Үндэсний үйлдвэрт тушаасан арьс, ширний ширхэг тутамд урамшуулал өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ долоо хоногоос арьс ширний урамшууллыг малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд олгож эхэлжээ. Энэ жил уг ажилд 20 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Жилдээ хоёр ээлжээр олгох бөгөөд эхний ээлжийн урамшууллыг ийнхүү олгож эхэлсэн аж.
Энэ удаа 19 аймгийн нийт 29811 малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн 780 мянган ширхэг арьс, ширэнд 2.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгох юм байна. Дараагийн ээлжийн урамшууллыг наймдугаар сард олгох аж. Үндэсний үйлдвэрт тушаасан нэг ширхэг бодын ширэнд 15 мянган төгрөг, богийн арьсанд 3000 төгрөг олгохоор болсон.
Тус урамшууллыг Монголбанкинд нээсэн малчны хувийн дансанд шууд шилжүүлэх юм байна. Энэ нь урамшууллын мөнгө замаасаа дутах, эзэндээ хүрэхгүй байх зэрэг урьдны ноосны урамшуулал дээр гардаг байсан зөрчлийг арилгах аж. Малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид урамшуулал авахын тулд орон нутагт нь арьс шир авах үндэсний үйлдвэрийн төлөөлөгчид арьс, ширээ тушаасныг нотлох баримтыг заавал хадгалж үлдэх хэрэгтэй юм байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.