Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, авьяас чадвар, хүсэл мөрөөдлийг нь нийгэмд таниулах “Бид тэгш эрхтэй-Флашмоб” маргааш болно. Уг өдөрлөгийг “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-аас зохион байгуулж буй бөгөөд 12:00 цагт Чингисийн талбайд болох юм.
Энэхүү үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг мянга мянган хүнд хүрэх, эдгээр хүүхэд залуус эрхийнхээ төлөө нөлөөлөл хийж тэмцэх шинэлэг хэлбэр болж буйг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм.
Өдөрлөгийн эхний хэсэг 14:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 14:30 цагаас 18:00 цаг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уран зураг, гар урлалын үзэсгэлэн худалдаа, урлагын тоглолт Iloft function house-т болох аж.
Дашрамд дуулгахад, тус ТББ-аас өмнө нь “Wheelchair” загварын шоуг зохион байгуулж байсан төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах болоод нөлөөллийн ажлуудыг хийдэг билээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.