Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн УАШТ энэ сарын 16-18-нд Спортын төв ордны “А” зааланд болно.
Энэ жилийн тэмцээн хэд хэдэн онцлоготой. Анх удаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн найман жингийн ангилалд болохоос гадна олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо (FILA)-ны шинэ дүрмээр зохион байгуулагдах. Мөн есдүгээр сарын 8-14-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болох ДАШТ, есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 1-нд БНСУ-ын Инчонь хотод болох Азийн наадамд оролцох бөхчүүдийг сонгоно. Тэмцээний эхний өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 57, 70, 97, эмэгтэйчүүдийн 48, 58, бямба гаригт эрэгтэйчүүдийн 61, 74, 125, эмэгтэйчүүдийн 53, 60, 69, ням гаригт эрэгтэйчүүдийн 65, 86, эмэгтэйчүүдийн 55, 36, 75 кг-ын жингийн барилдаан болно.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.