Монголын эрэгтэй хамтлагуудын томоохон төлөөллийн нэг “Камертон”-ынхон шинэ цомог гаргах ажилдаа оржээ. Энэ талаар Төрийн соёрхолт дуучин Д.Болд твиттер хуудсаараа жиргэсэн байна. Тэрбээр “Камертон энэ тоглолтоос шинэ CD гээ гаргах гайхамшигтай эрч хүчийг та нараасаа авлаа” хэмээжээ. Ямартай ч хэсэг хугацаанд хувь хувийн ажлаа хийж явсан залуус уран бүтээлдээ эргэн орсноо зарлалаа. “Камертон” хамтлагийнханы одоо гаргах цомог нь 10 дуутай байх гэнэ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.