Ерөнхий сайдын нэрийг барьж хүүхдүүдийг залилав уу гэмээр зүйл саяхан болжээ. Тодруулбал “Дарма судар” компанийн захирал Г.Мөнхгэрэл, “Шилдэг сурагч” төслийн удирдагч Б.Уянга нарын бүсгүйчүүд хамтран Ерөнхий сайдын ивээл дор 1000 шилдэг сурагч номыг 4 дэх жилдээ хэвлэх гэж байна хэмээснээр эцэг, эхчүүдээс эхний ээлжинд 30 мянган төгрөг авчээ. Ингээд номоо ч хэвлүүлсэн байна. Урлаг, спорт, сурлагаараа улсдаа тэргүүлдэг хүүхдүүдийн анкет, медалийн тоо, зураг мэтийг эмхэтгээд боломжийн ном хэвлэсэн аж. Хэвлэсэн номнуудаасаа ч хүүхдүүдэд нэг нэгийг бэлэглэжээ. Гэтэл удалгүй дахиад хүүхэд бүрээс 135 000 төгрөг нэхсэн байна. Шилдэг 1000 хүүхдээ 5 сарын 11-ний өдөр цуглуулж нэг өдөр баярлуулах гэсэн юм гэж эцэг, эхчүүдэнд тайлбарласан байна.
135 000 төгрөгийнхөө 65 мянгыг ресторан болон урлагийн одуудад зориулна хэмээж. 35 мянгыг нь “батламж” болгоно гэжээ. Харин үлдсэн мөнгийг нь хүүхэд бүрт өгөх 4 хувь дурсгалын зураг энэ тэрд зориулна гээд мөнгийг хураахдаа заавал бэлнээр авна гэдэг шаардлагыг эцэг, эхчүүдэд тулгасан байна.
Ингээд 5 сарын 11-ний өглөө 08 цагт Чингисийн талбайд улсынхаа өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийг хүлээж аваад Цонжинболдог руу дагуулж явжээ. 1000 хүүхэд гэж анх ярьж байсан боловч эцэстээ 1600 шилдэг хүүхэд цуглуулж, гадаа хүйтэн байсныг ч хэлэх үү өдөржин Цонжинболдогт аахар шаахар зүйлээр бужигнуулж өнгөрөөсөн байна.
Одод нь ирж дуулахын оронд “Universe best songs”-ийн нэг дуучин ирж 3 л дуу дуулсан бөгөөд өсгөгч байхгүй учраас хэн, юу дуулаад байгаа нь сонсогдоогүй гэнэ. Мөн төр засгийн удирдлагууд ирнэ хэмээж байсан ч хэн ч ирээгүй байна. Ингээд 1600 хүүхдийн батламжийг нэг л хүн өдөржин гардуулж, ганц зурагчин зургийг нь яарч сандран дарсан аж. Хүүхэд бүрт нэг контик, нэг ундаагаа өгөх гэж дайн байлдаан болох шахсан төдийгүй өдөржин өлсгөсөн хүүхдүүдийг оройн 17 цагт хоолложээ. Ингэхдээ юун 65 мянган төгрөгийн хоол вэ. Хөрчихсөн шахуу шөл л өгсөн байна. Тэгээд халбага биш сэрээ өгсөнөөс болоод бүхэл мах, ногоог нь идээд шөлийг нь ууж чадаагүй гэж гомддоллож, турж үхэх шахсан хүүхдүүд гэртээ ирцгээжээ. Ердөө ийм л зүйл болж.
За яах вэ, эхлээд авсан 30 мянган төгрөгийг номыг бичиж, үйлдвэрлэхэд зориулжээ гэж бодоход сүүлд авсан 135 000 төгрөг бол цэвэр залилан гэмээр зүйл харагдаж байна гэж эцэг, эхчүүд гомдоллож байна.
1600 хүүхэд тус бүрээс 135 мянган төгрөг авсан гэж бодоход 216 сая төгрөг уг төслийнхөнд цугласан аж. Энэ их мөнгөнийхээ 5 хүрэхгүй хувийг л тухайн өдөр хүүхдүүдэд зориулсан нь ямар ч зохион байгуулалтгүй, замбараагүй үйл явдалаас анзаарагдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд болоод төр засгийнханы нэрийг барьж луйвар хийсэн байж болзошгүй.
Хамгийн гол нь хөдөө орон нутгаас онгоцаар зардал, чирэгдэл болон ирсэн хүүхдүүд ч олон байгаа юм. Ямар ч зохион байгуулалтгүй, холион бантан болсон уг үйлд явдлын үр дүнд хүүхэд гэмтэж бэртэх аюул тохиохыг ч хэлж мэдэхгүй шүү дээ.
Мөн эхэндээ 1000 шилдэг гэж байснаа эцэст нь 1600 болж хувирсан нь илтэд мөнгөнд шунасныг харуулах мэт. Хүүхэд тус бүрээс авсан 165 000 төгрөгөө дансаар биш бэлнээр авна гэдэг шаардлагыг бас тулгаж байсан нь татвараас зайлсхийсэн мэт санагдана.
Тэгэхээр ийм халтуурны ажил хийсэн Дарма судар компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхгэрэл, Шилдэг сурагч төслийн удирдагч, уг компанийн ажилтан Б.Уянга нарыг АТГ болоод цагдаагийн байгууллага нь шалгаж, нягталвал яасан юм бэ.
Түүнчилэн номны оршилыг УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд бичжжээ. Тэрбээр энэ гоё зүйлийг зохион байгуулж буй ах, эгч нарынхаа номонд уригдаж байгаа хүүхдүүдэд баяр хүргэе гэх ухааны зүйл бичиж, эцэг, эхчүүд болоод хүүхдүүдийг онгироосон байгаа юм. Үүнээс харвал цаад утгаараа гишүүн асан Л.Одончимэг ч уг асуудалд холбоотой байж мэдэх. Энэ мэтээр гэнэн цайлган хүүхэд, хүүхэддээ бүхнийг зориулж чадах эцэг, эхчүүдийг цагаан сэтгэл дээр тоглолт хийж, луйвар хийдэг хүмүүс олон болжээ.
Асуудлыг бид нэхэн сурвалжлах болно.
Холбоотой мэдээ
-
хөөе (May 14, 2014 2:39:23 pm )
энэ сэтгүүл ч нар юм бичих гээд байгаа бол оновчтой юм бичээч Одончимэд юмуу Одончимэг юмуу юм бичээд эргглж сайн уншиж бай утга найруулга үг үсгийн алдаагаа шалгаад хүнээр шалгуулаад тавьж бай
-
Anonymous (May 16, 2014 10:18:09 am )
naaduul chin iim umandaa amtashsan ulsuud. Aldart ehchuudiin nom gej bas gargadag um
-
-
Anonymous (May 16, 2014 10:37:09 am )
Хүүхдийг өлсгөөд дааруулаад хөлдөөж алах шахсан байна лээ. Одоо луйвар булхай ямар ихээр цэцэглэдэг болоо вэ. ямар сайхан юм ярьж амалж хүүгий минь орон нутгаас дуудаж аваачлаа. Гэтэл хүү минь өдөржин яваад ямар ч үр дүнгүй ядарч өлссөн амьтан ирсэн , Хоол ч өгөөгүй хоёр хуушуур нэг төмс нэг лууван өгсөн гэсэн. контик ундаа хоёр тараах гэж зодоон болох шахсан байна лээ, Цонжин болдог ороод ямар ч арга хэмжээ болоогүй хүүхдүүдийг торон хашаанд хориод байгаад байсан гэсэн.Тэгээд арван гуравдугаар зуун үзье гэж арав гаруй автобус явснаа явж болохгүй нь гээд буцаад ирсэн гэсэн. ингээд хүүхдүүд юу ч үзээгүй юу ч идээгүй хорь шахуу цаг дэмий яваад орой хорин гурван цагийн үед гэртээ өлсөж ядарсан амьтан ирсээн. Ёо ёо ямар муухай юманд явав аа гэж л хэлсэн. Энэ зальтнуудаас мөнгөө буцааж авмаар байна. Өргөмжлөлөө ч өгөөгүйХоёр зуу гаруй сая төгрөг зүгээр хулхидсан. Мундаг бизнес шүү. Хуулийнхаан барьж ав эд нарыг
-
Anonymous (May 16, 2014 10:54:17 am )
Дөнгөж байгуулагдсан компанийг ямар юуны шилдэг байгууллагаар өргөмжилсөн, хүлээн авалт хийнэ, тэдэн төгрөг гээд л бас нэг луйвар бизнес байнаа бас. Мөнгө олох гэсэндээ элдвийн тэнэг юм хийх юм даа.
-
Zochin (May 16, 2014 10:56:56 am )
Жинхэнэ боловсон луйварчид байна лээ дээ, тэр олон хvvхэд эцэг эхчvvдийн итгэл сэтгэлээр тоглосон та нарыг зvгээр енгереехгvй !!! 216 сая тегрег чинь нэг л хэсэг нь, хедее орон нутгаас ямар их зардал чирэгдэл гаргаж хичнээн олон хvн ирсэн гээч!!! МУ-ын еренхий сайд, БШУЯ нэрийг барьсан ийм арчаагvй луйварчдыг ахиж луйвар хийх замыг нь хааж хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах нь зев шvv!!!
-
иргэн (May 16, 2014 11:05:11 am )
Хэн дуртайн тийм ч аварга ийм ч алтан медаль гэх мэтээр бизнес эсвэл аливаа ажлын тайлангаа хийдэг болж. болоьвсролын яам Гантөмөр сайд хэтэрхий жижигдэж байна.
-
baagii (May 16, 2014 11:08:30 am )
ene uneheer zohion baiguulalt muutai bolson yum shig ba lee manai naiziin huuhed haa baisan hol aimgaas ongotsnii zardal bolj ireed ter uil ajillagaand oroltsson . setgeld ni neg ih hureegui bololtoi baisan. 3 sh huushuur idsen gej baisan.
-
Chimgee (May 16, 2014 11:32:21 am )
Ene chin jil bolgon hiideg luivar shuu dee odoo medej bgaan haramsaltai ungursun jil bas manai huuhdiig ingej ballasan sant surguuliin 4 huuhediig bas yag ene zamaar mungi avaad tag alga bolson ouyntungalag ch biluu ezen n neg avgai suuldee nomoo avii geheer hudlaa unen yarij zalilj bgaad suuldn neg hachin yum ugsun ter ued 70000 tugrug avch bsan zuvhun nomiin mungi gej erunhiilugch irj garduulj ugn gej zalilaj bsan ene biznes bur gazar avchee henii biznes bolohiin todruulj olon tumend ul bolgoh heregtei mungi huraaj bhdaa 3 jiliin umnu hudaldaa aj uilveriin 1 davhart to114 biluu 117 tolotod avch bsan shin jileer shildeg suragchiin yolkon deer erunhiilugch garduulj ugn gej huurch bsan suuldee eh etsguud heruul hiij bj neg hachin nom ch bish yum avsan daa odoo bolimoor yumaa burhan tedniig harmaar yumda
-
Anonymous (May 16, 2014 12:12:19 pm )
Энэ бол хүүхдээ хэнээр ч хамаагүй шилдэг болгох гэж зүтгэдэг, зүгээр хүүхдээ нэр төрийн боол болгох гэдэг коммунист араншинтай эцэг эхчүүд та нарын л буруу. Ийм луйварчдад тийм эцэг эхчүүд олдоод байгаа учраас л энэ хэрэг гарч байна. Хүүхдээ хэний ч юм ТББ-аар шилдэг болгох тэгээд хэнд хэрэгтэй юм бэ? Та нар гэртээ тэр номыг нь хааяа сөхөж харах байх. Тиймээс эхлээд өөрийгөө дараа нь луйварчдыг буруутга даа.Эцэст ньийм л ошин матаас мэдээ болоод л дуусна шүү дээ.
-
зочин (May 16, 2014 2:00:37 pm )
264 сая энэ тоглоом биш Татвар,АТГ шалгах хэрэгтэй
-
мм (May 16, 2014 4:18:26 pm )
Энэ компанийг шалгаж луйврыг нь зогоовол яасан юм бэ. Анх Аавуудын тухай ном гаргана гээд хөдөө орон нутгаас олон хүн энд цуглуулаад номонд орох хүмүүс нэмэгдсэн 7 хоног хойшлуулж байж УБ палас ямар ч зохион байгуулалтгүй ирнэ гээд байсан алдартангууд нь ирээгүй ном нь хэвлэлтээс гарч ирж явна гэж 2-3 цаг хүлээлгэж сүүлдээ хэдэн ном ирээд хэдэн хөгшчүүлийг зодолдуулах шахсан даа. Цайрсан гарууд бнаа
-
нэг эцэг (May 16, 2014 7:53:18 pm )
үүнийг хохино гэдэг нэг муу өргөжлөл хөнгөн цагаан медал ь та нараас илүү гэжүү тэнэг эх эцэг эхчүүд өөрснөө ухаантай байгаач хүүхдээ онгиоод оруул байгаа ээжуү д аавууд хэн гэдгээ мэд ер нь шагнал нэр төр биш гэдгиййг мэдмээр юм их тэнэг байнадаа монгол улс сайн сайхан болох байлгүй сайн байгаасай
12 Comments