Улсын драмын эрдмийн театрын залуу, авьяаслаг жүжигчдийн тоонд зүй ёсоор тооцогддог Д.Ганцэцэг СУИС –ийг жүжигчин, уртын дуулаач гэсэн хос мэргэжлээр төгссөн гэдэг. Үе тэнгийнхэн дундаа мэргэжлийн ур чадвараараа ялгарч чаддаг Ганаа “Өдөр өдрийн наран” олон ангит уран сайхны кинонд тоглож, ард түмэнд танигдсан. Тэгвэл авьяаслаг жүжигчин бүсгүй маань мэргэжлээ сольж, хөтлөгч болжээ.
Тэрбээр “Монгол хит” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн байна. Монголын хамгийн алдартай хөгжмийн зохиолчдыг нэг дор цуглуулсан “Монгол хит” нэвтрүүлэг өдгөө телевизүүдээр гарч эхэлсэн бөгөөд жүжигчин бүсгүй хөтлөх ур чадвар сайтай хэмээн магтуулаад байгаа гэнэ шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (May 27, 2014 6:28:51 pm )
Amjilt!!!
1 Comment