antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2014 Comments are off

Элэгний С вирусын шинэ эмийг хямдралтай үнээр нийлүүлэхээр ярилцжээ

нийтлэсэн Admin

e5f7a2e48d7726f7bigЭрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар элэгний С вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компанийн төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн иржээ. Дэд сайдын Америкийн Нэгдсэн улсад хийсэн айлчлалийн хүрээнд хепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж эхэлсэн эм /Sofosbuvir/, эмчилгээг манай улсад хямд үнээр нийлүүлэх давамгай эрх олгосон юм. Өнөөдрийн уулзалтын үеэр “Sofosbuvir” эмийг хэрхэн Монголд бүртгүүлэх, шинэ эмийг гуравдагч улсад дамжуулан худалдаалахгүй байх талаар хэлэлцэж, эмийн үнийг 44 дахин хямдралтай худалдан авах тухайгаа дахин баталгаажууллаа.

Элэгний С вирус нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин юм. Тус эмийг манай улсад нэвтрүүлснээр С вирусын эмчилгээгээр дэлхийн хэмжээнд хүрч ажиллах боломж нээгдэж байгаа юм.

“Sofosbuvir” эмийг манай улсад худалдаалагдах үнийг тооцохдоо нэг сарын эмчилгээ нь 300 доллар, гурван сарын эмчилгээ нь 900 доллар, зургаан сарын эмчилгээ нь 1800 доллар болохоор тооцоолсон бөгөөд тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж. Харин АНУ-ын зах зээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган ам.доллар юм.

Уулзалтын үеэр “Гилеад сайнс” компани нэг нөхцөл тавьсан нь энэхүү эмийн төлбөрийг тусгай хөтөлбөрийн дагуу Монголын Засгийн газраас гаргуулах тухай байв. Уулзалтын төгсгөлд дэд сайд Ж.Амарсанаа Монгол Улсын одоогийн нөхцөл байдлыг харгалзан, нийгмийн хариуцлагаа ухамсарлан манай улсад чухал хэрэгцээтэй байгаа элэгний С вирусын “Sofosbuvir” эмийг 44 дахин хямдралтай үнээр олгохоор болсонд талархал илэрхийллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car