Арслантай гүүрийн баруун талаас Сэлбэ голын баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7 км авто замыг шинээр барьж байгаа билээ. Замын нийт уртад далан, суурийн ажлыг гүйцэтгээд замын хашлага суурилуулж байна.

Энэ замыг 10 сарын 30-нд ашиглалтад өгөх бөгөөд шинээр баригдаж байгаа Бээжингийн гудамжинд Сэлбэ гол дээр шинээр баригдах гүүрийн доогуур Денверийн гудамжтай холбох ёстой юм. Тодруулбал, Арслантай гүүрнээс хойш яваад АНУ-ын Элчин сайдын яамны зүүн талаар гарч 100 айл руу шууд нэвтэрнэ. Энхтайваны өргөн чөлөөг Их тойруутай ийнхүү шууд холбосноор Бага тойруугийн ачаалал буурах ач холбогдолтой.
Дашрамд сонирхуулахад Бээжингийн гудамжны зам засвар ажил хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зам доорх шугам сүлжээний шинэчлэлээр үргэлжилж байна. Одоогоор Сэлбийн гүүрийн ажлын явц 5 хувьтай байгаа бөгөөд нуман хэлбэртэй баригдах энэ гүүрийн суурийн ажил явагдаж байгаа юм. Хуучин зам, гүүр нь хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй байсан бол 11 сарын 30-нд хоёр урсгалдаа гурав гурван эгнээтэй шинэ зам, гүүрийг нээнэ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ganga (May 30, 2014 7:54:34 am )
hot nini goy bolnoo
1 Comment