antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2014 2 comments

Монгол хэлний тухай хуулийн төслийг өргөн барилаа

нийтлэсэн Admin

huuliintosolУлсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.05.16/ Улсын Их Хурлын гишүүн  М.Батчимэг, Н.Батцэрэг, Г.Батхүү, А.Бакей, Н.Энхболд, Л.Гантөмөр нар Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн барилаа.
Манай улсад сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт алдагдсаны улмаас иргэдийн, түүний дотор төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол хэлний мэдлэгийн төвшин ихээхэн доройтсон, монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар муудсан, гадаад нэр томьёог монголчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд орсон, гудамж, зам, талбай, албан байгууллагын нэр, хаягийг гадаад хэлээр бичих болсон, боловсролын зарим байгууллагад монгол хүүхдэд монгол хэлний хичээлийг заахгүй байгаа зэрэг монгол хэлний хэрэглээ, хөгжил, хамгаалалтай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагджээ.
Улсын Их Хурлаас 2003 онд баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр болох талаас нь төдийлөн зохицуулаагүй, монгол хэлний хэрэглээг зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан, Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт зөвхөн нэр томьёотой холбоотой асуудлыг эрхлэхээр заасан, Монгол Улсын хэмжээнд монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүрэг, хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын үүрэг оролцоог тусгаагүй зэрэг олон дутагдал байгаа нь дээр дурдсан бэрхшээлтэй асуудлууд үүсч хуримтлагдах нэгэн шалтгаан болж байна. Энэ байдлыг харгалзан үзэж, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн шинэчилсэн найруулга болох “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулснаа төсөл санаачлагчид дурдлаа.
Энэхүү хуулийн төсөл нь 9 бүлэг, 24 зүйлтэй агаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд албан хэргээ кирил монгол бичгээр хөтлөн явуулахаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ДДД (May 18, 2014 11:04:13 pm )

    Хууль дүрэм багадаагүй. Харин хэрэглэдэг хэрэгжүүлдэг хүмүүс нь багадаад байна. Монгол хэлээ цэврээр нь авч үлдъе гэж байгаа бол УИХ өөрөөсөө эхлэ. Элдэв хууль батлахдаа гадаад үг бүү хэрэглэ. Олон улсад ингэж нэрлэдэг гэдэгээр бүү хайцаал. Монгол улсын нутаг давсгар дээр ЗӨВХӨН МОНГОЛООРОО байя. Хэдэн жилийн өмнө билээ дээ. Улаанбаатар хотын гудамж талбайд байгаа эрээн мяраан зарлалуудыг буулгана монголоор болгоно гэж нэг их сүртэй ярьсан. Одоо тэгж хэлж байсан хүн хараагүй болчихоогүй бидний дунд Баатар үүл тэнгэрт байж л байна. Монголын хууль 3 хоног гэдэг болсон шүү дээ. Тэр хэрэглэгдээд байгаа гадаад үгийг монголчилоод орчуулаад таарах үгийг нь олоод хэрэглэж чадахгүй байна гэж байхгүй шүү дээ. Ганцхан худлаа л ажил хийж байгаа нэр зүүх гэж тэгдэг байгаа нь харагдаж байна. Монголчуудаа монголдоо монголоороо сэтгэж монголоороо бичиж ярьж байя. Энд сэтгэгдлээ бичихдээч гэсэн төрийн албан ёсны бичгээрээ бичиж байя. УРИАЛЖ БАЙНА.

  • bi Mongol (May 19, 2014 2:25:16 am )

    mongold irsen gadniihang mongol hel surhiig tulgah heregtei.ted Mongol heliig dord uzdeg humuus.surahiig husdegchgui novshnuud,Mongold irsen l yum chin surah heregtei,yah gej irsen yum,chadahgui bol butsaadag baih heregtei,jaahan yos zuitei bailgah heregtei.8jil 10jil bolson europechuud ogt suraagui baina,ene het dord uzej bgaa hereg.uurhain gadaad camp manageriin erh medel uurhain dargaas deer baina,tsalin ni hed dahin ondor,heden Mongol huuhnuudiig ni mongoor buzarlaad tsengene tsagdaa nar bogsiig ni haatsailj hamgaalna.manai huuli bas togs hamgaaldag.ingej chadahgui bj bitgii dongosood bai.baigaa yum bgaagaarai bai,gadnii hayag,gadaad heltei sambaruudiig l horiglochih tegeed bolno,aan bas gadniihang iheer oruulahaa bolioch,

antalya rent a car