antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2014 3 comments

ШШГЕГ-ын удирдлагуудтай холбоотой хэрэг үргэлжилсээр…

нийтлэсэн Admin

shuuhin shiidver erunhii gazar huyagbaatar0606Тус газрын эрх мэдэл бүхий нэгэн албан тушаалтан “Ажлын байрны бэлгийн дарамт хэрхэн яаж үзүүлдэг” байсан тухай баримт нотолгоотойгоор мэдээлэх болно

Шүүхийн шийдвэр гүй­цэтгэх ерөнхий газрын удирд­лагууд төсвөөс га­дуур 2.5 тэрбум төгрөг байр­­шуулсан гэх хэрэгт холбогдож эхэлсэн. Уг нь төсвийн бай­гуул­лагын удирдлага санхүү­жилтийн тухай хуульд заас­наар мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтаас га­дуур банкинд данс нээхийг хориглоод зогсохгүй ту­хайн төсвийн жилд зарцуу­лаагүй үлдсэн төсвийн мөн­гийг Төрийн санд эргэн тат­даг.

Гэтэл ШШГЕГ-ынхан холбогдох албаны хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр данс нээн төсвийн хөрөнгийг байршуулсанд хамаг учир оршиж байгаа юм. Тиймээс тэдний энэхүү хууль бус үйлдэл хуулийнхны овоо хараанд өртөж шалгуулах болсон гэсэн үг.
Өөрөөр хэлбэл Арил­жааны банкинд шийдвэр гүй­цэтгэлийн дансыг нээх, түүний төлбөр тооцоог зохи­цуулах… гэсэн утга бүхий уг гэрээндээ “…Энэ дансаар зөвхөн төлбөр төлөгч болон хүлээн авагчийн хоорондын гүйлгээг хийнэ” гэж заасан байна. Хууль, дүрэм нь ч тийм байдаг ажээ.

Гэтэл 2012 оны арав­дугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-аас “Голомт” банкинд 1105062668 тоот дансыг нээчихсэн, энэ дансандаа 2 500 000 000 /Хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг байршуулчихсан “эргэл­дүүлж” байжээ. Үүний­гээ сүүлд байгуулсан гэрээнийхээ хавсралтад тус­гаж амжсан аж.

Гэрээн дэх бас нэг заал­таар бол дээрх мөнгөний хүүгийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор Сангийн яамны төрийн сангийн төс­вийн орлогын 900000901 тоот дансанд шилжүүлэх учиртай аж.

Гэтэл “Голомт” банкны 1105062668 тоот дансанд 2.5 тэрбум төгрөгийг 2013 оны есдүгээр сар хүртэл 11 сар байршуулахдаа нэг ч удаа хүүгийн төлбөр шилжүүлээгүй байдаг аж. Харин энэ хугацааны хүү болох 250 642 965 төгрөг, мөн дээрх 2.5 тэрбум төгрөгөөс гадна хугацаатай хадгалуулсан 111 671 232 төгрөгийн хүүтэй нийлээд 370 285 930 төгрөг хаачсан нь тун тодорхойгүй болоод байгаа юм.

Товчхондоо “Арилжааны банкинд шийд­вэр гүйцэт­гэлийн төлбөрийн дансыг нээх түүний төлбөр тооцоог зохицуулах гэрээ”-ний хавс­ралтдаа төлбөрийн данс нэрээр оруулсан нь хууль ёсны мэт бол­госон гэсэн үг. Тэгвэл эл хэрэгт бас нэг буруутгагдаж буй хүн нь тус газрын Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газ­рын дарга М.Хуягбаатар аж.

Тэрбээр дээрх 2.5 тэрбум төг­рөгийн хүү болох 236.200.000 төгрөгийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэ­жилтэн, ахлах дэслэгч С.Батбямбын нэрээр долоон удаагийн үйлдлээр бэлэн мөнгөний баримт ашиглаж гаргаж авчээ. Өөрөөр хэлбэл тэд Төрийн сангийн төсвийн орлогын дансанд тусгах ёстой бай­сан журмыг зөрчсөн нь тог­тоогдсон гэсэн үг.

Нэгдүгээрт энэ хад­га­ламжийн дансны эх үүсвэр тодорхой бус, хоёрдугаарт дансыг хууль бусаар нээсэн, гуравдугаарт нэгэнт л төс­вийн мөнгө мөн байгаад тухайн ондоо зарцуулаагүй бол Төрийн сан руу буцаан татуулах ёстой байсан, дөрөвдүгээрт энэ дансыг ашиглан дахин 1.1 тэрбум төгрөгийг оруулаад ганцхан өдрийн дараа зарлага бол­гон гаргасан нь мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байгаа, тавдугаарт хууль бусаар нээсэн уг дансыг жилийн дараа хуульд нийцүүлсэн болгож өөрчилсөн ч хүүгийн төлбөрийг Төрийн сан руу шилжүүлэлгүй хувь хүний нэрээр гаргаж авсан зэрэг үндэслэлээр М.Хуягбаатар, С.Батбямба нарт эрүүгийн хэрэг үүсгэн Авилгатай тэмцэх газар шалгаж эхлээд байгаа аж.

Юутай ч энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2, мөн 273 дугаар зүйлийн 273.2 гэсэн зүйл ангиу­дад заасан гэмт хэргийн шинжтэй байна хэмээн хуулийнхан дүгнэж байгаа аж.
Тодруулбал 1661 дүгээр зүйл.Мөнгө угаах

1661.2.Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

273 дугаар зүйл. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

273.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хууль бусаар мөнгө байр­шуулсан гэх хэрэгт хар­даг­даж байгаа М.Хуягбаатар гэгч хэн бэ?

Мэндбаярын Хуягбаатар нь Хөвсгөл айм­гийн ““Мон­фияа” ХХК-ийн за­хирлаар ажил­лаж байгаад 2012 онд ШШГЕГ-ын Санхүү үйлд­вэр хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдон ирж хурандаа цолтой болжээ.

Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1969 онд төрсөн. Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Ерөнхий бо­ловсролын сургуулийг 1987 онд, СЭЗДС-ийг 1995 онд, Улс төрийн болон төрийн удирдлагын академийг 2007 онд тус тус дүүргэжээ. 1987-1989 онд Цэргийн нэгд­сэн дээд сургуулийн авто инженерийн тэнхимийн сонсогч, 1991-1995 онд СЭЗДС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд оюутан, 1995-2001 онд хувийн компанид нягтлан бодогч, 2001-2009 онд “Хөвсгөл ХАА” ХХК-ийн захирал, 2011-2012 онд “Монфияа” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар ажилласан.

Мөн 2004-2008 онд Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ-ын тө­лөөлөгч, тэргүүлэгчийн сонгуульт ажлуудыг хийж явсан товчхон намтартай нэгэн аж.

Юутай ч ШШГЕГ-ын удирдлагууд төсвөөс га­дуур их хэмжээний мөнгө байршуулсан гэх хэрэгт холбогдож нийгэмд нэлээд дуулиан тарих боллоо.

Бид дараагийн дугаартаа тус газарын эрх мэдэл бүхий нэгэн албан тушаалтан “Ажлын байрны бэлгийн дарамтыг алба хаагч бүс­гүй­чүүддээ хэрхэн яаж үзүүлдэг” байсан тухай баримт нотолгоотойгоор мэдээлэх болно.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 06, 2014 10:45:44 am )

    ene arai dendej b.na.vltan,sejigtenuud ni muudsan stubdai ideed.darga har ni.toriin mongoor tansaglaad.huuli zuin vam vu hiij b.na be.hvnalt shalgait gedeg vm vuch baihgui baina uu.esbel hubaaj idej b.na uu.sain shalgah heregtei. buh horiih angiin sanhuug sain shalgabal ih zuil garah baih.buh zuil huvagbaatar gedegiin shahaas baigaa baih.huuliin hariustlaga huleelgeh heregtei.

  • Зочин (June 06, 2014 12:19:38 pm )

    Компанийн захирал байсан хүнийг Агентлагийн санхүүгийн даргаар тавьж л байдаг, дээд удирдлагууд нь мөнгө идэх замыг нь заагаад өгчихөж байгаа юм чинь ойлгомжтой биз. Ардчилсан намын нөхөр байх л даа.

  • 88124198 (June 10, 2014 5:39:20 pm )

    ТАНАЙ ХИВС, ХИВСЭНЦЭР, ДРОЖ БОХИРДОН ГЭРИЙН ТАНЬ ӨНГӨ ЗҮСИЙГ
    ДАРААД ТААГҮЙ ҮНЭР ШИНГЭЭД 1 Л ТУХГҮЙ БАЙНА УУ.
    ТИЙМ БОЛ 3 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ЭЛИТ ХИВС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ТӨВД
    ХАНДАНА УУ?
    МАНАЙ МЭРГЭШСЭН ХИВСНИЙ ДОКТОРУУД ТАНИЙ ХИВСИЙГ ӨНГӨ ОРУУЛЖ
    ТАНСАГ ЗӨӨЛӨН ҮНЭРТЭЙ БОЛГОХООС ГАДНА ХИВС, ДРОЖНЫ ТООСНЫ
    ХАЧИГИЙГ 100% СОРУУЛАН АВАХ БОЛНО.
    БИД ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ НЭЭЛТТЭЙ НАЙРСАГ
    ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХИЙГ ЗОРИЛГО БОЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА.
    МАНАЙХ АМЕРИКИЙН KIRBY-SENTRIA -1, БОЛОН 2, АНГЛИЙН RUG DOKTOR,
    3 ТӨРӨЛ, ГЕРМАН HONGKONG ЗЭРЭГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН
    ДЭВШИЛТЭД ТЕХНИЛОГИ БҮХИЙ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ АШИГЛАН
    ЗОРИУЛАЛТИЙН АМЕРИК, АНГЛИЙН БАКТЕРИ УСТГАГЧ БҮХИЙ ШАМПУНЬ,
    ТОЛБО АРИЛГАГЧ АШИГЛАДАГААРАА БИД ТАНСАГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ
    БАЙГАА ЮМ.

antalya rent a car