Зам, тээврийн яамны харьяа Тээврийн удирдлага, хяналтын төвийнхөн хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдэд GPS системийг өнгөрөгч сараас эхлэн суурилуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 400 гаруй автобусанд GPS суурилуулаад байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж аймаг бүрт тээврийн хэрэгслийн удирдлагын төвийг байгуулж байгаа юм. Тэгвэл өчигдөр тэд Орхон аймгийн хот хоорондын зорчигч тээврийн автобуснуудад уг төхөөрөмжийг суулгасан байна.
Дашрамд сонирхуулахад, энэхүү төхөөрөмжийн туслажтайгаар операторууд системд холбогдсон тээврийн хэрэгслийн жолоочтой холбогдон замын байдал, хэдэн км цагийн хурдтай явааг мэдээлэх юм.Тээврийн удирдлага, хяналтын төвд бүртгэлтэй хот хоорондын зорчигч тээврийн 1000, улс хоорондын ачаа тээврийн 7000 орчим тээврийн хэрэгсэлд ийм хянах төхөөрөмж суурилуулахаар төлөвлөжээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.