Хэдэр ядраараа алдартай “Буян” пүүсийн захирал Жаргалсайхан хаа ч хэлье гэснээ хэлчихдэг шударга эрхэм хэмээн үнэлэгддэг. Сонгууль хаянд дөхсөн энэ үед улс төрчдийн “сезон” ороод ёстой л хаа сайгүй сонгууль яриад байж сууж чадахаа байжээ.
Түүнчлэн арваад хоногийн өмнөхөн л манай улс төр жинхэнэ утгаараа буцлах шиг л болж хуучин шинэхэн улс төрчид ач тачаа үзэлцээд найгүй байлаа шүү дээ. Өнөөх улс төрийн халуухан хэрүүл дунд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр, ХЗДХ сайд Р.Нямдоржтой “ана, мана” үзэлцээд авсан билээ.
Улс төрчдийн халуухан дуулиан шуугиан хараахан намжаагүй байхад АТГ-ын экс дарга нар бие биенийхээ булхайг дэлгээд бөөн юм болсон.
Тэгтэл энэ зуур Буян Жагаа ч юу гэж дутав гэсэн шиг, өөрийнхөө үгээ ХЗДХ сайд руу дайлгасан байна лээ. Үнэн үгээрээ хэнийг ч айлгаад сурчихсан мань эр хууль зүйн сайд Р.Нямдоржийг Зайсангийн аманд тансаг харш түрээслэн амьдарч, сар бүр 4,5 сая төгрөг төлөх гэж хэцүүхэн амьдарч байгаа юм билээ дээ хөөрхий.
Төрийн сайдыг түрээсийн байр хэсүүлж байхаар “таван хана”-тай “гэр бариад өг” хэмээн ХЗДХ сайдаг тэрүүхэндээ “хөөрхөн егөөдсөн” байна билээ. Хэлье гэснээ “түс”, “тас” хэлчихдэг түүний энэ үг нээрээ ч нэгийг бодогдуулаад авна лээ. Хүнийг ингэж сайн егөөдөнө гэж байдгаа. Байна аа байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 23, 2011 11:49:18 pm )
zav jagaa bol shudraga shvv dee ter nyamdorjid ger ogii nadad neg ger ilvv baigaa
-
Anonymous (November 24, 2011 12:14:46 am )
jagaa zub heljee jagaa golig n olood heldii shuu tuuniig songoe daanch manai toirogt b gui yum daa amjilt jagaa
-
Anonymous (November 25, 2011 12:59:08 pm )
jagaa zob shtee shudraga eregtei shvv.vnen l bol odoo hvnd itgehed berh bolson bna shvv taminee.mongoliig heden saikhan shudraga tsoglog zaluuchuud garchihbal mongol doorhnoo hogjih baihaa.zarimdaa bachimdah umaa.
3 Comments