Бодсон санаснаа дуугаараа илэрхийлчихдэг реппер Gee аль хэдийнээ олны танил болж чадсан нэгэн. Элдэв янзын хараалын үгтэй дуу дуулж урлагийн тогоонд ширүүхэн орж ирсэн реппер Gee-г үзэгчид анх тийм ч таатай хүлээж аваагүй. Гэхдээ баян айлын хүүхдүүд шиг элдэв зүйлээ гайхуулж явдаггүй үнэнч шударга зантай залуу гэж түүнийг үнэлэх үнэнч фенүүд ч их байдаг. Гэр хорооллын амьдралыг уран бүтээлээрээ илэрхийлж нэг хэсэг “Татар”-ын Заяа болон Цэцээ нартай дуугаараа байлдсан тэрээр багаасаа “жи” хорооллын гудамжинд сагс тоглож өссөн гэдэг. Одоо ч “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээсэлдэг ээжийнхээ барааг нь зөөгөөд гүйж байдаг хээгүй нэгэн. Аав болоод удаагүй реппер залуу маань сүүлийн үед хувийн амьдралдаа анхаараад их л завгүй яваа гэнэ. Хэдийгээр олны танил болсон ч хэзээнээс мөнгөн дээр туйлж өсөөгүй Gee саяхан Толгойтын таван шарын банкны гадаа 21 мянган төгрөгөө авах гэж өдөржингөө оочерлож зогссон гэнэ. Хэдийгээр уран бүтээлээрээ амьдралдаа зарцуулахуйц хэмжээний мөнгө олдог ч Gee төрөөс олгож буй 21 мянган төгрөгөөрөө дор хаяж бяцхан ҮРДЭЭ памперс аваад өгнө шүү дээ” хэмээн буу халж зогссон гэнэ. Харин ил яриаг нь сонссон хүмүүс түүнийг “Оддын өвчин тусаагүй байгаагаараа энгийн сайхан монгол хүү байна” гэж дүгнэжээ.
Холбоотой мэдээ
-
Malik Steenberg (September 12, 2013 10:03:27 am )
I just want to mention I am new to blogging and honestly enjoyed your web blog. Most likely I’m going to bookmark your blog post . You amazingly come with outstanding articles and reviews. Cheers for ***ring with us your web site.
2 Comments