Д.Амарсайхан авлигын хэргээр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа зуурдаар амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарсан.
Төрийн тусгай хамгаалалттай газар хоригдож байгаад амиа алдсан хэрэг Монгол Улсад хүний эрхийг хэрхэн зөрчдийг харуулсан тод жишээ болсон юм.
Эмчийн нь онош байсаар байхад түүнийг “дээрээс үүрэг өгсөн” гэдэг шалтгаанаар эмчлэхээс татгалзсан тус хорихын ерөнхий эмч Н.Дарханбат, эмч н.Отгонбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэгвэл энэ хэргээс болж ШШГЕГ-ын дарга Д.Ядамдоржийг ажлаас нь чөлөөлөн, оронд нь С.Баяндалайг томилохоор болсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдсон С.Баяндалай өмнө нь ШШГЕГ-ын “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байжээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
бурхан шийтгэж дээ хөөрхий ум мани бадми хум (June 02, 2014 7:00:58 pm )
Наад гарчиг дээр байгаа нэрээ зөв бичээчээ
1 Comment