Урин дулаан зуны улирал айлчлан айсуй. Залуучууд маань найз нөхдөөрөө амралтаа зугаатай өнгөрүүлэхээр зэхэж буй энэ үед Их тэнгэрийн амны зүүл талд холгүйхэн орших “River Beach Resort”-д MNG Event-н зүгээс зуны нээлтийн “Fresh Air Party”-гаа албан ёсоор зарлаад байна.
2014 оны 6 сарын 06-ний Баасан гаригт 20 цагаас Туул голын эрэгт, задгай цэвэр агаарт, ногоон зүлэг, торгон элсэн дээр хөгжмийн сайхан, эрх чөлөөг залуусдаа мэдрүүлдэг “Цэвэр агаар” буюу “FRESH AIR” парти 3 дахь жилдээ ийнхүү зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Зуны задгай партины нээлтээр 3000 залуус байгалийн үзэсгэлэн бүрдсэн цэвэр агаарт Туул голын хөвөөнөө цуглаж хамтдаа нэгэн оройг хөгжилтэй өнгөрүүлэх боломж тун удахгүй тохиох гэж байна. Энэ жилийн арга хэмжээнд хөгжимд дуртай, цоглог залуучууддаа Dj Chin, Dj Ganaa, Dj Erhe, Dj Tasha, Dj Maralaa нар хөгжмийн бүх урсгалаар Сэт бэлдэж байгааг дуулгахад таатай байна.
Партины талаар дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Холбоотой мэдээ
Comments are closed.