Баянхошуунд хүний амьдралыг алган дээрээ тавьсан юм шиг харж, аюул түйтгэрээс зайлуулж чаддаг идтэй шидтэй хүүхэн байдаг сураг дуулдах болсон.
Ганданданжааллин нэртэй энэ хийд гаднаасаа харахад андашгүй, гэр хорооллын дунд эвтэйхэн хөөрхөн зайд цэвэрхэн барьсан байшинтай. Дотроо тохилог жорлон /500 төгрөгний төлбөртэй/, хүнсний жижигхэн лангуу, цайны газар, лам нар ном хурдаг өрөөтэй. Хүн маш ихтэй учраас өглөө 08.00-08.30 цагийн хооронд хийд дээр ирж дугаар авах ёстой. Үнэхээр ч энд хүмүүс эртлэн ирж оочер дугаар авдаг бололтой юм.
Дугаар авч чадсан “азтай” хүмүүс 12.00 цагт хэдийнэ цуглахад, эндхийн ажилтан дугаар авсан дэс дарааллаар нь дуудан жижигхэн өрөөнд оруулна. Завсарт нь “80 мянган төгрөгөө тушаах айл байвал тийшээ яваарай” гэх мэтчилэн заавар өгнө. Жижиг өрөөнд бүгд чихцэлдэн суух нь сууж, зогссон нь зогссоны дараа үзмэрчийн туслах “Хөлөө ачиж суухгүй, зөвшөөрөлгүйгээр орж гарч болохгүй, утсаа унтраа” гэхчилэн зааварчилгаа өгч хамгийн гол нь үзүүлэхэд өгөх ёстой таван мянган төгрөгөө гар, гартаа бэлэн атгаарай гэж сануулж байв. Үзмэрчид үзүүлэхэд таван мянган төгрөг, гэр бүлээ бүтэн жилээр даатгахаар бол 80 мянган төгрөг байдаг юм байна.
Туслах бүсгүй хэрхэн юу асуух ёстой гэдгийг зааварчлангаа таван мянган төгрөгөнд зөвхөн гурван асуулт асуух ёстойг хэлнэ. Өдөртөө “таван мянгын” 30-40 хүнийг номерын дагуу үздэг. Харин 80 мянган төгрөг төлж, хувь заяагаа даатгуулсан хүмүүс үдээс хойшдоо оочер дугааргүй үзүүлэх дархан эрхтэй байдаг юм байна. “Өдөртөө л 100 гаруй хүнтэй харьцдаг болохоор” гэж тодотгон дүрэм зааврыг ягштал дагахыг анхааруулахыг бодоход их л ачаалалтай “ажилладаг” хүн юм байна.
Ингээд бүгд “сүслэн” нам жим хүлээж байтал чухам л загварын шоунд оролцох гэж байгаа гэлтэй өндөр өсгийтэй, шигтгээ чимэгтэй хөх торгон загварын дээл маягийн урт даашинзтай 30 гаруй насны жавхалзсан бүсгүй, шар улааныг тунаруулсан нэгэн лам дагуулан орж ирлээ.
Бүсгүй хувь заяагаа асуух гэсэн хүмүүсийн төрсөн он, жил, нэрийг асуугаад цахилгаан шиг хөдөлгөөнөөр хөзрөө дэлгэж, гоё урт хумстай гараараа хөзрөө компьютерийн товчлуур дарж байгаа юм шиг хурдан хурдан товчлонгоо, шүлэг шиг л мөр хэлхсэн үгээр мэргээ айлдан, үе үе “Энэ хүний бие хаа нь яагаад байдаг юм байна” гэж ламдаа хандан, лам нь шоо орхингоо “Бөөр жаахан муу байна, ходоод жаахан өвддөг” гэх мэтчилэн хэлнэ.
Бүсгүй “Одоохондоо ч нээх үхэж гялтайчихаар юм харагдахгүй л байна. Би мэргэжлийн эмч биш. Мэргэжлийн эмч, эмнэлэгтээ хандаад, анхаараад явахад илүүдэхгүй” гэхчилэн бас ч гэж “сонголттой” үг хэлэх юм. Нэг өрөөнд чихсэн 40 хүн /энэ өдөр ачаалал их байсан учир нэг дор 40 хүн үзэх болсон, хоцорсон нь дараагийн ээлжинд ороорой гэж анхааруулж байсан юм/-ий нүд, чихэн дээр зарим нэгний амьдралыг ч ёстой “сэг” болтол нь хэлж байна аа. “Хоёр шөнө секс хийх гэсэн балай янхан залуу” л гэх юм “Ханийн жаргал, эрийн жаргал үзээгүй хүүхэн” л гэх юм, мэдэхгүй ээ.
Монголчуудын олонх нь өвчин зовлон ээрсэн, яахаа мэдэхээ байж мухардсан үедээ л лам хар, мэргэч төлөгчдөөс аврал хайн очдог. Энд ч гэсэн яахаа алдсан баян чинээлэг, эсвэл аз жаргалтай хүмүүс ирээгүй нь ойлгомжтой. Ерөөсөө л жирийн дундаж, эгэл боргилхон эмэгтэйчүүд голдуу хүмүүс үзмэрч бүсгүйн тас тасхийсэн, ширүүн үгсийг сонсож, хурц хараанд нь дальдрах шиг болно.
Үзмэрчийн ширээний дээр камерын дэлгэц өлгөөстэй, үүд, туслахын өрөө бултаараа харагдана. Туслах хоёр бүсгүй үүдний өрөөнд сууж, үзмэрчийн урсгах ном засал тэргүүтнийг бичиж аван “үзүүлэгсэд”-ийг гарч ирэхэд нь жижигхэн цаасан дээр бичиж тэмдэглэн, дээрээс нь дахиад таван мянган төгрөг авах юм. Нэг бодлын их сайн менежменттэй зохион байгуулалтанд орсон хийд байна лээ.
Үзмэрч их сайн “санхүүч” бололтой, хүмүүсийн барих мөнгийг гялс гялс шүүрэн авч “Компаниараа даатгуулья гэвэл 150 америк доллар, гэр бүлээрээ бол 150 мянган төгрөг шүү, монгол мөнгөөр шүү” гэх мэт үгсийг хавчуулж амжина.
Энд үзмэрчийг хэнд юу гэж хэлж “будаа болгосон” –ыг өгүүлэх нь зохисгүй болов уу? Дээр цухас дурдсан нь зөвхөн зөөлөндүү үг нь. Гудамжинд танхайрах согтуучуудын амнаас сонсоход хэртхийм ч үг цувуулах юм билээ. Давруулж хэлэхэд цэцэн цэлмэг, үг гэж урсаастай. Гэхдээ харамсалтай нь сонсоход чих халууцам нь дийлэнх.
Уг нь үүнийг бичигч лам хар, бөө, үзмэрчээр нэг их их хэрэн хэсээд байдаг хүн биш. Үнэндээ л хаана ирээд, юу сонсчихов оо гэж гайхмаар.
Ингээд засал хийлгэхийн тулд шаардлагатай гэсэн жижигхэн бичгийг гартаа атгасаар гарч ирсэн нь
3 хайрцаг баавгайтай чихэр
3 хайрцаг жимс
Чанасан мах /хаа гуя, заримд нь бүтэн хонины мах, ууцыг нь бүхлээр нь сэтгэлээ шингээж чанаж ирэхийг даалгаж байсан/
5 литр сүү, айраг
14 ламд зэд барих 10 000 төгрөг /Лам тус бүрд үү, нийтэд нь үү ойлгосонгүй. Тус бүрд нь гэж бодвол 140 мянган төгрөг бололтой/
Заасан өдөр, цагаасаа хоцрохгүй ирэх анхааруулгатай бичиг. Бас 80 мянган төгрөгөөр гэр бүлээ даатгуулбал 5 хувийн хямдралтай ч гэл үү нэг эрхийн бичиг дагалдаж байна. Хурал даах гэдэг нь нэгэн төрлийн засал юм байна. Зарим хүнд, хүндэвтэр “гэмт хэрэг”-тэй хүмүүст бол гурван удаа хурал даах “зүйл анги” өгдөг юм байна. Цаашаа өөр ямар засал хийлгэж, хэдий хэрийн мөнгө шаардлагатай байдаг болохыг үнэндээ сайн мэдэж авч чадсангүй. “Хэрэг” нь хүндрэх тусам өргөл нь их болдог юм уу даа?
Үр удмаараа хараал хүрсэн гэх “хүнд зүйл” анги сонссон бүсгүй лав 80 мянган төгрөгөө тушаагаад гурван удаа хурал даахаар болж байгаа бололтой “Баавгайтай чихэр кило нь хэдэн төгрөг билээ, нэг хайрцгандаа хэдэн кило байдаг юм болоо?” гэсэндүү юм яриад гарч одов.
Итгэнэ үү, байна уу та өөрөө л мэд. Яг нүдээр харсан маань л энэ. Магадгүй түүнд итгэн сүсэглэдэг, зам мөрөө тэгшлүүлж, амьдралаа сайжруулсан олон л хүн байдаг байх. Басхүү шүтэж бишрэх нь хувь хүний эрх, сонголтын хэрэг.
Гэхдээ л би л хувьдаа Баянхошууны гэх энэ эмэгтэйг үзмэрч гэх үү төлөгч гэх үү, мэргийн хийд гэх үү, шарын шашны хийд гэх үү ёстой хэлж мэдэхгүй нь. Шинжлэх ухааны ч тайлж чадаагүй далдын хүч, билэг авьяастны тухай зөндөө л домог, бүр баримт байдаг. Гэхдээ л…
Монголчууд шарын шашинтан мэт боловч зовлон тохиолдсон үед мэргэч, төлөгч рүү гүйж, хэлсэн болгоныг нь ёсчлон гүйцэтгэхгүй бол үнэхээр л гай зовлон тасрахгүй гэж итгэгчид олон. Өнөө маргаашийнхаа амьдралыг хэрхэх вэ хэмээн чадан ядан байгаа мөртлөө 80 мянган төгрөгөө атгаад очдог хүмүүс ч байх шиг. Гэхдээ өдөрт дор хаяж 40 хүн үзүүлэхдээ тав, гарахдаа тус бүр таван мянган төгрөг, үдээс хойшдоо 60 хүн тус бүр 80 мянган төгрөг гэж бодохоор нийтдээ 5,6 сая төгрөг гээд бодоод үз дээ. Энэ аврал уу, залилан мэхлэлт үү?
А.АНАНД
http://www.grandnews.mn/content/read/50309.htm?fb_action_ids=735088823209869&fb_action_types=og.likes
Холбоотой мэдээ
-
Hun (May 17, 2014 10:31:00 am )
Yana daa Muhar susegtei mongolchuud mini
-
ТЕГт (May 17, 2014 11:21:16 am )
Юуны өмнө энэ хүмүүсээс татвараа авах хэрэгтэй. Сонгино хайрханы татварын байцаагч нар арай татварын нэр төдий татвар авдаг юм биш биз. Оролго нь бараг тодрхой байна. За тэгээд иймэрхүү мэргэн хүмүүт итгэх эс итгэх нь хувь хүний хэрэг. ЖИЧ: Монголд ВАНГА шиг үздэг хүн ч байхгүй шүү
-
zochin. (May 17, 2014 11:48:57 am )
ZA ZA HUN neg l uhdeg ene muusain zavaan shulmasuud deer ochij moljuulj baihaar morooroo yvaad uhsen min deeree. Energeer emchildeg LHAVGADORJ gedeg teneg avgai tsaiz zahiin tend busdiin ovchinoor daajignan bayjij baina. Uchirtai 3 tolgoigiin Horolmaa shig neeh goe yum baihdaa hantaaztai deel sonin malgai donhoilgochihood maash tomoor zuragaa avhuulaad hanandaa olgochihson. Aygan deer mangar zurgaa buulgachihaad ih energetei geed zaraad baigaa yum daa.Ter ayga gertee avchirsan hun chotgor avlaa gesen ug kkk. Ene zevuun luivarchinguudad mongoo bariad guij baigaa bid maash teneg toorson sunsuud baihgui yu.
-
dogsom (May 17, 2014 5:02:34 pm )
mongolchuudaa zöv bodoltoi öörtöö zöv yavah heregtei sum hiid neg ih buyan zaya ögöhgui baihaa
-
Zochin (May 17, 2014 6:04:43 pm )
Ta mini ene arai dendenee hunii zovlongoor jargal hiisen iimerhuu yumnuudiig shalgaj uzdeg gazar bna uu boo mergen turgen gesen aldartai zalilan mehlegchideer ene uls duurlee ard tumen min yasan genen yum be huneer ooriin amidralaa zaalguulah gej yu baisan yum be ezen hicheevel zaya hicheene gej oorsdoo l ooriinhoo toloo amidaral da
-
Zochin (May 17, 2014 6:10:33 pm )
Erdentiin huvilgaan ch gene uu neg hun bna havdar hurtel emchildeg shidten yum baihaa barag emch hereggui yum bish uu tiimees iimerhuu ard tumnii eruul mendeer toglood baigaa humsiig eruul mendiin yam anhaaraldaa avaachee udval saidaa emch nariin chin ner hund unaad bna sh de erhem hundet tatvariin albaniihan ene met zadarsan mehlegch dees tatvarii ni avsan shig avaachee zah deer amidralaa zalguulj baigaa yadarsan ehees zagnaj baigaad neheed avchdag ter tatvaraa ene zadarsan amitadaas adilhan avaachee
-
зочин (May 17, 2014 6:54:08 pm )
tiin shde ene shal hudla dan haral heldeg hvvhen bainale ochij tsagaa mungu barah hereggui hvmvvse zugeer bga humuusig odoo sal ged shal hudlaa shu
-
100 % (May 17, 2014 7:23:43 pm )
БОЛЬЁ ОО
-
ho16tiin huu (May 17, 2014 10:28:44 pm )
hudlaa huuhen shuu.medrel n muu shuu dee.16 horoolold baidag baisiin.harvasan gej baisan.tegeed soliorood yavaad baisan.aimaar heruulch ,hun zagnasan hun baigaa biz dee.hulhi shuu taminee.iim ulsuud deer ochij mongoo ogch baisnaas talhaa avch ideechee.shinjleh uhaand itgeechee.
-
mongol hun (May 17, 2014 10:32:50 pm )
manaihan arai denduu hotsrogdood baigaa yum bish uu.21 r zuun shuu dee.tegehed 19r zuun shig setgeed lam boo ,zairan geed hoshuuraad baih yum.
-
azi (May 17, 2014 11:26:47 pm )
neriin medeh hvn bn uu
Saihnaa gedeg uu ugui yu-
Saihanaa (May 18, 2014 7:35:43 pm )
Tiim ter huuhniig Saihnaa gedegiin
-
-
зочин (May 18, 2014 2:15:15 am )
наадах чинь жинхэнэ луйварчин байнадаа.ямар их шунал вэ юун баавгайтай чихэр,юун жимс ,юун бүтэн хонины мах вэ шууд л ёэргийлэх, цагдаа нь барих хэрэгтэй шдээ.нүгэл нүдээрэй гараасай билээ
-
зочин (May 18, 2014 9:46:20 am )
тиймээ сайхнаа л байна
-
-
hihi (May 18, 2014 10:57:58 am )
merge tulgunduu iim mungu ugch baiga humuusiig yaduu gehuu. harin ch bayan baigaa biz dee. humuusiin amidral saijirsan l baina da.
-
men (May 18, 2014 3:33:55 pm )
sainaa gej saintuya gedeghun mon uu.50 nasnii orchim
-
gap (May 18, 2014 4:09:07 pm )
ene bol tsewer hvniii zowlongoor biznes hiij bno hvnd buyn hiine gedeg ni oor bdag bgvi de ene hvniig shalguulah heregtei luiwar bna shvv de
-
ajaa (May 18, 2014 6:35:22 pm )
hortoi havdar hurtel biotogoor emchildeg Purevsuren gedeg avgaid aav maani itgej ochood nas barsan.2005 ond lav Bakularenbuuchiin sumd zasaj uzej bn geed hun burees ih mungu avdag shunaltai shar avgai bsan,zavhanih gesen.ene tsagaan sarin umnu ber egch maani heleed bhad ugend orohgui ochij bas nas barsan.heden hunii amdralig duusgah geed bdag yum buu med.humuusee ter avgairuu bitgii zugleerei,uuriig chini guigeed ochtol saihan yaridag yum bilee
-
zochin (May 18, 2014 6:45:59 pm )
Tiimee bi bas ochij baisn Saihnaa gedeg tiim medrel muutai huuhen baidag yum Baruun shanaandaa shiveestei hun baidag yum
-
Saihanaa (May 18, 2014 7:36:22 pm )
tiin yag tiim shiveestei
-
-
Xoxi chini medvuu (May 18, 2014 7:58:12 pm )
Yu ch shvtexgvi xaychixaach tgvl amidral chini ayndaa cxan blno.
-
uka (May 18, 2014 10:35:46 pm )
sain hun minii eejiig hoer hol deer n bosgoj bsan
-
Tungaa (May 19, 2014 4:28:07 am )
Mongolchuud minee,yamar ch orovdmoor yum be dee.iim xaltar orovdmoor luivarchind ochij xamag mongoo ogch baixaar gertee naad mongooroo xool avaad xuuxduuddee ogooch….orovdmoor muxar susegtei…
-
Anonymous (May 19, 2014 7:55:25 am )
Bolioosoi.Ochood bga humuust ch bas buruu bna.Mungu n iluudeed baiwal ochno l biz.Ene bol SHULAACH L bna shde.
-
энэрэл (May 19, 2014 9:34:23 am )
ХҮМҮҮС МИНЬ ЗӨВХӨН ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ Л ИТГЭ, САЙН ЯВАХ САНААНЫХ ГЭДЭГ, ЗӨВ БОДОЛ САНАА СЭТГЭЛТЭЙ ЯМАР Ч АЖЛЫГ ГОЛОЛГҮЙ СЭТГЭЛЭЭСЭ ХИЙЖ БАЙГААДАА СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙХАД Л БОЛНО, ХҮН ХҮНИЙ ХУВЬ ТАВИЛАН ӨӨР ӨӨР БАЙЛАА Ч ТҮҮНИЙГЭЭ ЯМАР БОЛГОХ НЬ ТУХАЙН ХҮНИЙ ЗӨВХӨН ӨӨРӨӨС НЬ БОЛНО ШҮҮ ДЭЭ
-
aimar (May 19, 2014 10:39:46 am )
bas neg oros baagii arhinaas gargana geed l 1 say-g avaad baisan neg door 100 gariu hun oruulaad 15 minut l bolno tegeed 1 say-g avaad baisan manai ah hoorhii 1 say-r shatsan da bas oruulj irsen gr ni lam gesen shuu goe amidral tbb .her unen yum boldoo lam nar dendej b da
-
ИРГЭН (May 19, 2014 10:41:56 am )
ЛАМ,МАМ ГЭХИЙН ОРОНД ҮНЭН БУРХАНЫГ ШҮТЭЖ НҮГЛЭЭ НАМАНЧИЛЖ СЭТГЭЛЭЭСЭЭ ЗАЛБИРЧ БАЙВАЛ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ БОЛНО.
-
sssssssssss (May 19, 2014 9:56:14 pm )
eniig hohino l gej helehees oor yu gehev erguu soliotoi ymnuudiin ugend itgeed bgaa heden togrogoo garzdaj bgaag yu gej helhev ,huvi tavilan gedeg ooroos hamaaraltai
-
иргэн (May 20, 2014 12:52:58 am )
тиймээ би ч бас очсон яг л тийм байдаг үнэхээр аймаар
-
aazochinzochinagiiaaagii (May 20, 2014 2:23:27 am )
Naad huuhen chine lam daguulchihsan bgaa biz.Ooroo tiim sain yum bol lam hajuud ni yu ch bilee.BUYAN BUZRIIG HOSLUULAGCH LAM BNA DAA.ENE ARIUN YAVDAL MON UU ?????????????????
-
Зочин (May 21, 2014 10:17:18 am )
Ямар аймаар юм бэ. Наадах чинь жинхэнэ луйвар байна. Шалгаж үнэн бол Зөн билгийн тулаанд оруулах юмсан
-
zaluu (January 12, 2017 3:41:57 am )
end ochij vzlee neeree algan deeree taiwasan ym shig vzej bnlee bi 22 toi zaluu 1 nz ohintoi 1 nuuts amragtai tgsen namaig vzeed yaah geed hvn hvn gomdooh geed bn nz ohin chn chamd hairgui ter bvsgvi chn chamd hairtai ma nyytsiig helj bgn chi ali ali niig n hayn gehdee ter bvsgui g gomdooj bolohgui gsn bi bvvr gaihaad heleh vggvi bolood 20 myngan tugrug tawisan namaig naad mongoo aw gj helsen hvmvvsiin sonssonoor bolomjgui hvniig zuger vzdeg gseen
32 Comments