Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг шинээр барих ажил он дамжин хэрэгжиж байгаа. Тус зам барилгын ажлыг “ЭСТО” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тэд энэ сарын 30-наас эхлэн Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг 10 хоногийн турш хаахаар болжээ. Ингэснээр хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулах, мөн замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэх ажлуудыг гүйцэтгэх гэнэ.
Дээрх 10 хоногийн хугацаанд тус 2.2 км авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх юм. Учир нь Туул голын хөвөөгөөр түр зам гаргах боломжгүй байна. Иймд 10 хоногийн туршид Богд уулын арын замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас иргэдэд мэдэгдэж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.