antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2014 Comments are off

Н.Алтанхуяг: Биеийн эрүүл мэнд болон бусад хүндэтгэж үзэх шалтгааны улмаас албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн

нийтлэсэн Admin

9fd94bedddef7603big_500x500УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд гишүүдийн 78.3 хувийн саналаар зөвшөөрч, сайдынх нь албан тушаалаас чөлөөлсөн. Хуралдаанд 69 гишүүн оролцож, саналаа өгснөөс 54 нь зөвшөөрч, сайдын албанаас чөлөөлсөн юм. Ингээд хуралдааны үеэр гишүүд ямар асуулт, санал хэлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Х.Баттулга сайд өөрийн хү­сэлтээр албан тушаалаасаа чө­лөөлөгдөх хүсэлтээ өгч улс­төрийн соёл гаргалаа. Бусад сайд нартаа хариуцлага тооцох уу, Ерөнхий сайд аа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Та бүхний гар дээр бичиг нь ирсэн байгаа. Албан ту­шаалаасаа чөлөөлөгдөх тухай Х.Баттулга сайд “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу чөлөөлж өгөх хүсэлтээ гаргаж байна” гэж заасан. Энэ нь биеийн эрүүл мэндийн байдал, үүргээ биелүүлж чадахгүй болсноос хуулийн хүрээнд хүсэлтээ тавьсан байна.
Засгийн газрын тухай хуулийн 22.1-д заасан хү­сэл­тийн дагуу Засгийн газ­рын хуулийн хүрээнд өр­гөдөл өгч байгаа юм байна. Биеийн эрүүл мэнд болон бусад хүндэт­гэж үзэх шалтгааны ул­маас албан тушаалаас чө­лөө­лөгдөх хүсэлтээ өгсөн.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
Засгийн газар ажлаа хий­дэг хүмүүсээ захлаад байна. 180 кг шахдаг хүн шүү дээ. Тиймээс биеийн эрүүл мэндийн байдлаас болсон гэж бодохгүй байна. АН-ын­хан сандраад л байх шиг. Х.Тэмүүжинг огцруулах ту­хай ярьж ярьж, өнөө өглөө Ерөнхий сайд дуудаад л са­налыг нь татуулчихаж. Ямар то­хироо хийсэн юм бүү мэд. Та намынхаа ийм байдалд ямар дүгнэлт хийж байна вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
Нам намынхаа асуудлыг ярьдаг баймаар байна. Битгий хошуу дүр. Бусдын хэрэгт хо­шуу дүрэхгүй байх нь бүх намд хамаатай асуудал. Зүүдээ ярих гээд хулгайгаа яриад байдгаа боль.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
Монголын улстөр үнэ­лэмжгүй болж байгаа учраас сайд Х.Баттулга ийм шийдвэр гаргасан байх. Ажлынх нь үнэлэлт дүгнэлтийг үзэх юм бол эдийн засгийн өсөлт мал аж ахуйн салбарт л гарсан байна.
Энд бид хэн нэгнийг муу­­хай харагдуулах гэж орж ирээгүй, Монголын ард ир­гэд, аж ахуйн нэгжүүдийн амьд­рал, ажлыг сайжруулахын төлөө асуудал яриад сууж бай­гаа. Гэтэл ард түмний амьдрал уруудаж, доройтож байхад бие биенээ тохуурхаад сууж байна. Тэр тусмаа Ерөнхий сайд таны дандаа ярьдаг худ­­лаа үйлдлээс болоод ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт уруудан доройтсоор өнөө­дөр цөхөрч байна. Та ёс сур­­тахууны ухамсраараа “Би өөрөө огцоръё” гээд асуудал оруулж ирэх ёстой байсан юм.

УИХ-ын гишүүн Ё.Отгон­баяр
Х.Баттулга сайдын ажилд үнэлэлт дүгнэлт өгөөч ээ гэхэд Ерөнхий сайд та “Хоёр жил ажил хийсэн хүнийг дүгнэж болдоггүй юм. Дөрвөн жил ажил хийсэн хүнийг үнэлнэ” гэж хэлсэнд гайхаж байна. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би өргөдлөө түр татсан юм, дахиад өргөн барина” ч гэх шиг орон гаран зүйл ярьсанд өмнөөс нь ичихэд хүргэж байна.
Ингэж УИХ-ыг тоглоомын газар болгож таарахгүй.

Энэ танхимд орон гаран улстөр яваад, ичгэвтэр зүйл болоод байна. Учир нь О.Баасанхүү татсан хуулиа эргүүлж барина гээд байх юм. Х.Баттулга сайд 100 мянган тонн улаан буудайг хэзээ оруулж ирэх вэ?

УИХ-ын гишүүн Х.Бат­тулга
Газар тариалангийн бод­логын хууль оруулсан байгаа. 25 мянган тонныг нь оруулаад ирчихсэн, 30 мянган тонн улаан буудай замдаа яваа. Та­риалалтын ажил эхэлчихсэн 15 хувьтай явж байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
Хаврын чуулган эхэлснээс хойш энэ улстөржилт бүр хэрээс хэтэрлээ. Улстөр­жил­төөс сайн юм гарсангүй, га­рах ч үгүй. Х.Баттулга сай­дын хувьд ажил хийх гээд зөрчилдөөд байгаа юм биш, эрх мэдлийн төлөөх зөрчилдөөнөөс энэ бүхнээсээ татгалзаж байгаа байх. Бусдад өгөөш болоод байна. Эцсийн дүндээ энэ үйлдэл чинь ард түмний амьдралд нөлөөлөхүйц үйл явц болж байна.
Том эрх ашгийн төлөө бид хамтарч ажиллаж байгаа, УИХ ажлаа хийж чадаж бай­гаа юу гэвэл үгүй, чадахгүй байна. Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал нь намын дотоод асуудал.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
Энэ засгийн газарт толгой цавчихаас өөр ажил алга байна гээд сайтуудаар шуураад байна. Сайд халагдаж солигдох байтугай Засгийн газар огц­рох нь байдаг л асуудал. Тогт­воргүй байдал үүсгээд байвал сайн зүйл биш. Тухайн салбартаа хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн, аваад явах хүн нь л энэ салбарыг аваад явах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Х.Баттулга сайд хийх ёстой ажлаа хийсэн учраас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж бодож байна уу. Эсвэл давхар дээлэндээ түүртээд ажлаа өгч байна уу?

УИХ-ын гишүүн Х.Баттулга
Өчигдөр /уржигдар/ байн­гын хорооны хурлаар бүх зүйлийг тодорхой ярьсан.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
УИХ-ын 76 гишүүний асуудал ярих ёстой болохоос өнөөдөр надад Х.Баттулга гишүүний талаар ярих зүйл алга. Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдын хүртэл ам ажил зөрж байна. Эдийн засаг хүндэрснийг ямар их цаг алдаж хүлээн зөвшөөрөв өө. Би Х.Баттулга сайдыг арга барсандаа л өргөдлөө өгч байна гэж бодож байна. Ажиллаж болохоо больсон нь энгийн иргэдэд ч харагдаж байгаа байх.

УИХ-ын гишүүн Д.Ганбат
Сөрөг хүчний зүгээс нэг зүйлээ зурагдсан пянз шиг улиг болтол ярьж бай­на. Ухаалаг төрийн тухай ойл­­­голтыг бид бүгдээрээ дэм­жиж байгаа. Энэ асуудлыг Х.Баттулга гишүүн ярьсан шүү дээ. Улстөрийн соёл­той­гоор түү­чээ болж байгаа хү­нийг бид үлгэр дуу­риалал болгож харах ёстой.

М.Санчир

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car