antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2014 1 comment

Маргааш тамхигүй өдөр

нийтлэсэн Admin

tamhiguiМаргааш буюу 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дэлхий нийтээрээ тамхи татдаггүй өдөр. Тамхины эсрэг өдрийг анх  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлжээ.

Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд нэгдэн “Тамхины эсрэг өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн аж. Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьж байжээ. Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч болтугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна.

Манай орны хувьд энэ жил тамхигүй өдрийн хүрээнд “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулъя” уриан дор зохион байгуулан өнгөрүүлэх гэж байна. Иимд иргэд та бүхэн энэ өдрөөр тамхи татахгүй байж цаашид өөрсдийн эрүүл мэндэд анхаарч тамхины хэрэглээгээ бууруулж улмаар энэхүү хорт зуршлаасаа татгалзахыг Мэргэжлийн Хяналтын байгууллагаас уриалж байна.

Тамхи бидний эрүүл мэндэд хэр хортой вэ?

Төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. (тамхины утааг сороход никотин нь уушигнаас цусаар дамжин 7 сек хүрэхгүй хугацаанд тархи болон бусад амин чухал эрхтнүүдэд хүрдэг)

-Бага тунгаар: идэвхижүүлэх, сэргээх, тайвшруулах (тамхичид мансуурах)

-Өндөр тунгаар: нейротрансмитерыг саатуулж үхүүлэх (Хортон шавьж устгах)

-Олон жил тамхи татсаны эцэст та шарласан шүдтэй болох, шүд унах нь 1-1.5 дахин их, шүд сулрах ба буйлны үрэвсэл

-Нүүрний гүн үрчлээ үүсэх, үсний өнгө өлдөх, үс унах, арьс хуурайших, уян хатан чанар алдагдах, арьсны цусан хангамж алдагдах, дуу хоолой сөөнгөтөх,

-Хумс хуурайших, хугарамтгай болох, өнгөө алдах, хумсанд тамхины бохины шар толбо үүсэх,

-Нүдний өвчнөөр тамхи татдаггүй хүмүүсээс 40% илүү өвчилдөг. Нүд хорсох, нүд анивчих, нулимс гоожих, нүдний болор цайх, сохрох,

-Тамхи татсаны улмаас судас хатуурч дотор чихэнд очих цусан хангамжийн хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг. Тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад тамхичдад чихний үрэвсэлт өвчнөөс шалтгаалан үүссэн дүлийрэлт нь архаг явцтай, удаан үргэлжилдэг.

-Цээж хиржигнэх, дархлалын тогтолцоо гэмтдэг. Эрчүүд бэлгийн чадавхаа алдана.

-Эмэгтэйчүүдэд жирэмсний болон төрөлтийн хүндрэл гарах, Охид, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг нь алдагдах буюу бүр хаагдах, аяндаа үр зулбах, умайн гадуурхи жирэмслэлт, үргүйдэлд хүргэх аюултай.

-Судасны ханын хатуурал, зүрхний шигдээс, харвалт, чихрийн шижин өвчин, захын судасны болон доод мөчний мэдээгүйжих өвчин үүсэх гол хүчин зүйл, зэрэг 40 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна.

-Бүх уушигны хорт хавдрын 90%, архаг бронхит, уушигны тэлэгдэлтийн 75%, зүрхний цус хомсдлын 5%-ийг эзэлж байна. Мөн хамрын хорт хавдар, хэл, амны хөндий, шүлсний булчирхай, уруул, цагаан мөгөөрсөн хоолойн хорт хавдрууд, улаан хоолойн хорт хавдар, залгиурын хорт хавдар,төвөнхийн хорт хавдар, ходоодны хорт хавдар, бөөрний хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, шулуун гэдэсний хорт хавдар, шулуун гэдэсний амсрын хорт хавдар, элэгний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар зэрэг 40 гаруй өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна.

Тамхи татах хорхой дарах зургаан “З”-гийн зарчим:

  1. Зарлах: Би тамхи татахгүй, тамхийг бүр мөсөн хаяхаар шийдсэн гэж өөртөө болон нөхөддөө давтан хэл
  2. Зайлсхий: 10 минут хүлээ. Ихэнхи хүсэл хорхой 3-5 минут л үргэлжилнэ.
  3. Зөв амьсгал: 2 юмуу 3 удаа гүн амьсгалахад Та тайвширна.
  4. Зөвхөн ус уу: Нэг хоёр аяга усыг маш аажмаар шимж уу.
  5. Завгүй байх: Явган яв. Хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөр дуртай зүйлээ хий.
  6. Залбир, сүсэглэ. Өөрийн дотоод сэтгэлээсээ тусламж хай.

Тамхиа хаясны ач холбогдол:

-Эрүүл мэндийн асар их ач холбогдолтой

-Тамхиа хаяснаас нас даруй 10-15 жилээр уртсана.

-Амьсгалын замын өвчлөл эрс буурна

-Хавдрын эрсдэл мэдэгдэм буурна

-Зүрхний шигдээсийн эрсдэл 50% буурна

-Дотны хүмүүсийн эрүүл мэнд сайжирна.

-Эдийн засгийн боломж нэмэгдэнэ.

-Гоо сайхан сэргэнэ.

-Гал түймрийн эрсдэл багасна.

-Орчны бохирдолт багасна.

-Бусдад эерэг дуурайл болно.

МХЕГ-ын Эрүүл Мэндийн Хяналтын Хэлтэс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (May 30, 2014 10:53:40 pm )

    тамхинаас яаж гарах талаар юуч хийгээгүй байж тамхи татуулахгүй байх гээд ярих юм.Эхлээд тамхинаас яаж гарах аргыг зааж өгмөөр юм.Тамхи татвал иим болно гэж жигшүүлэх,тамхинаас яаж гарах, талаар цуврал нэвтрүүлэг хийвэл илүү үр дүнтэй арга.

antalya rent a car