antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2014 Comments are off

Хумсаа хэрхэн арчлах вэ

нийтлэсэн Admin

humsХумс нь эмэгтэй хүний гоо сайхны хувьд нэрийн хуудас нь болдог. Тиймээс ч эмэгтэй хүн бүр гое сайхан хумстай болохыг хүсдэг. Хүний хумс нь байгаль, цаг уурын нөлөөнд маш амархан автдаг эрхтэн юм. Хумс өнгө алдсан тохиолдолд яах талаар танд хэдэн зөвлөгөө өгье.
Юуны өмнө хумс өнгө алдана гэдэг бол витамины дутагдалтай холбоотой. Иймээс эмэгтэй та юуны өмнө хумсаа тэжээж эхлэх нь зүйтэй. А,Е,С болон В бүлгийн витаминаар баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Эн тэргүүнд лууван, салат, улаан лооль, элэг, ургамлын тос, самар, хар талх, байцаа, төмс, киви, вандуй, шош хэрэглэх хэрэгтэй.

Хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.

Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад, персикийн буюу чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн.

Танд янз бүрийн бэлдмэл хийж байх чөлөөт цаг зав төдийлөн гардаггүй байж болно. Гэхдээ л та хумсаа арчилахын тулд өдөрт 5-10 минут заавал зарцуулах хэрэгтэй шүү. Иймээс та хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл дараах хялбархан зөвлөгөөнүүдийг мөрдөөрэй. Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно. Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд хумсаа нимбэгний шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно.

Лакны суурь
Хумсаа будахдаа заавал суурь хэрэглэж заншаарай. Суурь нь хумсыг толигор болгохоос гадна үетэх, хугарах, сэтрэх зэрэг гэмтлүүдээс урьдчилан сэргийлж, лак удаан тогтох нэг үндэс болдог байна.

Хөлний хумс арчилгаа

Бидний хумсны ялтас нь хажуугийн буланцарт шигдэж ургаад хумсны буланцар нь улайж хавдан үрэвсэж, хүчтэй, тэр бүү хэл шүд өвчнөөс ялгарахгүйгээр өвддөг.

Энэ нь нэлээд тархмал байдаг. Энэ нь өвчин юм байна. Үүнийг анагаахын хэлээр онихокриптоз гэж нэрлэдэг аж.

Хумсыг буруу тайрснаас буюу манайхны хэлж заншсанаар авсанаас болоод хумс шигдэж ургадаг буюу энэхүү онихокриптоз хэмээх өвчин үүсдэг юм байна.

Уг нь хөлний хумс нь дээд захыг нь бага зэрэг дугуйлсан дөрвөлжин хэлбэртэй байх ёстой атал үүнээс өөрөөр тайрч зассанаас, мөн бариу гутал буюу жирэмсэн эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гутал өмссөнөөс хөлний хуруунд ирэх ачаалал нэмэгддэг болохоор хумс шигдэж ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнээс гадна тавхай хавтгайрах, мөөгөнцөртөх өвчтэй бол хумс шигдэж ургах эрсдэл нэмэгддэг. Хөлний мөөгөнцөр буюу онихомикозын үед хумс дээшилж зузаардагаас болж хумс шигдэж ургах нөхцөл үүсдэг. Үүнээс гадна мөөгөнцөртсөн хумс нь хэлбэрээ алдаж шаравтар, эсвэл бор өнгөтэй, хайрслаг болж холцруутна.

Хэрэв хумсыг тойрсон арьс улайж, хавагнавал гоо зүйчид үзүүлж зөвлөгөө авах буюу ногоон өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын змчид яаралтай хандах хэрэгтэй шүү. Ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс шигдсэн хумсаа бие даан янзлах гэвэл хумс бүү хэл хуруугүй аюултай. Түүгээр ч зогсохгүй ургасан хумсны үүсгэсэн үрэвсэл нь  эсийн үхжилт болж, улмаар хөлөө тайруулах дээрээ тулж болзошгүй шүү.

Ихэнх хүмүүс хөлийн хумсаа сайтар арчлах хэрэгтэй гэдгийг сайн ойлгодоггүй. Хэрэв хүн хөлийн хумсаа зөв арчилдаггүй бол мэргэжлийн хүмүүст хандаарай. Ер нь ямар ч гоё гутал байсан  бариу л бол татгалзахыг зөвлөж байна.

Та дээрх асуудлаас шалтгаалж шаналахгуйн тулд дараахь зүйлсийг анхаарахад илүүдэхгүй шүү.

-Хумсаа засахаас өмнө лакны үлдэгдлийг витаминтай ангижруулагчаар арипгаж гараа сайтар угаа

-Хумсаа богиносгож, зохих хэлбэрт оруулна. Ерөнхийдөө өргөн алгатай хүнд дундаж урттай, дөрвөлжиндүү хэлбэртэй хумс зохидог. Гэхдээ зуйвандуу хэлбэртэй хумс л бүх төрлийн алганд тохирдог. Хумсаа авсны дараа сөрдгөрүүдийг нь тусгай хуурайгаар хуурайдах бөгөөд нэг чигт хуурайдвал хумс цуурахгүй.

-Хумсны завсар шигсэн хирийг арилгахын тулд нимбэгийг таллан зүсээд зөөлөн рүү нь хуруугаа дүрэх хэрэгтэй. Ингэж гурван минут орчим байлгасны дараа угаахад хумс цэвэрхэн, гялалзсан болдог. Тамхи их татсанаас шарласан хумсыг мөн адил аргаар цайруулна.

-Дараа нь гараа савантай халуун усанд хийж хумсны нимгэн арьсыг дэвтээнэ. Арьсны бүтцээс шалтгаалаад хугацаа нь янз бүр. Заримд нь 10-15 минут шаардлагтай байхад бусдад нь 3-4 минут хангалттай байх жишээтэй.

-Арьсыг зөөллөсний дараа хумсны нимгэн арьсыг хумсны буланцартай нь цуг хойшлуулж, хумс заслын чимхүүрээр авна. Хумсны уг хүрэх газраар хэт гүн авах хэрэггүй.

-Хумсны эргэн тойрны арьсыг аваад мөн сөртгөрийг нь хайчаар болгоомжтой авна. Хумсны буланцрыг хөвөнтэй савхаар цэвэрлэнэ. Хөвөнг 13%-ийн устөрөгчийн давхар исэл, эсвэл чидун жимсний тосонд дүрсэн байна.

-Энэ бүхний дараа лак түрхэж болно. Лак түрхэсний дараа гараа тэжээлийн тосоор заавал тослоорой. Лак түрхэх дургүй бол нимбэг, эсвэл усан үзэмний шүүсийг ашиглан хумсны толигор харагдуулах боломжтой.

-А витамин ихээр агуулдаг аарц, сүү, элэг, өндөг, загас, самар, лууван, бууцай, хулуу зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь хумсанд сайнаар нөлөөлдөг.

-Хумс давхаргатай болсон үед далайн давстай усанд дүрэх нь сайн байдаг. Нэг халбага далайн давсыг аяга бүлээн усанд уусгаад хумсаа 15-20 минут дүрнэ.

-Хугарамтгай, хэврэг хумсыг долоо хоногт 1-2 удаа бүлээсгэсэн ургамлын тосонд дүрнэ /чидун жимсний тос хамгийн тохиромжтой/. Дүрэх тосондоо хэдэн дусал А витамин /эмийн санд зардаг/, гурван дусал иод, таван дусал нимбэгний шүүсийг хийгээрэй.

Сонирхолтой статистик

  • Амьдралынхаа туршид бид 4 м орчим хумсыг авч хаядаг гэвэл та итгэх үү?
  • Гарын хумс хөлийн хумснаас 0.5 дахин хурдан ургадаг гэнэ.
  • Хумс хоногт 0.15 мм-ийн хурдтай ургадаг бөгөөд гарын хумс 3 сар тутамд, хөлийнх 4.5 сар тутамд шинэчлэгдэн төлждөг байна.
  • Хүйтний улирлаас илүү дулааны улиралд хумс илүү эрчимтэй ургадаг ажээ.
  • Түүнчлэн, эмэгтэй хүний хумс амьдралынх нь туршид 5200 орчим удаа солигдож, нөхөн төлжсөн байдаг гэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car