antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2014 3 comments

“Орчлон констракшн” татвар, санхүүгийн асуудлаа хуурамч галын дүгнэлтээр халхалсан уу

нийтлэсэн Admin

13161_241Барьсан барилга нь жил ч бололгүй салж унах дээрээ туллаа хэмээгдэн хэвлэлийн бай болж байсан “Орчлон констракшн”-ы захирлыг Ганзориг гэдэг.
Энэ эрхэм “Орчлон констракшн” ХХК-иа 2003 онд үүсгэн байгуулж, 2011 оноос эхлэн ашиглалтын шаардлага хангахгүй хуучирч муудсан, улсын төсвөөс засвар үйлчилгээ орохгүй, газар хөдлөлтийн тэсвэр болон бусад талаараа шаардлага хангахгүй болсон хуучин байруудыг буулган, суурин дээр нь стандартын шаардлага хангасан, орчин үеийн, хотын өнгө үзэмжийг чимсэн орон сууцны барилга барих ажлыг хийж эхэлсэн юм.
Гэвч бусад компаниас давуу эрх эдлэн байж хийж буй уг ажил нь дөнгөж эхлээд л асуудал дагуулах болсон нь Хан-Уул дүүрэгт байрлах Арьс ширний 27,28 дугаар байрууд. Үүнээс өөр асуудлууд ч Ганзориг захирлын чихийг халууцуулж байлаа. Тэгвэл чанаргүй барилга барьдагаараа алдартай болоод буй уг компанийн бас  нэгэн ноцтой үйлдлийг дурьдахаар шийдлээ.
“Орчлон констракшн”-ын захирал Ганзориг 2011 оны нэгдүгээр сарын 15-ны үед Онцгой байдлын нэгэн албан хаагчаар Сонгинохайрхан дүүргийн 5 хороонд байрлах аж ахуйн зориулалт бүхий авто гражид гал гарсан гэдэг хуурамч дүгнэлт үйлдүүлж байжээ. Ингэхдээ энэхүү авто гражид байгууллагынхаа бүхий л санхүү, татвар тайлантай холбоотой бичиг баримтуудаа хадгалж байсан гэж мэдүүлжээ.
Энэхүү хуурамч дүгнэлт болоод тухайн үеийн санхүүтэй холбоотой бичиг баримтууд өдгөө бидний сонирхлыг татаад байгаа юм. Хальт сонсоход ч ноцтой санагдахгүй байна гэж үү. Үндэсний үйлдвэрлэгч татвар, санхүүтэй холбоотой чухал бичиг баримтуудаа тэнд хадгалж байтал шатчихлаа гэж худлаа хэлэх, хуурамч дүгнэлт гаргуулах ямар шаардлага байсан юм бэ. Үүнээс улбаалаад харвал Ганзориг захирал хуурамч галын дүгнэлт хүртэл үйлдлүүлэх болсон шалтгаан нь Монгол Улсын иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж, татвараа үнэн зөвөөр төлөхөөс татгалзсан хэрэг биш байгаа даа гэж хардахад хүргэж байна. Ямар ч байсан үндэсний үйлдвэрлэгчдийг зовоодог олон асуудлууд байдгийн нэг нь л Ганзориг захирлыг ийм заль хэрэглэхэд хүргэсэн нь ойлгомжтой.
Хэрэг хуучирдаггүй гэдэг. Ганзориг захирлын энэхүү бузгай үйлдэл тухайн үед биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт хууль хяналтынхны анхааралд өртөх л байсан. Энэ ч утгаараа санхүү, татвартай холбоотой бичиг баримтуудаа хадгалж байсан граж нь шатсан гэдэг хуурамч акт үйлдүүлэх болсон шалтгааныг АТГ анхааралдаа авбал яасан юм бэ.
Юутай ч энэхүү хуурамч дүгнэлтийг гаргаж өгсөн эрхэм өдгөө нэлээд өндөр албан тушаалд очих гэж байна гэсэн мэдээлэл бидэнд бий. Энэ талаарх дэлгэрэнгүйг бид удахгүй хүргэх болно.

Эх сурвалж: http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13161


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • за за болоодоо (June 05, 2014 12:12:39 pm )

    Хогийн хогийн зүйлсийг бичих юм даа

  • зочин (June 07, 2014 5:23:13 pm )

    Энэ Ганзориг гэж нөхрийг одоо АТГ,Хуулийн байгууллагад хурдан шалүах хэрэгтэй одоо тэр паласын өмнөх орчлонгийн байр ямарч СӨХ-д харьялалгүй хогондоо дарагдаад байж байна Тэр хуучин СӨХ-Н дарга Норовсамбуу нарыг яаралтай шалгаж өгөөчээ

  • зочин (June 07, 2014 5:24:00 pm )

    Эд нар луйварчид шүү

antalya rent a car