Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ө.Ундармаа гэх эмэгтэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржин гурван ихэр хүүхэд төрүүлээд нутаг буцах зардалгүй болсон талаар сайтууд мэдээлж байсан.
Сонсголын бэрхшээлтэй учир халамж болон хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг эл эмэгтэйд аймгийн “Эх хүүхдийн эрсдэлийн сан”-аас 500 мянган төгрөг гаргуулж Нийслэл хотод амаржуулахаар явуулжээ.
Ихрүүдийн ээж Ө.Ундармаа болон тус аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч эмч, М.Энхдалай нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд хандсан юм. Сайхан сэтгэлтэй монголчууд Ө.Ундармаа бүсгүйд туслаж эхлээд байна.
Агаарын тээврийн “Хүннү-Эйр” компани нислэгийн зардлыг нь бүрэн хариуцаж орон нутагт нь хүргэхээр болжээ. Энэ эмэгтэйн амьдралын боломж нь цаашид гурван ихрийг эрүүл, аюулгүй орчинд өсгөх нөхцөлийг бүрдүүлж чадахгүйд хүрээд байгаа тул олон нийтээс албан ёсоор тусламж хүсэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Ө.Ундармаад туслахыг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүс ХААН банкны 5890538605 дансанд хандив өргөх боломжтой аж.
Холбоотой мэдээ
-
zochin (May 29, 2014 9:35:21 am )
Hi , 3 iher huuhed gargasan ued chin turuus tuslamj demjleg uzuuldeggui bil uu? Ter baitugai suvilagch hurtel olgoj ugdug shdee edgeer asuudluud haana baina yamar humuust uilchildeg bolj bnaa Olon tumeen ,huurhii emegteid tuslamar bna shuu . TUSALZGAAYA
Gehdee tur zasag harj uzeechee Urgenee!!!!! -
ffff (May 29, 2014 10:37:37 am )
одоо больё л доо тэхүү. байнга л ийм ч тусламж тийм ч хандив гэж байх юм. аль ч сайт, ямар ч мэдээ үзсэн дандаа л тэр тэдэн хүүхэд төрүүллээ хандив тусламж, энэ ч өвчтэй, тэр ч гадаад явж эмчлүүлэх ёстой энэ тэр гэх юм. залхаж байна шд.
-
suugii (May 29, 2014 1:54:48 pm )
huuy ter ffff yuged hutsaad bna aaaaaa chi l uguhgui bol boloo yum bishuu zalhaj bn ch gh shig hunii zowlon oilgohgui gahai min .Ene uls neeree dampuur j bnuda 3 huuhediig 18 nas hurtel n usguh huuli haachchahwaa elbegdorjoo .3 nylh amitan osgojchadahgui onigoond orchih ymdaa hoo uls turchduu
-
Anonymous (May 30, 2014 7:48:16 am )
Etsegiig n togtoochee.ug n huuhed hiij baimaar buyantai huuhen bn.
4 Comments