antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2014 1 comment

“Railbus” хөдөө орон нутагруу аялалаа

нийтлэсэн Admin

railbusНийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Railbus”-ыг Амгалан-Толгойтын чиглэлд ирэх зургаадугаар сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар болсон билээ. Төмөр замын автобус буюу Railbus-ын тасалбар 2000 төгрөг ажээ. Энэ үнэ нь тогтмон үнэ бус урьдчилсан тооцоолол юм байна. Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн олговор орвол энэ мөнгөн дүн өөрчлөгдөх юм байна. Тус төмөр замын автобус нь Амгалан, Толгойт, Таван шар, Барс-2, Вокзал, Дундгол, Нарантуул, Улаан хуаран гэх найман байршилд зогсолт хийн зорчих ажээ.

    ОХУ-ын “Трансмаш холдинг” компаний  РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг хүлээн авч танилцсан билээ. Тэгвэл монголдоо анхдагч болж буй Төмөр замын автобус болох “Railbus”-ын танилцах аялал орон нутагт Дорноговь аймгаас эхэллээ.  “Railbus” -ыг Сайншанд өртөөн дээр угтан авч орон нутгийн иргэдэд танилцууллаа. Энэхүү “Railbus” нь зорчих тээврийн салбарт гарч буй дэвшил бөгөөд 100 км цагийн хурдтай, 136 хүний суудалтай, 250-300 хүн зорчих боломжтойгоос гадна аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан тохилог бөгөөд орчин үеийн хамгаалалт бүхий камер суурилуулсан гээд давуу талууд олонтой.

   Удахгүй “Railbus”-аар Хамарын хийд, Ханбаян зүрх хайрхан руу зорчигч тээвэрлэх боломж бүрдэх аж. Энэхүү “Railbus”-ыг танилцуулах аяллын үеэр аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Дорноговь аймгийн аялал жуулчлалын бүс болох Хамарын хийд, Энергийн төв рүү авто зам тавьсан. Үүнтэй холбогдуулан Ханбаян Зүрх хайрхан руу явах авто замын нүхэн гарцаар зорчиж буйг өөрчлөн төмөр зам дээгүүр гаргахаар Төмөр замын дарга Г.Сэрээнэндоржид хүсэлт тавьж шийдүүлэн, гарц гаргах 35-р км-ын цэг дээр ёслолын ажиллагаа зохион байгуулжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • өө за за (May 29, 2014 3:02:41 pm )

    сайхан нл мэдээ байна … гэхдээ төмөр замгүй газраар яж явдаг юм болдоо… улаан хуаран… хамрын хийд… ханбаян зүрх гэх мэт эсвэл зам тавих юмуу ккк

antalya rent a car