antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2014 6 comments

Өөрийгөө зулын гол болгоно хэмээн мэдэгдээд байсан Н.Алхааг Монголд амьдрахыг нь зөвшөөрчээ

нийтлэсэн Admin

alhaaaМонгол улсад ирээд 22 жил амьдарч, эхнэр авч, охинтой болсон нэгэн өвөрлөгч Вэншин-Алхаа залуугийн амьдрал дээсэн дөрөөн дээр ирээд байсан билээ. Тэрээр Монгол улсын иргэншил олдохгүй бол, хэрвээ хятадад албадан гаргахаар бол өөрийгөө зулын гол болгон шатаахаа мэдэгдээд байсан юм. Тэгвэл БНХАУ-ын иргэн Н.Алхааг Гадаадын иргэн харъяатын газрын дарга Б.Пүрэвдорж өнөөдөр хүлээн авч уулзжээ. Тэрбээр Н.Алхаад Монгол улсад оршин суух үнэмлэхийг нь гардуулсан байна. Мөн Б.Пүрэвдорж Н.Алхаад хандан Монгол улсад оршин суух, харъяат болох санал тавих эрх нь нээлттэй гэдгийг уламжилжээ.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн Н.Алхаа нь 1990 оноос хойш Монгол улсад оршин сууж буй иргэн юм. Харин түүнийг сарын өмнө Монголоос гарахыг Гадаадын иргэн харъяатын газраас шаардсан. Тэрбээр шаардлагыг эсэргүүцэж “Би Хятад руу явахгүй. Тэнд намайг үхэл хүлээж байгаа. Намайг Монголоос албан хүчээр гаргавал би өөрийгөө зулын гол болгоно” гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн энэ талаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  захидал илгээсэн. Харин Гадаадын иргэн харъяатын газраас  бичиг баримтын зөрчилтэй учраастүүнийг нутаг руу нь буцаахаар болсон гэсэн тайлбарыг хийж байсан билээ. Гэсэн ч эцэст нь түүнийг Монголд амьдруулахаар болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (June 06, 2014 8:32:48 am )

    bayr hvrgie sain ba

  • 100 % (June 06, 2014 9:24:09 am )

    ЗӨВ ШҮҮ

  • Зочин (June 06, 2014 11:29:50 am )

    За яахав дээ ямар хужаа биш Өвөрмонгол юм чинь ер нь ч цэвэр цустай Өвөрмонголчууд ирвэлсайн л биз

    • zochin (June 06, 2014 5:35:35 pm )

      yahav dee mongol hvn mongoldoo amidarag dee

  • za daa (June 06, 2014 11:38:22 am )

    tagnuul l bish bol

  • Saraa (June 06, 2014 6:21:50 pm )

    Zov shiidver gargaj manaihan ajlaa meddeg l ym bna sh dee yahavdee mongoldoo amidarch l baig bayar hurgie Alhaa saihan amidraarai

antalya rent a car