antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2014 11 comments

Монгол түмний өвөг дээдсийг гутаан доромжилж, түүхийг мушиган гуйвуулсан Солонгос “сериал”

нийтлэсэн Admin

burgedСүүлийн үед телевизүүдийн цагийн ихэнхийг эзэлж байгаа зүйл нь солонгосын олон ангит кинонууд. Суваг эргүүлэх тоолонд л солонгос сериалууд гарч байх юм. Сүүлдээ ч солонгос хэл сурч, жантай гоймонд ормоор л их солонгос киног хүчээр үзүүлж байна. Суваг болгон дээр нэг цуврал гардаг гэхэд буруудахгүй байх. Суваг эргүүлэхэд л нэг янзын хэрүүл, дараагийн суваг дээр уйлаан майлаан, солонгос маягийн эргэлдэж үсэрсэн зодоон, өвчиндөө эмзэглэсэн хүүхэн, хайрандаа шаналсан залуу, ой санамжаа алдсан ээж, хорт хавдартай бүсгүй, төөрсөн ихрүүд, салсан ах дүүс гээд л. Орчин цагийн сериалаараа монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг байсан бол өдгөө түүхэн киногоороо ч Монголд төдийгүй дэлхийд алдаршаад авсан. Тэгвэл саяханаас Солонгосын олон ангит “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй″ хэмээх айхтар сүржин нэртэй Монгол улсын түүхийг гутаан доромжилсон кино ТВ5 телевизээр гарах болсон. Тус кинонд Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн солонгос хатан Өлзий хутаг буюу Ки хатны тухай гарах юм. Тэрээр солонгос гаралтай Ки хатан нь уг кино дээрээ эрэлхэг зоригтой, ухаан саруул дайчин дүрээр гарах бөгөөд харин Монголын хаан Тогоонтөмөр аймхай, хүчин мөхөс “мулгуу” сул дорой нэгэн байх бөгөөд Ки хэмээх хатан байнга түүнийг хамгаалж аврах юм. Үүгээр ч зогсохгүй киноны гол дүрийн баатруудын дайсан буюу эсрэг дүр нь бидний өвөг дээдэс Юань гүрний эзлэн түрэмгийлэгчид юм байх. Кинонд монголчуудыг дутуу дулимаг дүрсэлсэн байх юм.

Энэхүү киног үзсэн ямар ч Монгол цустан үзээд бухимдахаар байна. Хэдийгээр ядуу буурай орны тоонд багтаж явдаг ч үүх түүх, удам судараараа бол Монгол улс асар их баялаг түүхэндээ хамгийн аугаа хүмүүс байсан юм. Харин өдгөө “будааны хүүхдүүд” хэмээггдэг Солонгосчуудад ийн доромжлуулж байгаа нь эмгэнэлтэй.

Энэхүү кинонд гардаг үйл явдлууд түүхэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнээр Хүслэн хааны хүү Тогоонтөмөр бага залуу насандаа Солонгост цөллөгдөж явсан нь үнэн боловч эм хүнээр хамгаалуулж уйлж унжсан, юм л бол айн ширвээтсэн, хүүхэн шиг үхээнц хүн байсан /кинонд ийм маягаар дүрсэлсэн байдаг/ нь юу л бол. Тэрээр 1333 онд хаан ширээнээ заларсан бөгөөд түүний гурав дахь хатан Өлзий хутаг /Ки хатан/ Солонгос хүн байжээ.

Хамгийн их бухимдал төрүүлж байгаа зүйл нь “энэхүү киног албан ёсны эрхтэйгээр та бүхэнд хүргэж байна” хэмээн бахарлтайгаар телевизээрээ цацаж байгаа ТВ-5 телевиз юм. Өвөг дээдсээ гутаан доромжлуулсан Солонгосын сериалыг Монголынхоо ард түмэнд хүргэж байгаа эмгэнэлтэй.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Цэцэрхэгч (May 23, 2014 11:46:02 pm )

    Монголын телевизуудийн гаргаж байгаа солонгос кинонуудыг узэхгуй байхыг уриалмаар байна. Дан ес хонзон, хар санаа, хор найруулсан хогийн шаар болсон кинонууд гаргах юм. Энэ засаг тер ч гэж яачихсан байдаг юм, шударга ерселдеенийг зохицуулах газар ч юу хийж байдаг юм буу мэд. Ард тумнээ мунхруулсан , доромжилсон заваан юм гаргаж байхад олгой толгойтой тэнэг дарганцарууд юу бодож байдаг байнаа. Ард тумэн ч ард тумэн, хэрэггуй хог шаараар еерсдийн оюун санааг бузарлаж хордуулж суудаг , естой …… гэдэг л энэ байхдаа!!!

    • boldko (May 25, 2014 4:26:20 pm )

      tenegvvd hamgiin ehnii angiig vzeldee ehlehdeee yu gej helj ehelj bgaag ni zvgeerl neg kinoshdeee…….. barimtad kino geed iim ym gargaj bgaa bol uurlahsan zvgeerl sawgiin huus …uursduuu huusurchih ymaaaaaaaaaaaaaaaa

  • anhaa (May 24, 2014 2:05:24 am )

    bid uursduusuu bolj bn sul doroigoos bolood mu solongsuud hurtel tuuheer mani oroldood ehellee solongos bol tuuh baihgui tedend tuuh gej bgaagui baihch gui
    araichdee ingej bhad gargahgui bolvol deer imsan

  • Anonymous (May 24, 2014 6:20:57 am )

    Солонгосууд хичнээн хогжилтэй орон болсон ч удам дамжсан боолууд шуу дээ. Тэнгэр заяат Монголчууд солонгос кино узэх есгуй бид узэхгуй л байвал наад хэдэн тэнэг сувагууд гаргахгуй шуу дээ. Солонгос кино гаргаад байгаа телевизийн сувагийг битгий узээд байхыг уриалж байна

  • Anonymous (May 24, 2014 7:08:35 am )

    солонгос кино үнэггйү шахуу орж ирдэг гээ биз дээ үнэгүй юманд нугасгүй гэдэг дээ.монгол гэдэг нэр ертөнций чихнээ дуурсгалтай гэсэн үгийг мартсан байна мартсан байна .Солонгос чинь санаа муутай сайжруулсан хужаа гэдэг бодлогийн чанартай хийгдэж байгаа зүйл гэж бодож байна гэтэл бид салхин дүүгүүр шиг мөнгө цагаан нүд улаан гээд явцгааж байна телевүүзүүд солонгос кино авахаа байгаад гаргахаа байчихвал уул нь зүгээр юм шигээ

  • Zochin (May 24, 2014 12:26:17 pm )

    Manaid chin soyoliin said gej neg l ikh gurveliin yas yarisan avgai b dag sanagdana. Ene avgai d ene buhen hamaatai yu

  • Anonymous (May 24, 2014 3:07:28 pm )

    балиар тв 5 болиосой арайчдээ
    хөрөнгө оруулагчид нь гадаадын новшнууд байдаг юмуу бас манайхан нээрэн арайчдээ телевизүүдээ хүртэл гадаадад худалдахаа болимоор юм. Аягүй бол энэ аймшигийн балиар киногоо албан ёсны эрхийг нь авахын тулд бас өндөр үнээр худалдсаж авсан байхдаа ёоо арайчдээ

  • Баатар (May 24, 2014 4:41:21 pm )

    Бүх үеэрээ боол бсан сэтгэлгээ оюуны доройтолд орсон солонгос сеалийг гаргахыг больмоор байнааа Манай энхнэр үзээд охин дагаж үзээд ааш занг нь олхоо больлоо

    • монгол (May 26, 2014 10:08:18 pm )

      Үнэн телевизийн бүх сувгууд дээр адилхан үйл явдалтай баахан солонгос кино. Эхэгтэй жүжигчин нь эр эм нь мэдэгдэхгүй юмнууд гарах юм. Одоо гадуур явж байгаа залуучуудыг хар бас л адилхан нүүрээ будсан гулбилзсан новшнууд явах юм.

  • БЖД (May 24, 2014 10:34:09 pm )

    ҮНЭНДЭЭ БОЛ ОДОО БОЛЬЧИХООЧ.ТА НАР ЧИНЬ МОНГОЛ ТҮМНЭЭ ГЭЭД Л БУСДЫГ ШҮҮМЖИЛДЭГ ШИГЭЭ ӨӨРТӨӨ БУРУУГ ТОХООД ҮЗЭЭЧ.ХЭРВЭЭ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДДАГ БОЛ ШҮҮ.ХАРИН МӨНГӨНИЙ,АМЬДРАЛАА ДЭЭШЛҮҮЛЭХИЙН,УЛС ТӨРИЙН ТӨЛӨӨ БОЛ ТАНЫ ҮЙЛДЭЛ%АРГА БАРИЛ,САНАА ЧИНЬ ОДООГООР БҮТЭХ Ч ХЭД ДАХИН ИЛҮҮ ИХИЙГ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТӨЛӨХДӨӨ ҮР УДМААРАА ТӨЛНӨ ГЭДГИЙГ БҮҮ МАРТААРАЙ.ХҮНИЙ ТАВЬЛАН.

  • boldko (May 25, 2014 4:22:09 pm )

    naad kino chini ehlehdee vnen ym bhgvi guiwuulsan gej helj eheldegshdeeeee bitgii iim ymand hudlaa mushgij baildaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

antalya rent a car