Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, “Залуус-21” алкохолгүй клубээс хамтран хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд архи согтууруулах ундааны хэрэглээ асар өндөр хэмжээнд хүрч, эрчүүдийн 22, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд донтох өвчинд нэрвэгдээд байгаа ажээ. Архи ууж, агсам согтуу тавьж нийгмийн дэг журмыг алдагдуулдаг хүмүүсийн дийлэнх нь эрчүүд. Тиймээс олон арваараа архинд орж, донтож буй эдгээр иргэдэд туслах үүднээс дээрх хоёр байгууллага хүчин зүтгэж байгаа гэлээ. “Залуус-21” алкохолгүй клубыг ажиллуулж эхлээд зургаан сар болохдоо олон арван эрчүүдийг архины хамаарлаас ангижруулж, олон ээж, эхнэрийн сэтгэлийг амраасан гэж тэд мэдээлэв. Гэтэл төр засгийн зүгээс эрчүүдийг архинд донтох өвчнөөс хамгаалахад төдий л анхаарахгүй байгаа бөгөөд “Залуус-21” клубын үйл ажиллагаатай танилцах урилгыг хэд хэдэн сайдад илгээсэн ч хэн ч ирээгүй гэнэ. Тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий сайд Н.Удвалыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар хэвлэлийнхэнд дуулгалаа.
Тэрээр энэ бүхнийг засч залруулах гарцыг 1. Архины үйлдвэр, дэлгүүр, баар, бие биерүүгээ дайрч довтлох биш өөрийнхөө тархи оюун санаа руу дайралт хийж “ эрчүүд эрчүүддээ тусалж архинаас татгалзах, урьдчилан сэргийлэх хөдөлгөөн өрнүүлж ард түмнээ аврах шинэ боломжийг нээх
2. ЭМЯ -ны сайд Удвалыг “ Архинд донтох нь өвчин мөн үү? Хүнтэй ажиллах уу? цаастай ажиллах уу ?” сэдвээр Үндэсний телевизийн халз мэтгэлцээнд урьж, АУ —ны Эрдэмтэн доктор Ерөнхийлөгчөөр нэр дэвшиж явсан сайдтай архинд донтох эмгэгтэй эрчүүдийн төлөөлөгч мэтгэлцэх
3. Төрийн бус байгууллага анх удаа төрд 300.000.000 төгрөгийн ажлаар хандив өргөж 1000 хүнийг архинаас нь гаргаж, ЭМЯ, дүүрэг дүүрэгт нь ард түмний нүдэн дээр хүлээлгэж өгөх. Дэмжихгүй бол хариуцлага тооцох хэмээн үзэж байгаа гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (May 20, 2014 9:54:43 am )
ЭЭ ЧААВААС ДАА.ЧИ ЭМ ХҮНТЭЙ Л БАРИЛДАЖ ЧАДНА ДАА.ЧАДДАГ ЮМ БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭЭД ХҮМҮҮСИЙГ ОЛОН ЖИЛ ХОРДУУЛААД БАЙГАА ТЭДЭНТЭЙ ТЭМЦЭЭЧ.МУУ ЭР ЭМД ДЭЭРЭЛХҮҮ ГЭЖ ЭНЭ ДЭЭ.
1 Comment