Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км зам засварын ажлыг “Эсто” ХХК өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Тэд одоогоор Маршалын гүүрнээс зүүн чиглэлд хуучин асфальтбетон хучилтыг хуулан дахин боловсруулах ажил хийж байгаа юм. Энэ ажлын хүрээнд маргаашнаас эхлэн Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км замыг 10 хоногийн хугацаатай хааж хучилт хийх юм байна.

Энэ замыг ирэх 8 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй бөгөөд зам ашиглалтад орноор хотын зүүн захаас Яармаг чиглэлд Богд уулын араар түгжрэлгүй шууд хүрэх боломжтой болно.
Дүнжингарав худалдааны төвын урдуурх зам ирэх 11 сард ашиглалтад орно
Дүнжингарав худалдааны төвийн урдуурх замаас зүүн тийш Улиастайн зам хүртэлх 6 км авто замыг “Хансуун зам” ХХК шинээр барьж 10 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Мөн л хотын зүүн захаас төв замын хөдөлгөөний ачааллыг нэмэлгүй хотын төв рүү шууд нэвтрэх ач холбогдол бүхий энэ зам нь Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл болох юм. Хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй баригдах энэ замын зурваст далангийн ажил, суурийн нягтруулалт хийж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.