antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2014 1 comment

Тээврийн хэрэгслийн татвар, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системтэй боллоо

нийтлэсэн Admin

hjНийслэлийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлын эхний шат 5 дугаар сарын 31-нд дуусна.  Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 06 дугаар сарын 10-24-ныг хүртэл зохион байгуулах юм. Тиймээс энэ хугацаанд тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төвтэй хамтран тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсрууллаа. Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хоорондоо мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна www.smartcar.mn цахим хуудасруу иргэд хандан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах бүрэн боломжтой юм.Мөн та хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгойй энэхүү мэдээллийн системд хандах авч болох юм байна.  Мөн автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг заавал тухайн жилд тодорхой хугацаанд зохион байгуулах биш жилийн турш шинэ системийн тусламжтайгаар  татвар, төлбөрөө төлж болно. Энэхүү системд орон нутгийн бүх тээврийн хэрэгслийн бүртгэл багтжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 28, 2014 8:25:12 pm )

    Эцэг эхчүүдэд: Англи хэл дээр уран зохиолын номыг уншиж, ойлгож сурах 1 сарын эрчимжүүлсэн курс 6 дугаар сарын 10-наас долоо хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-18 цагийн хооронд хичээллэнэ. Эхний хагас сард шатласан 7 түвшиний номуудыг унших, сонсох, орчуулах дадлагын хичээлүүд, сүүлчийн 2 дугаар хагаст бодит уран зохиолын номуудын бүтэн бичлэгийг англи хэл дээр сонсох, бичих, орчуулах ажилбаруудыг гүйцэтгэнэ.
    Энэхүү сургалт нь бодит уран зохиолын номуудыг англи хэл дээр богино хугацаанд хэрхэн ойлгож, уншиж сурах арга, техникийг хүүхдүүдэд эзэмшүүлэх, дадал чадварыг суулгах, төлөвшүүлэх, тэвчээртэй суралцах, мэдлэг эзэмших бүхий л боломжийг олгох болно.
    Сургалтын бүх явцад суралцагчдын англи хэлний хэллэг, аялгууг эрс дээшлүүлнэ. Сургалтын материалуудыг багш хангана.
    Холбоо барих: 99922603

antalya rent a car