antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2014 6 comments

Өдөрт 100 мянган ширхэг хогны уут үйлдвэрлэж байна

нийтлэсэн Admin

hogniiuutУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажлын хэсэг хогны уутны үйлдвэрүүдийн ажилтай газар дээр нь явж танилцлаа.
Тэд “Об пластик”, “Мултипак”, “UB пластик” компаниудын хог хаягдлаар хогны уут үйлдвэрлэж байгаа явц, техник технологитой танилцсан.

Эдгээр хогны үйлдвэрүүд нь рулон болгож үлээдэг төхөөрөмж, уутан дээр хэвлэдэг төхөөрөмж, амны боолттой уут хийх олон үйлдэлт төхөөрөмж, уутны ёроолыг наагаад хэмжээгээр нь таслах төхөөрөмж, хэвлэх машины хэв цохих төхөөрөмж, уутны аманд ухлаадас гаргах машин зэрэг 5-10 төхөөрөмжтэй байнгын үйлдвэрлэл явуулж байгаа.
Үйлдвэрүүдтэй танилцах үеэр уутны даац, зузаан, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, чанар, хэмжээ, тохиргоог хэрхэн хийж байгаатай нэг бүрчлэн танилцсан. “Мултипак” үйлдвэр нь 2008 онд ашиглалтад орсон. Хүнсний скоч болон ахуйн барааны бүтээгдэхүүний боодлыг үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаад энэ оноос хогны уут үйлдвэрлэж эхэлсэн. “Мултипак”, “UB пластик”-ны хэвлэгч машин нь цагт 20 мянга, тасдагч машин 17 мянган ширхэг уутыг тасалдаг. Пресний машин нь багцлан цоолдог юм байна.
“Об пластик” ХХК 100 гаруй ажилтантай, гурван ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа. Бэлдэц бэлдэх, хэвлэх, таслах, савлах гээд нийт дөрвөн дамжлага дамждаг. Одоогийн байдлаар өндөр хурдны хэвлэх машин дөрөв байгаагаас хоёр нь хогны уутыг хэвлэхэд зориулагдаж байгаа бол таслагч 10 гаруй машины дөрөв нь хогны уут таслахад ашиглагдаж байна. Хэвлэлийн машин цагт 6000 м хэвлэх хүчин чадалтай. Өдөрт 100 мянган ширхэг орчим хогны уутыг үйлдвэрлэн гаргаж байгаа.
Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 200.000, сард зургаан сая ширхэг уут үйлдвэрлэх боломжтой аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ganaa (May 28, 2014 3:52:08 pm )

    eniig boliocheee manaid lav herggvi

  • зочин (May 29, 2014 2:13:42 am )

    цаана нь бөөн мөнгө эргэж байхад юу гэж тийм амар болих вэ? санал асуулга нэртэй ард түмнийг нулимсан жүжигчин.Ардын жүжигчин цол өгмөөр юм.

  • ganga (May 29, 2014 9:06:59 am )

    ta hoyrch gesen ur huuheduuddee hogoo zuw ylgaj hayhiig surgaa buh hun surdag uvm busdiig buu doromjil ta hoyriig hench bichig useg curahgui gej gaduurhaagui hench shahaagui getel surchihsanl eldew zuil bicheedl suuj bgaa bizdee

  • Биба (May 29, 2014 9:48:55 am )

    Хэрэглээд сурчихвал зүгээр л юм байна. Харин дахин ашиглах болов уу. Одоо хог л бол нэг уутанд хийж байгаа. Өнгө өнгөөр хийвэл хогоо ялгаж хийхэд хаана хаана хялбар байх болов уу. Хороодуудаар уут ирэхгүй байгаа гэсэн. Үнэгүй юм үнэ цэнэгүй л байдаг. Хороо бүрт хогны уутны цэг байгуулж, бага зэрэг үнэтэй болгох, эсвэл хүнсний дэлгүүрт хүнс зөөдөг ууттай хамт /үнэлээд/ тараадаг, хүнснээс хаягдал гарч л таараа.

  • Anonymous (May 29, 2014 10:30:05 am )

    Орчны бохирдолд энэ нэлээд хувь нэмэр оруулж байгаа. Энэ их мөнгийг цэцэрлэг барихад ч юмуу хэрэглэмээр

  • ganga (May 29, 2014 10:47:39 am )

    huuli togtoomjiig unshij sudal

antalya rent a car