antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2014 3 comments

Боловсролын тухай хуулийн зөрчлийг арилгуулахаар Засгийн газарт чиглэл өгөв

нийтлэсэн Admin

nombolovsrolbaingiinhorooУИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Боловсролын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилт болон энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зарим иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг авч хэлэлцлээ.

Иргэн О.Эрдэнэцэцэг “Төрийн өмчийн сургуульд 28 жил ажилласан хэдий ч 2013 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хувийн сургуульд ажиллаж байсан гэсэн шалтгаанаар Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан мөнгөн тэтгэмжийг авч чадахгүй байгаа”, иргэн Г.Цогбадрах “өндөр насны тэтгэвэр тогтоохоос өмнө өвчний улмаас нас барсан тохиолдолд мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох” агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг хуульд оруулах”, иргэн Д.Дамдинсүрэн, С.Дэлгэрмаа нар “… их, дээд сургуульд ажилласан иргэд мөнгөн тэтгэмж авах боломжгүй болсон тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж их, дээд сургуулийг хамруулах” саналыг тус тус ирүүлжээ.
Эдгээр санал хүсэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор, Н.Номтойбаяр нар нягтлан судлаад санал дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Тэд дүгнэлтдээ, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.3 дахь хэсгүүд хоорондоо зөрчилтэй байна гэж үзэх үндэслэлтэй байгааг дурджээ.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн, мөн үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан иргэд тэтгэвэр тогтоолгох үедээ хувийн салбарт ажиллаж байгаа нөхцөлд нэг удаагийн мөнгөн тэтгэмж /24 болон 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх/-д хамрагдаж болох эсэх нь тодорхойгүй, хоёрдмол утгатай байгааг тэмдэглэсэн  байна.
Иймд хуулийн дээрх заалтуудын зөрчлийг арилгах, зохицуулалтыг тодорхой болгох, хуулийн дээрх заалтад их, дээд сургуульд ажилласан иргэнийг хамруулах эсэх, уг шаардлагыг хангасан боловч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан иргэн, түүний гэр бүлийн гишүүнд дээрх мөнгөн тэтгэмжийг олгох боломжтой эсэх талаар судлан шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэсэн санал гаргаж буйгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцууллаа.
Өргөдлийн байнгын хороо хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт, 43.3 дахь хэсгүүд хоорондын зөрчлийг арилгах, мөн хуулийн заалтад их, дээд сургуульд ажилласан иргэнийг хамруулах, хуулийн шаардлагыг хангасан боловч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан иргэн, түүний гэр бүлийн гишүүнд дээрх мөнгөн тэтгэмжийг олгох боломжтой эсэх талаар судлан эрх зүйн зохицуулалт хийх саналаа боловсруулан танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгох шийдвэр гаргалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • мөнхөө (May 21, 2014 11:08:57 am )

    Энэ нэмэгдлийн талаар тодорхой 1 шийдэлд хүрсэн гаргалгаа хэрэгтэй .Цалин багатай төрийн ажлыг залнуулж байгаа хүмүүст өгөх л хэрэгтэй.Ажилчдыг хамруулсан чвдалд туйлаас талахрхаж байгаа шүү.
    Цаашид үргэлжлүүлээрэй.Оюунхорол гишүүний гавъяа шүү энэ

  • Naran (May 21, 2014 10:03:06 pm )

    Энэ заалтыг үнэхээр эргэж харах шаардлагатай. Тэгээд шинэчилхээсээ өмнө өөр асуудлыг санал асуултаар тодруулах нь зүйтэй болов уу.

  • маа (May 21, 2014 10:40:19 pm )

    хуулийн заалтыг тодорхой болгохдоо ялангуяа ЕБС-д ажиллдаг багш нарын саналыг тодорхой хугацаанд авч санал асуулга явуулах хэрэгтэй юм. Нийтийн албаны хууль гэж гаргах сурагтай байсан үүний хэрэг байна уу

antalya rent a car