antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2014 Comments are off

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Railbus ирлээ

нийтлэсэн Admin

railbusНийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар харилцан тохирцолсон юм.
Энэ хүрээнд өнөөдөр нийслэлчүүд ОХУ-ын “Трансмаш холдинг” компаний  РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг хүлээн авлаа.
РА-2 маягийн “Railbus” нь  136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван  удаа, хос замтай үед өдөрт зургаан  удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм. Төлөвлөж байгаагаар өглөө, өдөр орой нийт 5 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Таваншар, Хархорин, Нарантуул гэх мэт 8 буудалд зогсож иргэдэд үйлчилнэ.  Энэхүү ажлын хүрээнд дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулж, хуучин нэг зогсоол засварлахад зориулан 300 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн бол Улаанбаатар төмөр замаас  хотын дундуур  шинээр төмөр зам барих ажлыг 2014-2015 онд 18,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
p18o1r35np16pl1pu6blc1qpc190g2


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car