antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2014 Comments are off

Төрийн банк “Эко боловсрол олгох аян” эхлүүллээ

нийтлэсэн Admin

toriinТөрийн банкнаас Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, Төрийн банк өөрөө экологид ээлтэй орчин болох зорилт тавин нийт ажиллагсад, харилцагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ТББ-уудтай хамтран олон нийтийн анхаарлыг байгаль хамгаалах асуудалд хандуулах ажлыг зохион байгуулж байна.

Байгалаа хамгаалах, хойч үеэ байгальд хайхрамжгүй биш хайртай болгохын тулд гэрэл зураг, кино урлаг, телевиз, сошиал сувгаар дамжуулан ЭКО БОЛОВСРОЛ ОЛГОХ нь зөв юм гэж Төрийн банк, “Хүрээлэн” төсөл хамтран шийдсэн юм.Энэ бол өчигдөр Төрийн банкны төв байрандТөрийн банк,“Хүрээлэн” төслийн хамтарсан “Эко боловсрол олгох аян-2014” –ийн нээлт дээр Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайханы хэлсэн үг. Уг аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Амьд ертөнцийн цуврал” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, хүүхдүүдийн дунд гар болон гэрэл зураг, эссэ, асуулт хариултын уралдаанууд зарлан дүгнэх зэрэг ажлууд хийгдэх юм.

Мөн тус үзэсгэлэнгийн үеэр “Эко боловсрол олгох аян”-ы хүрээнд Төрийн банкны Facebook хуудсанд “Эх дэлхий ба бидний хүүхдүүд” сэдэвтэй фото зургийн уралдаан зарлаж,хүүхэд, байгалийн харилцан шүтэлцээг харуулсан нийт 111 фото зураг иржээ. Түүнээс хамгийн олон санал /like/ авсан 25 зургаас эхний 3 байрыг мэргэжлийн гэрэл зурагчдын шүүлтээр шалгаруулахад 2 настай Б.Цэцээхэн, Г.Номин, 8 сартай Б.Буян-Эрдэнэ нарын зургууд шалгарч iPhone 5S, iPad Mini, Nikon брэндийн гэрэл зургийн аппрат зэргийн эзэд болсон байна. Мөн тэднийг мэргэжлийн гэрэл зурагчид, баримтат киноныхон, биологичид нэгдэж байгуулсан“Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг” гарын бэлгээрээ урамшуулжээ.

 Төрийн банк нь БЗАХҮНийгэмлэгтэйхамтран 2013-аас 2016 он хүртэл үргэлжлэх “Монгол орны зэрлэг амьтдын фото болон видео сан бүрдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. 2013 оны 10 дугаар сараас хойш тэд Монгол орноороо нийт 33 000 километрийн аялал хийж, 66 зүйлийн зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэг авч, ТВ-ийн 11 цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргээд байна. Энэ бол Монголд байгаль, зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлж буй анхны томоохон төсөл юм.

Хэрвээ бид хүдрээ барж, хэрмээ хядаж, загасаа дэлбэлж, ирвэсээ устгасаар байх юм бол энэ сайхан амьтдыг амьдаар нь биш сургаар л мэдэх хойч үе маань “Яагаад тэр үед нь аварч, авч үлдээгүй юм бэ?” гэдэг асуултыг заавал тавих болно. “Яагаад та тэр үед юу ч хийгээгүй юм бэ?” гэдэг асуултад хариулах хэрэгтэй болно гэж Төрийн банкны төв байранд үзэсгэлэнгээ дэлгэсэн “Хүрээлэн” төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр хэллээ.

02

03

04

05

06

07

08

hereggui bh

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car