Монголын залуучуудын холбооны урилгаар Хятадын нэрт сагсчин Яо Мин ирэх наймдугаар сард Монголд ирэхээр болжээ. Тэрээр тус холбооноос зохион байгуулж буй уулзалтанд төлөөлөгчөөр ирэх гэнэ.
Гэмтлийн улмаас зодог тайлсан Яо Мин NBA-гийн “Хьюстон Рокетс” багт хүчин зүтгэж, есөн жил тоглохдоо 9217 оноо цуглуулж, 4494 удаа самбараас бөмбөг авч, 920 блок шот гүйцэтгэсэн юм. Мөн тэрбээр “Бүх оддын тоглолт”-д найман удаа (2003-2009, 2011 он) оролцсон Азийн шилдэг сагсан бөмбөгч юм.
Өмнө манай улсад Дуайт Ховард, Луол Денг зэрэг NBA-гийн супер одууд ирж байсан билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.