х.Хызырхан, К.Зардыхан, Тилей хан, Ахмет, У.Хамбар, Шангишбай, Хашгынбай, К.Мизамхан, Сейлхан, УИХ-ын гишүүд А.Болат, Р.Сандалхан, Т.Султан, Х.Володя, Х.Жекей, К.Сайран, А.Мурат, А.Бакей, А.Тлейхан, Х.Баделхан зэрэг шилдэг сэхээтнүүд төрөн гарч Монголын төрд зүтгэж ирснийг ард түмэн сайн мэднэ. Ер нь өнгөрсөн 74 жилийн хугацаанд Баян-Өлгий аймагт амьдарч буй казах, урианхай, тува, дөрвөдийн ард түмэн цэцэглэн хөгжиж хүн амын хөгжил, малын тоо, амьжиргааны төвшингөөр улсын хэмжээнд томоохон байр суурь эзэлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байдаг. Үүнийг яах аргагүй Монголын төрийн үе үеийн удирдлага үндэсний цөөнхийн язгуур эрх ашгийг хамгаалах үйлст онцгой анхаарлаа хандуулж ирсний бодит үр дүн гэж үзэж байна. Казакстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1990 онд хуралдсан Дэлхийн казахуудын анхдугаар чуулганд “Монгол Улсад амьдарч буй казахууд бол түүх, соёл, зан заншлаа унаган хэлбэрээр хадгалж ирсэн цорын ганц ард түмэн гэдгээр бахархаж байна” гэж цохон тэмдэглэсэн нь үүний нэг нотолгоо гэж үзэж байна. Гэтэл УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд УИХ-д Ардчилсан нам олон суудал авч, Баян-Өлгий аймагт орон нутгийн сонгуулиар ардчилсан хүчин ялалт байгуулснаас хойш казахуудыг дорд үзэх, шилдэг сэхээтнүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг зүй зохисгүй үйл ажиллагаа явагдаж эхэлснийг Баян-Өлгий аймагт амьдарч буй казахууд сайн мэдэж байгаа ба тэд үүнийг хүчтэй эсэргүүцэж байна. Үүний заримыг дараахь нотолгоог үндэслэн дурдвал: 1. Баян-Өлгий аймгийн төр засгийн байгууллагын дэргэдэх хэлтэс, агентлаг, тасаг, албадын даргын албан тушаалыг үеийн үед казахын шилдэг сэхээтнүүд удирдаж ирсэн уламжлал өнөө үед бараг алдагдаж тэднийг янз бүрийн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр аймаг, хотоос казах бус хүмүүсийг илрүүлэн албан тушаалуудад тохоон томилсан явдал юм. Жишээ нь: Баян- Өлгий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, аймгийн прокурор, Цагдаагийн газар \дарга болон түүний харьяа бүх хэлтсийн дарга нар\, Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн хоёрдугаар анги болон барилгын цэргийн анги, Гадаадын иргэдийн харьяатын асуудал эрхлэх алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цэргийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг томоохон 12 агентлагийн удирдлагад ажиллаж байсан казах сэхээтнүүдийг янз бүрийн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаад асуудалд казахын ард иргэд ихээхэн сэтгэл дундуур байна. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Сум дундын шүүхэд ажиллаж байсан казах хуульчдыг өөр аймагт шилжүүлэн ажиллах бодлого баримталж байна. Өнөөдөр гол, гол агентлагийг казах бус хүн удирдах болсноор тухайн байгууллагад ихэвчлэн тэдний төрөл садан, найз нөхөд, нутаг нэгт хүмүүс ажилд орж байна. Улсын хэмжээнд Баян-Өлгий аймаг ажилгүйдлийн төвшингөөр дээгүүрт тооцогддог ба орон нутагт оршин сууж буй гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн казах сэхээтнүүд ажилд орж чадахгүй байна. УИХ- аас шүүхийн шинэчлэл гэсэн нэрийдлээр Баян-Өлгий аймагт 73 жил тасралтгүй ажиллаж байсан давж заалдах шатны шүүхийг татан буулган Ховд аймаг руу нүүлгэн шилжүүлсэн нь шүүхийн хаалга татаж ядарч зовсон иргэдэд маш их дарамт болж, зовж зүдэрсэн иргэд эрхээ хамгаалуулахаар Баян- Өлгий аймгаас талдаа 220 км орших Ховд аймагт очих гэж эдийн засгийн хувьд багагүй хохирол амсаж байна. Энэ бүх асуудал наанаа хуулийн хүрээнд явагдаж байгаа мэт боловч цаана үндэсний цөөнх болсон казах иргэдэд үзүүлж буй дарамт шахалт гэж үзэж байна. 2. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар аливаа үндэс- тэн, ястан төрөлх хэлээрээ ярих, сурах бүрэн эрхтэй юм. Гэтэл сүүлийн үед УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын зарим гишүүн, сайд нар Баян-Өлгий аймагт амьдарч буй казах иргэд, бүр одоогийн аймгийн удирдлага ч монгол хэлээр сайн ярьж чадахгүй байна, казахуудын боловсролын түвшин хангалтгүй байна гэж шүүмжлэх боллоо. Яг бодит байдал дээр казах иргэдийн хэдэн хувь нь монгол хэл мэдэхгүй байгаа, боловсролоор таруухан байгааг судалгаа хийж албан ёсоор тогтоогоогүй байж, монгол хэл мэдэхгүй гэж хавтгайд нь өрөөсгөл дүгнэлт хийж байгаа нь бас нэг доромжлол, дарамт гэж үзэж байна. Саяхан УИХ-ын чуулгаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцэх үед Казахын ард түмний боловсролыг хөгжүүлэх талаар нэг ч үг, өгүүлбэр тусгагдаагүй байгааг УИХ-ын гишүүн А.Бакей гишүүн гомдсон маягтай хэлж байсан юм. Миний бодлоор Монголын казахууд өдөр тутам зурагт үзэж, монгол хэл дээр сонин уншиж, монгол хэл дээр төрийн албыг залгуулж, ерөнхий боловсролын сургуульд монгол хэлний хичээл тогтмол орж байхад монгол хэл мэдэхгүй байна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Одоо Баян-Өлгий аймагт монгол хэлийг казах хэлнээс ч илүү сайн мэддэг, дотоодын их, дээд сургууль төгссөн олон зуун сэхээтнүүд ажиллаж байна. 3. Сүүлийн үед Баян-Өлгий аймагт үйлдэгдсэн гэх казах иргэдтэй холбоотой эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг ч Улаанбаатар хотод Улсын Мөрдөн байцаах газарт мөрдөн шалгах буруу жишиг тогтож байгаад ихээхэн сэтгэл түгшиж байна. Ганц жишээ дурдахад, 2013 оны арванхоёрдугаар сард илэрсэн улсын нийгмийн халамжийн санд онц их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийн талаар хэн нэгэн иргэний гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад казах иргэдийг улсын олон сая төгрөгийг зохион байгуулалттай бүлэглэн завш- сан гэж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хууль хяналтын байгууллагын удирдлагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад гомдолтой байна. 2014 оны нэгдүгээр сараас одоог хүртэл бараг хагас жилийн нүүр үзэж байхад 13 казах иргэнийг Улаанбаатар хотод авчирч улсын мөнгө төгрөгийг завшин үрэгдүүлсэн гэж шалгаж байгаа ба энэхүү 13 казах иргэнийг өсч төрсөн, дассан нутаг орноос нь, ажиллаж буй байгууллага, хамт олноос нь, түшиг тулгуур болж байсан аав, ээж, хань, үр хүүхэд, ах, дүү, төрөл садан, найз нөхдөөс нь салган заримыг нь шорон дамжуулан удаан хугацаагаар цагдан хорьж эрүү шүүлт үзүүлэх, сэтгэл санааны болон эрүүл мэндээр хохироох, заримыг “Гадуур хувийн батлан даалтад байлгаж байна” гэж өдөр бүр Улсын мөрдөн байцаах газарт дуудан бүртгэх, олон сар, хоногоор мэдүүлэг авахгүй байх зэрэг асуудал нь казах иргэдэд боловсон хэлбэрийн эрүү шүүлт хэрэглэж байгаагаас ялгаа алга. Эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьжиргааны төвшин доройтож байгаа цагт хэрэг төвөгт холбогдсон гэх эцэг эх, хань, үр хүүхэд, ах дүү, төрөл саднаа эргэж тойрох гэж алс хол Баян-Өлгий аймгаас ар гэрийнхэн нь онгоцоор болон газраар удаа дараа Улаанбаатар хотод ирж багагүй зардал гаргаж байна. Харин Улаанбаатар хотод эрүүгийн хэрэгт шалгагдаж буй 13 казах иргэн нь бүгд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй мөртлөө өдөр бүр автобусны зардал, хоолны үнэ, байрны түрээс, утасны төлбөр зэрэг эдийн засгийн хохирол амсаж байна. Энэ нь дулаан конторт сууж, төрөөс цалин хангамж авч байгаа хэн нэгэн албан тушаалтанд маш бага мөнгө мэт санагдах боловч жирийн нэгэн иргэнд наад зах нь өдөрт 30000 төгрөгийн зардал гаргалаа гэхэд өнгөрсөн зургаан сарын 180 хоногт нэг хүнээс ойролцоогоор тав орчим сая төгрөгийн зардал гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн ухаалаг төр маань хаана байна вэ. Иргэдэд эрүү шүүлт хэрэглэдэг, эдийн засгаар хохироодог, хүнд суртлын бай болгодог, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрийг нь гутаадаг, нэгэнт гэм буруутай асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад “Гэм буруутай” гэж зарладаг төртэй болж байна уу. Казах иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг Улаанбаатар хотод татан авч ирж шалгах болсон шалтгааны талаар уг эрүүгийн хэрэгт хяналт тавьж буй прокурор нь “…. Бид Казахын ард түмний зан заншилтай холбоотой учраас уг хэргийг зориуд Улаанбаатар хотод шалгаж байгаа” гэж ярьж байгааг юу гэж ойлгох вэ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Үйлдэгдсэн хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяаллыг тогтоох асуудлыг шийдвэрлэхэд иргэдийг үндэс, угсаагаар буюу халх, казах, урианхай, дөрвөд, тува ард түмний зан заншилтай холбоотой учраас тэднийг байнга оршин сууж буй газраас нь өөр газарт авч ирж эрүү шүүлт үзүүлэн мөрдөн байцаалт явуулна гэсэн ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Монголын хууль эх орны аль ч өнцөгт, иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой биш үү. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ”Мөрдөн байцаалтыг хэрэг гарсан газарт явуулна, хэргийг бүрэн гүйцэд, түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийн аль олонхи байгаа газарт, эсхүл хэрэг илэрсэн газарт…. мөрдөн байцаалтыг явуулна” гэж заасан байдаг юм. Цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн энэхүү үг, өгүүлбэр нь өнөөдөр казах иргэдийн хувьд зөвхөн хоосон цаас болж үлдэж байна. Ер нь сүүлийн жилүүдэд хууль гууль болж хэн дуртай нь хуулийг өөрт ашигтай хэлбэрээр тайлбарлан ажиллах болсон нь нууц биш юм. Дээрх казах иргэд Баян-Өлгий аймагт байнга оршин суудаг, тэнд ажиллаж, амьдарч байсан, үйлдсэн гэх хэрэг нь Баян- Өлгий аймагт гарсан, хэргийг Баян-Өлгий аймагт илрүүлсэн, бүх сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчид нь Баян-Өлгий аймагт амьдарч байгаа боловч тэдний үйлдсэн гэх хэргийг заавал Улаанбаатар хотод шалгаж байгаа нь хэнд ашигтай вэ. Улсын мөрдөн байцаах газраас удаа дараа ажлын хэсэг гарган тэрхүү ажлын хэсэг нь Баян-Өлгий аймагт онгоцоор очиж аймгийн бүх сумдаар тойрон удаан хугацаагаар хяналт шалгалт хийж байгаа ба тэр албан тушаалтнуудын унаа, зочид буудал, албан томилолтын зардлуудыг улсын төсвөөс гаргаж байгаа нь өнөөдрийн эдийн засаг хүндхэн байгаа үед төсөвт бага ч гэсэн дарамт учруулж байна. Энэхүү бусармаг, казах иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж буй асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон Өргөдлийн байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний комисс, Хууль зүйн Сайд, Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын газарт удаа дараа гомдол гаргаж байсан боловч тэрхүү гомдол маань шийдэгдэхгүйгээр “Казахын ард түмний зан заншилтай холбоотой учраас хэргийг зориуд хотод татан авчирч шалгаж байгаа” гэх хяналтын прокурорын гарт очиж сейфэнд нь хадгалагдаж байгаа нь Монгол Улсад хууль ёсыг сахих, шударга ёсыг тогтоох, хариуцлагын тогтолцоо байна уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Одоо Баян- Өлгий аймагт шүүх, цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Тэнд ажиллаж буй хуульчид төрөөс цалин хөлс авч ажиллаж байна. Баян-Өлгий аймагт амьдарч буй хуульч казах сэхээтнүүд ээдрээ төвөгтэй, олон холбогдогчтой, эрүүгийн хэргүүдийг цаг тухайд нь илрүүлж, хуулийн дагуу мөрдөн шалгаж төр засгийн өмнө хүлээсэ тангарагтаа үнэнчээр ажиллаж ирснийг өнгөрсөн түүх гэрчилнэ. Гэтэл одоо яагаад казах хуульчдад Улсын ерөнхий прокурорын газрынхан итгэл алдрах болов. Тэгвэл Баян- Өлгий аймагт хууль хяналтын байгууллагыг татан буулган Увс, Ховд аймагт шилжүүлэн ажиллуулах биш үү. Энэ захидалд дэлгэрэнгүй дурдсан казах иргэд, сэхээтнүүдийг ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлсөн асуудал, 13 казах иргэд Улаанбаатар хотод боловсон цөллөгт байгаа зэрэг ноцтой асуудлыг тус аймгийн шинэ удирдлага мэдэхийн дээдээр сайн мэдэж байгаа боловч юу ч мэдээгүй, юу ч сонсоогүй дүр үзүүлж, үндэсний цөөнх болсон казах иргэдийн язгуур эрх ашгийг тууштай хамгаалах чадвар, чадамж байхгүй болсон явдалд харамсаж байна. Энэхүү асуудлыг захидлыг бичихдээ миний бие хэрэг хийсэн хүнийг өмгөөлөн хамгаалах санаа огт агуулаагүй гэдгийг хэлье. Монголын төр өнөөгийн ороо бусгаа цагт өнгөрсөн 70 гаруй жилдээ төр засгийн ивээл дор амар жимэр, энх тунх, хүн шиг амьдарч ирсэн үндэсний цөөнх болох казах иргэдийг яагаад дорд үзэх болов, тэдэнд яагаад итгэл алдрав, сүүлийн жилүүдэд яагаад хатуу хандах болов, ийм цөвүүн цаг үеэ ирж байгаа юм уу зэрэг асуулт гарч ирж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН НАЙМДУГААР БАГИЙН ИРГЭН, ИТЕЛИ-КҮЙИК


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • GG (June 06, 2014 10:40:55 am )

    TEHGUI YADIIN HUNII GAZAR GUIJ IRCHEED AVCH TUSDAA GARNA MUUSAIN HALH MONGOLCHUUD ZAIL GEED HUMUUS YAJ ZUV UZEGDEHIIN!!! HAMGIIN EMGENELTEI NI TER LAL SHASHINTAI UUGUUL URIANHAI NARIIG UURSDUU HAVCHICH GADUURHADAG. YAMAR SAINDAA MONGOL HUNTEI SUULGAHGUI MONGOL NAIZTAI BHIIG UZDEGGUI UURSDUU MUU YOSTOI HUMUUS!!! BI HOVD GOVI ALTAIGAAR YAVHAD KAZAKUD NI GAZAR UHAJ MOD TASDAJ BAIGAL SUITGEJ BHIIN ASUUHAAR HUNII GAZAR YADIIN GESEN SHIG L BNLEE… EHNEESEE SAID BSAN KAZAKUUD KAZAKSTAN OROSIIN TAGNUUL MAYGAAR AJILAAD BARIGDAJ BN, DEER UED CH OSPANII DEEREMCHID ZUVHUN MONGOL OIRDUUDIIG HUIS TEMTERCH HYATDIIN TSEREGTEI NEGDEJ BARUUN HELDEER DAIN DEGDEEJ UNDESNII TUSGAAR TOGTONOLD HALDAJ IRSEN HUMUUS SHUDE!!!!

    • unurkhan (June 06, 2014 11:11:40 am )

      Ene ukher mongol juu gej khusan be.khazakuud mongoliin tuluu susaa urasgaj jabsan jum shuu. Khalkhchuud medne kharin baruun aimagiin ukhej baisan urankhai uld durbuduud turiin tolgoit garch zugeer baisan ard tumeniig dund undesenii asuudal bii bolgoj baina shuu daraa kharusalgiin Elbegdorj , Sagaan , Altankhug , Njamdorj nar khulenshuu .Kazakhuud jabaad ochikh ekh orontoi ard tumen.Kharin Bainulgiid khujaa nartaigaa amdarai.

      • GG (June 06, 2014 11:22:07 am )

        YAVJ UZ!! ! MUUSAIN LALIIN SHASHINTNUUDAAS DELHII HURTELL ZALHAJ BN!!! TA NARIIG HYATADDIN DARLALAAS 80 JIL HAMGAALAJ TSATGALAN BLGALAA!!! URUVDHUD URLUU USHIGLUNU GEGCHEER TAIVAN AMIDRAA GEED GAZAR TUR BAILGASAN BOLHOOS TASTAAD AVAA GEEGUI SHU MUU LLRUUD MINE!!!

      • ЗОЧИН (June 06, 2014 3:52:07 pm )

        КАЗАХУУД ХҮНЭЭ ӨСГӨХ ДАЛД БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙГАА УДАХГҮЙ МОНГОЛООС ТУСГААРЛАНА ГЭХ УЛСУУД ШҮҮ,СҮҮЛИЙН ҮЕД КАЗАХУУД ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХЭРЭГТЭЙ БҮХ САЛБАРЛУУ ХҮЧ ТҮРЖ БАЙНА. ХАР ХАЙРЦАГНИЙ БОДЛОГО НЬ ХАА БАЙНА. ЧОЙБАЛСАНГИЙН БАЛАГ ИХ БАЙНА ДАА…НЭГ КАЗАХ НИСГЭГЧ НЭГ Л БӨМБӨГ ДЭЭРЭЭС НЬ ХАЯЧИХ,ИРЭЭДҮЙД ТА НАРТ МАШ ИХ БАЛАГ ТАРИНА ДАА ЭНЭ КАЗАХУУД ГЭСЭН ЮМ ГЭНЭЛЭЭ ШҮҮ

    • nnnn (June 11, 2014 3:01:56 am )

      Энэ мангар хасаг юугаа бичсэн юм. Өөрөө ч монгол хэлээр тийм сайхан найруулан бичсэн байна уу. Өөрөө бас монгол хэл муутай л юм байна. Монгол улсад албан хэргийг монгол хэлээр хөтөлнө гэж хууль бий. Монголын иргэн мөн л юм бол монгол хэл сайн сурах хэрэгтэй. Эс тэгвэл ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад тонил цаашаа….

  • GG (June 06, 2014 10:43:02 am )

    MONGOL ZALUUCHUUD ENE KAZAKUUDAD BAYANULGII BOL URIANHAI YASTANII ULGII NUTAG HARIN KAZAKUUD BOL SHINJAN UIGURIIN UUGUULCHUUD GEDGIIG SANUULAJ BH HEREGTEI SHUU!!!

  • Zochin (June 06, 2014 10:47:11 am )

    Ireech gej uriagui uldeech gej guigaagui yawah gazar baiwal yaw daanch ochih gazar baihgui l dee, haritsaj uzeed l medrsen muu hasaguud

  • Мгл (June 06, 2014 11:06:42 am )

    Монголынхоо нэг аймгиин албан тушаалын юун арван хувь ,ерэн хувииг нь монгол хун хашихад яагаад болдоггуй юм. Цагаач минь татанги байгаарай. Та нарын энэ балиар занг чинь казахстанчууд узэж чадахаа байгаад байгаа гэсэн шуу. Хунии нутагт гуйж ирчихээд нутгиин ард тумнииг хавчаад, хоогоод дарамтлаад байдаг. Булгэрхээд, оготно шиг уржээд монголоор нэг тарчихаад , тааваараа амьдарцгааж байж эх орноо гэж узэж чаддаггуй, хаашаа балиарууд вэ!!! Хуухнууд нь гэж цув омсож толгойгоо битуу боочихоод л нээх тусгай амьтан болох гээд чуганц царайлчихаад яваад байна. Тиим гарал уусэлдээ баригдаж амьдрах дуртай бол тэр хуучин нутугруугаа яваачдээ

  • Монголчууд даа (June 06, 2014 11:20:55 am )

    Сүүлийн үед казах иргэдээс МУ-ын УИХуралд орж гишүүн болсны дараа удаа дараа гадаадын тагнуулын албанд элсэж Монгол Улсын эрх ашиг тусгаар тогтнолын эсрэг ажиллагаа явуулаад байдаг нь тоогүй юм. Тэд суурин казах ар түмэн та нарыгаа даанч нэг хөсөрдүүлэх юм да. Ийим сэхээтнүүдийг чинь яалтай билээ. Би казах найзуудтай тэд их сайн залуучууд, даанч яс нэгт нь Монголын төрд гархаараа урваж шарвадаг нь гайхалтай. Тиймээс Бусад орны жишигээр улс төр болон агентлаг, байгууллагыг толгойлох ажил томилж болохгүй.Монголчууд мандтугай.

    • Зочин (June 06, 2014 11:35:39 am )

      Зөв. төр засаг нь одоо л нэг зөв харж байгаа юм биш үү. Хасагууд чин Богд хаанаас газар гуйж орж ирсэн цагаачид. Уугуул хүмүүс нь Алтайн урианхайчууд. хасагуудад зориулж аймашг байгуулсан ч юм биш. Тэр чинь Монголын газар нутаг. Хасгууд үржиж олшроод, уугуул хүмүүсийг нь хавчиж хөөгөөд, хамаг чухал албан тушаалыг нь эзлээд, сүүлдээ бүр ТУСГААР УЛС маягийн юм болох санаа өвөрлөх болсон нь үнэн шүүдээ. Төр түмэн нүдтэй шүү, нөхөд минь

  • ИРГЭН (June 06, 2014 11:30:15 am )

    ЕР НЬ ХҮМҮҮНИЙ ЗАН ГЭНЭТ ЭВДЭРЧ, ИХ ЮМ ХҮСЭЖ, ГОМДОЛЛООД ЭХЭЛБЭЛ САЙНЫ Ч ЕР БИШ ДЭЭ…

  • зочин (June 06, 2014 11:54:30 am )

    Казакийг Халх хүн яагаад төрийг бариад удирдаж болохгүй гэжүүдээ,харин тэр тусмаа сайн байхгүй юу?шудрага нийгэм тогтож танил тал яс үндэс харгалзахгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ,Баянөлгий аймгийн бүх удирдлагуудыг КАЗАК _бологчихвол асуудлыг үнэн мөннөөр шийдвэрлэж чадахсан болвуу,ЭНЭ БИЧСЭН СЭТГЭГДЭЛД ДАНГААР НОЁРХОХ,ЭРХ МЭДЛИЙГ АВАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ УТГА ЧАНАРЫГ АГУУЛСАН БҮТЭМЖГҮЙ ЗҮЙЛ БИЧСЭНИЙГ ХУВЬДАА ЭСЭРГҮҮЦЭНЭ,

  • nasaa (June 06, 2014 12:09:21 pm )

    bi uuruu halh …nadad kazak naizuud bii …baynulgiin kazakuud mongoliin irgen nutag negtnuud mini

  • Туяа (June 06, 2014 12:15:23 pm )

    Мөнгөний амьтадыг Их хуралд дэшүүлсний гай шүү дээ. Тэгээд зарим казах эрчүүд хэл ам татаж байгааг нь үнэн гэхдээ бусад казах иргэд рүү ингэж давшилах нь буруу шүү дээ. Ардын намын үед ийм байгаагүй шүү.Казахууд хөдөлмөрч сайн ард түмэн

  • loz (June 06, 2014 12:45:59 pm )

    Za KAZAKUUD hil manadiimuu ain??? Bayan-Ulgiid baih tsergiin angid n ochihod kazakuud bish urianhai, halh tserguud l bsn shuu muu BAAS min!!!

  • Anonymous (June 06, 2014 12:49:04 pm )

    Unen shuudee huduugiihund naad davj zaaldah shuuhiin asuudal uneheer hund tusaj bgaa shuudee

  • Anonymous (June 06, 2014 12:55:12 pm )

    Хөдөлмөрч ямар хамаа байна! Өөрийнөө төлөө юм. Эх орон, Эх орны төлөө сэтгэл чухал шүү. Санаа буруу бол мянган ажилсаг агаад хэрэггүй.
    Өндөр алба хашиж явсан нөхөд тагнуул туршуул хийж байсан гээд л яригдаад байгаа ш дээ. Сайраан, Жекей гэхчлэн, цаана нь хичнээн байгааг хэн мэдлээ? Санаа буруу хүмүүс дээ.

  • Зочин (June 06, 2014 1:05:25 pm )

    Тэр чухал чухал албаны даргын ажлыг Казах бус хүн хаших нь маш зөв. Энэ чинь улсын эрх ашиг шүү. Тэгэж байж Өлгий аймаг жаахан эрүүлжинэ байх. Тэр хэдэн дарга нарыг нь баахан хавчих байх даа. Дээр бичсэн үнэн байхаа. Бүх санаа нь Шинжаан, Казахстан руу л байх. Өнгөрсөн жил нэг сурвалжлагч Өдрийн сонинд цуврал гаргасаныг үзсэн. Бодит байдлыг маш үнэн бичсэн ш дээ. уугуул хүмүүс нь яаж зовж зүдэж байгааг, тэднийг яаж хяхаж хавчиж байгааг, хэдхэн жилийн өмнө Баян өлгийд монгол дарга байтугай, манаач ч үгүй байсан шүү.

  • Anonymous (June 06, 2014 1:21:42 pm )

    МОНГОЛ УЛСЫН НУТАГТ ТӨРӨЖ МОНГОЛЫН ИРГЭН ГЭЖ НЭРЛЭГДСЭН БОЛ МОНГОЛ ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙБАЙ ИЙМ СЭТГЭЛГҮЙБОЛ МОНГОЛООЧ ЦАГААЧЛАХ ӨРӨГДЛӨӨ ӨГ МОНГОЛЫН ИРГЭН ХҮН МОНГОЛ НУТАГТ ҮНДСЭН ХУУЛААР ОЛГОДСОН ЭРХЭЭН ЭРХ ТЭШ ЭДЛЭХ ЁСТОЙ
    ЗААВАЛ КАЗААХ ХҮН ДАРГА БАЙНА ЗААВАЛ МОНГОЛ ХҮН ДАРГА БАЙНА ГЭСЭН ХУУЛЬ ЁС БАЙХГҮЙ ЭРДЭМ БОЛОВСОРОЛТОЙ МОНГОЛОО ГЭСЭН ЗҮРЭХ СЭТГЭЛТЭЙ АРДТҮМНИЙТӨЛӨӨЗҮТГЭЖ ЧАДАХ ХҮНЛ
    ДАРГЫН АЖИЛ ХИЙНЭ

  • зочин (June 06, 2014 1:23:19 pm )

    Хаанаас ч юм казакуудаас ” та нарт хоёр л зам байна.нэг бол монголыг сонго, эсвэл казахстаныг сонго” гэвэл казакууд бүгдээрээ казахстаныг л сонгоно шүүдээ.Энэ нь амьдрал дээр харагдаж байгаа.Монголын төлөө тэдэнд цохилох зүрх, тэмүүлэх сэтгэл гэж байхгүй.

  • яагаад (June 06, 2014 1:37:07 pm )

    Монголоос Назарбаевын дуудсанаар очсон казахуудыг хяхаж хавчиж,монголоор нь дуудаж,нөгөөдүүл нь тэсэхээ байгаа буцаад дургүй халх Монгол руугаа зүглэв? Манай казахууд эх газрын казахуудтайгаа таарахгүй байна гэхээр хэн болж таарахав???

    • GG (June 06, 2014 1:49:43 pm )

      UIGUR!

  • hm (June 06, 2014 2:07:07 pm )

    Халх ч бай Буриад ч бай Казах ч бай угаасаа л ялсан нам нь өөрсдийнхөө хүмүүсийг тавьдаг нь бичигдээгүй хууль. Энэ олон жилүүдэд МАН ямагт ялж байсан болохоор л дандаа МАН ы казакууд тэндээ өндөр албан тушаал хашдаг байсан биз. тэгээд суудлаа алдаад олон юм донгосцгоогоод. өөр Аймагт ч гэсэн ялгаагүй ялсан нам нь л өөрсдийн хүмүүсээ тавьж байгаа. Тэгээд ч УИХ-ын гишүүн болоод тагнуул болж байнаа гэдэг чинь нийт казах ард түмний сэтгэл Монгол биш Казахстан руу л чиглэсэн байдаг гэдгийг гэрчилж байна. Надад мэдээж Орос найз байгаа. тэглээ гээд миний сэтгэл орос руу биш. Орост амьдардаг Буриадууд байна. Тэглээ гээд тэдний сэтгэл голчлон Монгол руугаа байдаг, Өвөрмонгол байна. Гэхдээ л Орос, Хятадууд бидний ахан дүүсийг бодлогоороо хяхаж хавчдаг. харин Монголд Казахуудыг хяхаж хавчдаггүй. Өөрсдөө л Халхчууд гэж тусдаа байхыг хүсдэг улс. Тиймээс өөрийн газар нутаг дээр байгаа ямар ч үндэстэн ястанд та нар хэний газар нутагт амьдарч байгаа ямар улсын харъяалалд байгаа. ямар улсын хүн бэ гэдгийг мэдрүүлж Монголчуудтай нэгдүүлж нийгэмшүүлж байх хэрэгтэй. Тэглээ гээд ёс заншлыг нь хяхаж хавчихгүй нь мэдээж.

  • hh (June 06, 2014 2:09:58 pm )

    13 kazak hun baitsaagdaj bna geh. halh torguuduud kazak bish bolohoor hun bish bolj taarch bna uu. bugdeeree l arisaa huuluulj bna sh dee. odoo tegeed ideed uutsan yum chini mongol kazakgui arisaa huuluuahaas yahav. esvel kazak hun ulsaas mungu idej uudaggui geh geed bgaa yum uu.

    • h (June 06, 2014 2:49:03 pm )

      MGL jail

  • !!!!!! (June 06, 2014 2:32:20 pm )

    Neg teneg nam huusun mulguu yumnuud manai orond buh yum namtai holbootoi ternees bish ta nariig yasiiin bugd eruul saruul aj turj bn hutlaa show hiihee boilj uz

  • !!!!!! (June 06, 2014 2:37:07 pm )

    uur uursdiigee gehiin mongol ulsaa gazar nutgaa aldchaad yahiin ta nar ur zeelee yaj tuluhiin ur zeel chin hetreed suuld gazaraa ugch uursduu bool boloh biz iim yumand sanaa zowohoos ter neg har kastyumtai hooson tolgoitoi yumnuudaas bolgoomjilj tednii hiisen yumiig ta nar harda ulsaa awarhaa bod tanuus neg undesten yaraad neg bol nam geed shooow hend heregtein aan

  • зочин (June 06, 2014 2:55:00 pm )

    halamjiin heregt holbogdson Sezd l bichsen baina

  • Зочин (June 06, 2014 3:01:31 pm )

    Нам нам гэхээс илүү Өлгийд Казахууд гэдэг “нам” ноёрхож байгаа шүү дээ. тэнд монгол хүн бол хүн биш. Би хэвлэлд ойр байдаг хүн. Өдрийн сонинд гарсан сурвалжлагыг уншсан. Бас түүнийг бичсэн сэтгүүлч бүсгүйг үл таних хүмүүс гудамжаар ч зүгээр явуулахгүй мөрдөж мөшгиж, машин унааг нь хорлож,маш их зовоосон гэж дуулсан. Цагдаа магдаа нь арга хэмжээ авсан эсэхийг бүү мэд. Хүмүүс хужаа хужаа л гэнэ, хужаагаас илүү хортой юм баруун хязгаарт буй болоод байгаа юм биш үү.
    Тэнд газар ус сүйрч байна, уугуул монгол нэр нь алга болж байна. Тэнд суудаг уугуул хүмүүс нь хавчигдаад амьдрахын эрхээр нутаг орноосоо дайжиж байна. Ер нь Өлгийн хязгаарт монгол хүмүүсийг бодлогоор суурьшуулах ажил төр засаг нь хийх хэрэгтэй байхаа. Тэгэхгүй бол нэг мэдэхэд баруун хязгаарт харь хэлт улс мэтюм буй болох вий. төрийн төмөр нүүр хэрэгтэй.

  • Хойд-Гойд (June 06, 2014 3:19:24 pm )

    Хөөе Товаришуудаа Хасагуудын талаар зөвхөн Баян-Өлгийд амьдарч тэдэнд алуулж байгаа Тува,Дөрвөд,Урайнхай нар л сайн мэднэ.Үнэхээр хасаг дарга нарыг нь хуу солих хэрэгтэй.Цагдаагийн даргийн хүүхэд дээрэм хийгээд, шүүхийн даргын хамаатнууд контор бөглөөд,нэгч монгол хүн баян өлгийн төр захиргаанд ажилдаггүй юм Хэн нэг нь хэрэг болгон Нутгийн удирдлагийн Ордоноор нь, Өлгий сумын захиргаагаар нь ороод нэг толгой монгол хүн олоод уулзаарай,Тэнд монгол хэл мэддэггүй казак сууж байдаг юм.Хэзээ Баян-Өлгий гэж байсан юм Дөрвөд далай хааны Ховдын хязгаар Урайнхайн нутаг л шүү дээ.Гэхдээ эвтэй найртай баЙЛ ДАА. Би хэн гээч хасаг хэн гээчийг яаж алсан, хэн гээч хасаг хэн.ийг дайрч алаад ялгүй үлдсэн гэх мэтийг их сайн мэднэ.Би Цаст хайрханы өвөрт төрж өссөн хүн эндээ өтлдөж буй нэгэн.Хэрэв хасагууд болохгүй болоод байгаа юм бол санал асуулга явуулалдаа.Гэхдээ энд хасагууд олонхи нь амьдарч, нутаг усаны мин нэрийг өөрчлөн бантан хутгаж л байна.Тэдэнд жаахан даруулга хэрэгтэй.Давраад байгаа юм үнэн дээ

  • Dadaa (June 07, 2014 12:50:10 am )

    Yamar davarsan yum yaridag ugur hasag be. Ta nart gazar taslaj uguugvi nutag zaaj tvr suulgaj bga aimag ch taslaj uguugvi yu yarih geed yu yariad bna aa. Duraaraa jirgeed bgaaraa. Minii nutagt ircheed minii nutagt ezen suuna gevel hutsana daa.

  • Dadaa (June 07, 2014 12:51:08 am )

    Ta nart gazar taslaj uguugvi. Aimag taslaj ch uguugvi zvgeer nutag zaaj tvr suulgaj bga yu yariad bna aa.

  • erhem (June 08, 2014 7:09:46 am )

    Bauan elgii vnexeer xvnd b.gaa shvv xasguud ulam axiad vndesnii tseenx gej erebdvvleed ubs aimagt bauan elgiin bag b.na geed bod xotgoriin uurxaid

  • erhem (June 08, 2014 7:14:25 am )

    Xasag xar xeree 2 iig tootoi b.ga gedeg vg b.dag naaduul chin udaxgvi tusgaar uls b.no gej dabrana urianxai xvmvvsiig demjie busad gazart amidarch b.gaa uriaxachuudiig bodlogoor nutagt ni ochuulie

  • tt (June 08, 2014 8:07:12 pm )

    halamjiin mungu hussan hen ch gesen hariutslaga hvleeh estoi mgl

  • иргэн (June 08, 2014 8:27:03 pm )

    тангуулын байгууллага мэдэхгүй царай гаргаад суугаад байж болохгүй эдгээр сэтгэгдэл бичсэн хужаа цустай этгээдүүдийг илэрүүлэн шалгах хэрэгтэй. Өнгөрсөн жил Баян-Өлгий аймгийн тангуулын газар системийн хэмжээнд 1-р байр эзэлсэн шүү

  • иргэн (June 08, 2014 8:32:08 pm )

    энэ нийтлэлийг халамжийн хэрэгт холбогдсон нөхдүүд бичсэн нь тодорхой байна. та нар хэрэг хийсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Үүнд үндэсний асуудал ямарч хамаагүй юм шүү

  • Зочин (June 08, 2014 11:36:00 pm )

    Өө аймаг хотод байгаа казакаа тэгье ингэе гэж бич л дээ.

  • kenjebek (June 09, 2014 11:09:55 am )

    er ni bol kazakh humuusiig gaduurhaj yalgaa gargadag ni unen shte
    minii mdj bgaagar bayan ulgii aimgiin tsagaannuur tosgoniig hudaldaanii choloot bus bolgono gd 10 n jiliig ardaa orhiloo shte

  • БОЛОД (June 09, 2014 11:15:09 pm )

    Дээрхи дотор ортои ч юм бна.Миний таних Шинжааны уранхай залуу Ар монголчууд та нар баян өлгийг Казахуудад өгч бгаа юумуу? УАЗ 469 н хаалган дээрээ “FREEDOM BAJAN ULGII” гэсэн бичигтэй Шинжаан Уйгарт яваж бна гэх юм.Yu bolj bnaa? Negen nalaihiin kazah zaluu nadad ingej baih yum ; Nazarbnaiev BayanUlgiig Mongoloos avie geh, manai kazahuud Arabaas garaltai geh,ene yu gesen ug ve?! Neg yum heleed bgaa yum bish biz? Gehdee undestenuud dund yas hayj hagaralduulahiin esreg zogsdog bi.Minii naiz tanil dund kazah humuus tsoon bish bii.Kazahuud har hytaduudiig bodvol garal ugsaa oir l yumsan.Muslim shashinii surtal uhuulga baij boloh.Kazahstand hurtel ISLAMIIN shashing oorsdiin unagan bish geh humuus tsoongui bdag yum bna.NET-s uz!!!

  • БОЛОД (June 09, 2014 11:22:40 pm )

    Bi huvidaa kazahuudiig tureg garaltai mongol hun gemeer.Bid uvurmongolchuudiig hytadiin hariand baidag bolohoor hujaa gedeg biz dee.Unen uu?Orosuud Buryad mongolchuudiig РОССИЯАН geh ymar vee?Minii heldeg unen bgaa bizdee.

  • nnnn (June 11, 2014 2:56:04 am )

    Монгол хэл мэдэхгүй хасаг үе өсөж байгааг хэн хүнгүй л мэдэж байна. Тийм учраас л тэдний сайн сайхны л төлөө санаа тавьсан асуудлыг ийн хурцатгаж тавьсан нь тун тоогүй.

  • цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд байг (June 11, 2014 10:18:16 am )

    Казакууд гэхээрээ өөрсдийгөө гадаадын иргэд гэж бодоод байгаа юмуу. Түүх соёлоо хадгалж үлдэх боломжийг чинь Монгол улс олгосон. Одоо өөрсдийгөө Монгол хүн гэж бодох цаг болоогүй юу? Хүүхдийг эрхлүүлээд байхаар давардаг шиг л юм ярих юм. Казакуудыг казак мөрдөн байцаагч байцааж казак прокурор хянаж казак шүүгч шүүх ёстой гэх гээд байгаа юмуу? Тэгвэл дөрвөд баядыг дөрвөд баяд нь, буриадыг буриад нь шүүх ёстой юу? Казак хүүхдүүд ихэнх нь монгол хэл огт мэддэггүй юм байна лээ. Казак айл маш цэвэрхэн, өөрсдөдөө аминдаа их арчаатай хирнээ аймгийн төвөө ч казакууд олигтой хөгжүүлэхгүй хүний сэтгэлээр ханддаг нь харагдаж байсан.

  • 1 (June 11, 2014 10:33:08 am )

    Яваад очих эх оронтой гэнэ үү? Тэгээд яагаад явахгүй байна? Бид угаасаа монгол хүн биш гэж казакууд хэлдэг шүү дээ. Их л сонин хүмүүс

  • Э.Лхагвадулам (December 13, 2016 8:37:41 pm )

    Казакчууд их л сонин хүмүүс дээ ее

antalya rent a car