Авлига болон албан тушаалын гэмт хэргийг НДЕГ-ын хэсэг албан тушаалтнууд өнгөлж эхэллээ гэж олны ярих нь ортой аж. Тус газартай холбоотой хээл хахуулийн хэрэг маш олнон гарч өдгөө зарим нь зохих ялаа эдлэн хоригдож байгаа учир ийн ярьж буй хэрэг.
Тэгвэл энэ удаа Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх мэдэл бүхий таван албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэн сангийн хөрөнгөөс мөнгө завшсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.
Дээрх хүмүүс 90 гаруй хүний акт болон хувийн хэргийг хуурамчаар үйлдэн “Хөгжлийн бэрхшээл”-тэй хэмээн тэтгэвэр тогтоож өгч байсан нь илэрсэн юм. Түүнчлэн тэд энэхүү хууль бус ажлаа хийхдээ нэг иргэнээс доод тал нь 300-500 мянган төгрөгийн хахууль авдаг байсан нь хэргийн материалд бүртгэгдсэн аж.
Товчхондоо тэдний энэхүү хууль бус үйлдлээс болж урьдчилсан байдлаар Нийгмийн даатгал болон Тэтгэвэрийн санд 120 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн байцаалтын явцад дээрх мөнгөн дүнгээс ч илүү тоо гарах магадлалтай гэдгийг эх сурвалж өгүүлсэн юм.
Мөн бидний олсон мэдээллээр эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Батзориг шалгаж байгаа юм билээ.
Хэрэгт хамгийн их оролцоотой хүн нь тус дүүргийн Нийгмийн даатгалын архивч Гэрэлмаа, эмч Оюун-Эрдэнэ нарын таван хүн холбогджээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс НДЕГ-ын мэдээллийн ажилтан Адилзаяагаас асуухад “Манай ажилтнууд хэрэгт холбогдсон гэж сонссон. Гэхдээ энэ талаарх мэдээллийг Хяналт шалгалтын дарга Ариунаагаас асуу” гэв. Түүний хэлсэнчлэн дээрх хүнтэй уулзах гэсэн боловч эзгүй байсан юм.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчөөгүй юм шиг далд аргаар үйлдсэн нь сая л илэрсэн аж.
Түүнчлэн өмнө нь тус газарт шалгалтын баг орж ажиллаж байхдаа хэд хэдэн зөрчил илрүүлсэн боловч тэд хуулийн хийдлийг ашиглаж тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байх тийм боломжуудыг ашигласан байсан гэсэн үг.
Товчхондоо далд аргаар үйлдэгддэг энэ мэт хэрэгт холбогдогчид нь голдуу эрх мэдэл бүхий албан тушаалтан байдаг. Эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа хүнийг шалгахад гэмт хэргийн баримт, нотолгоог устгах, бусад гэрч, холбогдогчтой сүлбэлдэх, хуйвалдах, нөлөөлөх замаар хэргийг замхаруулдаг гээд олон сөрөг зүйл байдаг тухай мөрдөн байцаагч нар ч хэлдэг.
Өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын дарга П.Баяраа, ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа нар нь иргэдийн тэтгэврийн мөнгийг хувийн данс руу шилжүүлэн хүүг нь хуваан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг ч гарч байсан. Зовж зүдэрсэн ард иргэдийнхээ халаасыг сэгсэрч хувьдаа их хэмжээний мөнгө завшсан дээрх албан тушаалтнуудын нэр усыг дараагийн дугаартаа эрэн сурвалжилж мэдээллэх болно.
Үргэлжлэл бий…
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Г (June 03, 2014 8:37:34 am )
сонгино хайрханы байцаагч нар хахууль өгөөгүй хүнд олигтой үйлчлэнэ гэж бараг үгүй юм шиг байна лээ
насаараа улс нийгэмд ажиллачихаад бараг ажиллаагүй зуугуул явсан хүнтэй ижил тэтгэвэр авах нь зөв юм уу Эрдэнээ сайд аа
Та нар ч яахав нийгмийн даатгалийн мөнгөөр цадаж таргалсан хүмүүс
Ард түмнийг тэнэг гэж бодвол үгүй шүү -
зочин (June 03, 2014 9:31:32 am )
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭМЭЭН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОДОГ ЗУРШИЛ СЭЛЭНГЭ АЙМГИЙН НЭГЭН СУМАНД ГАРЦААГҮЙ БАЙГАА,ЭРҮҮЛ САРУУЛ,БИЕ БЯЛДРЫН ХУВЬД ӨВЧИН ХУУЧИНГҮЙ ХҮНИЙГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЭД ТЭТГЭВРИЙН МӨНГӨНӨӨС ИДҮҮЛЭЭД ХЭДЭН ЖИЛ ИДЛЭЭ,ИДЭЖ УУЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД НЬ,БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭЖ ӨГСӨН АЛБАН ТУШААЛТАНАА ХАРЖ ХАНДАЖ ЯВДАГ ЮМ БАЙГАА БИЗДЭЭ,МӨН ТӨРСӨН АХААСАА????????ТӨРСӨН ДҮҮ НЬ НЭГ МЭДЭХНЭЭ АХ БОЛЧООД ТЭТГЭВЭР ТОГТООЛГООД БАС ИДЭЭД Л ЯВАХ ЮМ ДАА,БАС ТЭТГЭВРИЙН НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЙЖ БАЙГААД ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХЭДЭН ХҮН БАЙДГИЙМ ШҮҮ ДЭЭ,????ҮҮНИЙГ ХЭНД ХЭЛЭХ ЮМ БЭ?ХАМААГҮЙ НЭР УСАА ХЭЛЧИХВЭЛ ,АД ҮЗЭГДЭЖ АЛУУЛЖ МЭДНЭ БИЗДЭЭ,НАЙДВАРТАЙ ХУВИЙН НУУЦИЙГ БАТ ХАДАГЛАЖ ЧАДАХ ХҮНД МЭДЭЭЛЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙЖ ӨГЬЕ,ИЙМЭРХҮҮ ЖИШИГ ОРОН ДАЯАР ТАРХМАЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ.ТӨР ЗАСАГ ДЭЭРХИ ЗӨРЧИЛИЙГ ИЛЭРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГААР ДАМЖУУЛАН АВНА БИЗДЭЭ
-
болд (June 03, 2014 12:09:24 pm )
ЯМАРЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХЭН Ч ОЧСОН БАЙ ИРГЭДИЙН ЯЛГАВАРЛАН ҮЙЛЧЛЭХ ЁСГҮЙ,ӨӨРСДӨӨ АДИЛХАН Л ХҮН Ш ДЭЭ, ГАЗРЫН ДАРГЫН НЬ НАРИЙН БИЧГЭЭС АВХУУЛААД ЯМАР ИХ ЗАНТАЙ ГЭЖ БОДНО, ТЭР ОДОО ГАЗРЫН ДАРГЫН НАРИЙН БИЧИГ ХИЙЖ БАЙГААГАА ЮУ ГЭЖ БОДООД БАЙГААН ХӨӨРХИЙ, ХҮН ОРОХОД ЗАЛУУ ХҮН БАЙНА ОЛИГТОЙХОН ИНЭЭГЭЭД МЭНДЭЛЖ Ч ЧАДАХГҮЙ, ИНЭЭДЭГ ХҮН УГТАЖ ЧАДДАГ БОЛОХ СУРГАЛТ БАЙВАЛ СУУЛГАМААР ЮМ БАЙНЛЭЭ ТЭРИЙГ,
-
zochin (June 03, 2014 12:49:24 pm )
NDDEG-iin TD irgediin asuudal hariutssan Bishindeegiin orond IH gishvvn HHX-iin said Sanjmytawiin nuuts amrag erh haw Monhtulga gegch shvdnii emch baisan hvvhen ochson ter erh haw yu hiij baidgiin be. HDD-iin ajilchid gej toimgvi olon nogoon dvremt huwtsa omsson ih zantai yumnuud iim l yu hiij ard tvmnii mongiig enen meteer idej suudag yum biz dee
-
zochin (June 03, 2014 1:34:14 pm )
ENE HUDLAA BAIHAA OWCHTEI OWCHNIIHOO ZAALTAAR ORJ HODOLMOR CHADWARAA TOGTOOLOHOD ENE DVVREGT HETSVV. GETEL IIM OLON HVN BAIJ TAARAH WE. HDD-IIN MASH OLON AJILCHID L IH BAIDAG HAAGUUR NI BAIJ WE. SYYREL BAINA. YG EZENDEE HVRDEG BOLOW UU.
-
zoo zaa (June 03, 2014 6:00:57 pm )
Congonii eruul mendiin negdeliin shvdnii emch baisan monkhtulga ter niigmiin daatgald darga boloo yu.sanjmytawiin amrag mon vv.ter yamand baisan debshee yu. Aihtar hvvhen muu ajillaj iim luiwariig ooroo alban tushaal ashiglaj hiisen baina.ene aihtar hereg baina
-
zochin (June 03, 2014 11:49:53 pm )
yu be. Iim yum baij boloh uu
-
zochin (June 06, 2014 3:46:12 pm )
aimag sumdaar l iim asuudal ih baidag gesen.
-
Air Jordan 2233 (June 03, 2014 10:07:02 am )
Read more October 2013 The Air Jordan 2233 NE News app available these days for iPhone. As with the previous iPad version, ‘NE News’ for iPhone has been made available for free to the general public as well. It offers full access to all newsletters, brochures and social networking channels of the Department of Nuclear Energy. The government today downplayed the draft CAG report on coal block allocations with Finance Minister Pranab Mukerjee stating that 90 per cent of the issues raised by the au
9 Comments