antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2014 65 comments

Хорих 461 дүгээр ангийн эмч нар “Уучлаарай, бидэнд дээрээс чиг өгөөд эмчилгээ хийлгэхгүй байсан” гэж хэлээд зогсож байна

нийтлэсэн Admin

jaaaГазрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих ангид нас барлаа

Газрын тосны газрын дарга асан  Д.Амарсайхан өчигдөр 17.00 цагийн  үед хорих 461 дүгээр ангид хориг­дож байгаад гэнэт нас баржээ. Энэ  талаар ШШГЕГ­-ын эрх бүхий албан тушаалтнаас лавлахад  “Талийгаач  өмгөөлөгчтэйгээ  ярилцахаар  уулзалтын  өрөөнд  очсон  боловч  үг  сольж амжилгүй нас барсан. Тухайн  үед яаралтай арга хэмжээ авч, амьсгал дэмжих аппарат залгасан бо­ловч амийг нь аварч чадаагүй” гэв.

Талийгаач Д.Амарсайханыг Улсын  мөрдөн байцаах газрын Эдийн засгийн  гэмт  хэрэгтэй  тэмцэх  хэлстсээс  “Петрочайна дачин Тамсаг” компанийн орлогоос мөнгө угаасан хэрэгт  холбогдуулан  шалгаад  өнгөрсөн  оны  арван хоёрдугаар сарын 18­-наас хо­рих 461 дүгээр ангид саатуулсан. Гэвч  түүний үйлдлийг мөнгө угаах гэхээ­сээ бусдын өмнөөс ял үүрсэн байж  болзошгүй гэж үздэг хүмүүс байсан  ч хэргийг шалгах явцад гадаад руу  гарахаар оролдох мэтээр олон ний­тийн анхаарлыг татаж байсан юм.  Ямартай ч хорих ангид ийм эмгэнэлт  хэрэг гарсан нь харамсалтай.

 

Хэрэв  цус харвасан гэхээс өөр шалтгаан,  нөхцөл бий болсон бол эмнэлгийн дүг­нэлтээр нотлогдох биз ээ. Одоогоор  зөвхөн урьдчилсан байдлаар ийм мэ­дээлэл өгөөд байгааг холбогдох ал­баныхан хэллээ. ШШГЕГ­ын харьяа  хорих  461  дүгээр  ангийн  холбогдох  албаныхан удахгүй албан ёсоор мэдээлэл өгөх гэнэ.  Бид өчигдөр орой талийгаачийн  өмгөөлөгчтэй  уулзаж,  болсон  явдлын  талаар тодруулсан юм.
Газрын тосны газрын даргаар ажил­лаж байсан Д.Амарсайхан Цагдан хорих  461 дүгээр ангид гэнэт нас барсан тухай  мэдээлэл авсан ар гэрийнхэн нь очиж,  нөхцөл байдлыг харахыг хүссэн ч шийдвэр  гүйцэтгэгчид оруулаагүй аж. Тэд Шүүх  эмнэлгийн үндэсний төвийн үүдэнд ирсэн  байсан бөгөөд “Энэ хүний амийг бид  хэнээс нэхэх вэ. Прокуророос уу, шүүхээс  үү, Ерөнхийлөгчөөс үү” хэмээж байлаа.  Энэ талаар талийгаачийн өмгөөлөгч  Р.Пүрэвлхамтай ярилцлаа.

 

-Та хэзээнээс талийгаачийн өмгөөлөгчөөр ажиллах болов?
-Би түүнийг анх цагдан хорьсон үе буюу 2013 оны арванхоёрдугаар сараас өмгөөлөгчөөр нь ажиллаж байна. Тэр үед л талийгаачийг хүнд өвчтэй, биеийн байдал маш муу байсныг мэдсэн. Тэрбээр мигрень буюу толгой байнга өвдөх өвчний маш хүнд хэлбэрийг туссан. Уг өвчнөөр өвчилж байсныг талийгаачийн ар гэрийнхэн болон тухайн үед төрийн албанд ажиллаж байсан хүмүүс мэдэх байх.
-Архаг өвчтэй хүнийг батлан даалтад байлгаж болоогүй юм болов уу. Та бүхэн энэ талаар хөөцөлдөж байсан биз дээ?
-Өвчин нь их даамжирсан, маш хүнд байгаа талаар өмгөөлөгч бид холбогдох байгууллагад хандаж байсан. Анх цагдан хориход нь бид бие нь хүнд байгаа талаар хэлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэн батлан даалтад гаргуулсан юм. Ингэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлсний дараа 2014 оны нэгдүгээр сарын дундуур бас 8-9 хоног цагдан хорьсон. Тэр үед биеийн байдлынх нь талаар холбогдох байгууллагад уламжилж байлаа. Энэ хэрэгт хяналт тавьж буй прокурор “Биеийн байдал нь хүнд байна” гээд өөрийнх өө саналаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж байсан юм. Өвчний түүхүүдтэй прокурор танилцаж байгаад ийм арга хэмжээ авсан. Энэ хүн батлан даалтад гараад эмчилгээ хийлгэж байсан ч бүрэн илааршаагүй. Нарийн мэргэжлийн эмчийн эмчилгээ, асаргаа, сувилгаа байнга хийлгэж байсан. Түүний өвчний тухай, батлан даалтад гаргах тухай өчнөөн олон удаа гаргасан хүсэлт хавтаст хэрэгт бий.
-Тэгээд хэзээ Д.Амарсайхан гуайг цагдан хорьсон юм бэ. Хорих ямар үндэслэл байсан юм бол?
-Дөрөвдүгээр сарын 15-16-ны үед түүнийг дахин цагдан хорьсон. Түүнээс хойш 28 хонож байв. АТГ-т шалгаж буй хэргийн мөрдөн байцаалт бараг дуусаж, хэргийг боож, прокурорт шилжүүлэхээр болж байсан юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бид хэрэгтэйгээ танилцаж байтал нэг өдөр үйлчлүүлэгчийг маань “Хүрээд ир” гэж дуудсан. Очтол цагдан хорихоор боллоо гэсэн. Цагдан хорих үндэслэлээ ч хэлэлгүй шууд хорьсон. Таслан сэргийлэх арга хэмжээг бидэнд хэлэлгүй өөрчилсөн. Цагдан хорьсон захирамжийг нь аваад гомдол гаргасан.
Түүнд “Энэ хүний бие маш муу, ялангуяа тархи толгойны хүнд өвчтэй. Оргон зайлах боломжгүй. Цагдан хорих ямар ч шаардлагагүй” гэсэн. Гэтэл Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ё.Цогтзандан гомдлыг хүлээж аваагүй.

Хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч Дарханбат, эмч Отгонбаатар нар “Уучлаарай, бидэнд дээрээс чиг өгөөд эмчилгээ хийлгэхгүй байсан юм” гэж ар гэрийнхнийх нь нүдэн дээр надад хэлээд зогсож байна
Д.Амарсайхан гуайг “Хүнд гэмт хэрэгт холбогдсон, оргон зайлж болзошгүй тул сэрэмжлүүлэх зорилгоор цагдан хорьсон” гэх утгатай зүйл хэлсэн. Талийгаачийн зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах, мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлах үйлдэл огт хийж байгаагүй. Түүний гадаад, дотоодод эмчлүүлж байсан өвчний түүхийг нь хавсарган гомдол гаргасан боловч харамсалтай нь шүүх хүлээж аваагүй. Хүлээж аваагүй үндэслэлээ “Өвчтэй байгаа хэдий ч хорих 461 дүгээр анги дэргэдээ эмнэлэгтэй, тэнд эмчилгээ хийлгэх боломжтой” гэсэн.
Цагдан хорих захирамж хэвээр үлдсэн тул бид ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийнхэнд хүсэлт гаргасан. Толгойны хүнд өвчтэй гэдгийг нь дурдаад эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж өгөөч гэсэн ч боломжгүй гэсэн хариу өгсөн.
-Яагаад боломжгүй гэж. Өвчтэй хүнд тусламж үзүүлэх, эмчлэхийн тулд тангараг өргөсөн эмч нар тэнд ажиллаж байгаа биз дээ?
-АТГ болон дээрээс хэвтүүлэн эмчлэх хэрэггүй гэсэн чиг өгсөн гэж эмч нар нь хэлж байгаа. Тэгэхээр нь бид дахин шинжилгээ авахыг хүссэн. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай эсэх, өөр эмнэлэгт хандаж үзүүлэх шаардлагатайг тодруулж, дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгөөч гэж хүссэн. Бидний хүсэлтийг хүлээж аваад энэ сарын 9-нд хариуг нь өгсөн. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтнууд тухайн шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн мөрдөн байцаагчийн, хэн нэгэн прокурорын, мөрдөн байцаах албаныхны хэлсэн ярьсныг гүйцэлдүүлэх, тэдний үгээр асуудалд хандах үүрэггүй шүү дээ. Талийгаачийн эмчлэгч эмч Отгонбаатарт учир байдлыг хэлж сануулсан. Өвчин хүндэрсэн, үхэлд шууд хүргэж болзошгүй байгаа талаар бид түүнд сануулж, үзэж, эмчилж өгөөч гэж хэлж байсан. Гэтэл одоо Хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч Дарханбат, эмч Отгонбаатар нар “Уучлаарай, бидэнд дээрээс чиг өгөөд эмчилгээ хийлгэхгүй байсан юм” гэж ар гэрийнхнийх нь нүдэн дээр надад хэлээд зогсож байна.
-Шинжилгээнийх нь хариуг хараад өвчин хүндэрсэн байгаа талаар тэр чиг өгөөд байгаа байгууллага, албан тушаалтнуудад хэлж болоогүй юм байх даа?
-Харахад л явж чадахгүй болсон, илтэд доройтсон байвал эмнэлэгт хэвтэж эмчлэх байсан байх. Сүүлд Цагдан хорих төвд шинжилгээ авсан юм. Шинжилгээнийх нь хариу зүгээр гарсан гэж надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь уг хариуг нь мэргэжлийн эмчид аваачиж үзүүлэхэд “Энэ хүний бие маш муу байна. Ийм байж ерөөсөө болохгүй” гэж хэлсэн. Энэ бүгдээс дүгнэхэд талийгаачийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хөсөр хаяж байсан гэсэн үг. Цагдаа, прокурор, шүүх байгууллагынхан иргэдэд хуулийг зөв тайлбарлаж, үйл ажиллагаандаа хэрэглэх үүрэгтэй. Хэн нэгний өгсөн үүрэг даалгавраар заавал цагдан хорих үндэслэл гаргаж ирээд саатуулах ёсгүй. Хамгийн сүүлд хорихдоо хэрэгт хяналт тавьж буй прокурор Сарангэрэлтэй хамт Дүүргийн II прокурорын газрын ерөнхий прокурор нь хамт шүүхэд очиж, цагдан хориулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Яагаад ингэж Дүүргийн прокурор нь оролцсоныг би мэдэхгүй байна.
Цагдан хорих 461 дүгээр ангийн үүдэнд талийгаачийн ар гэрийнхэн болон шийдвэр гүйцэтгэгч нарын дунд үл ойлголцол үүссэн гэсэн. Юунаас болсон юм бэ?

-Талийгаачийг нас бармагц цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэг хийсэн. Энэ үед ар гэрийнхнийг нь оруулааг үй. Ар гэрийнхэн нь талийгаачийн цогцсыг хөрөөгүй байгаа дээр нь харах хүсэлт тавьсан боловч Цагдан хорих 461 дүгээр ангийн хянагч нар зүй бус харилцаж, гэр бүлийнхнийг нь нааш цааш нь чирч гулдчиж байгаад Шүүх эмнэлгийн машиныг гаргаж явуулсан. Одоо ар гэрийнхэн нь ШШҮТ-ийн үүдэнд талийгаач ямар байдалтай байгааг харах гээд зогсож байна. Тэр хүний гэм буруутайг шүүх эцэслэн тогтоогоогүй. Гэтэл хүний эрхийг хөсөр хаясан үйл явдал боллоо. ХЭҮК-ийнхон хүний эрх зөрчигдөж байхад хаана юу хийж байна вэ. Энэ хүн өвчтэй байна гэхээр мөрдөн байцаагч, прокурорууд “Тэр ямар хамаатай юм бэ” гэдэг байсан нь эцэстээ ийм байдалд хүрлээ.
Г.Цолмон “Өнөөдөр сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

65 Comments

  • Anonymous (May 14, 2014 12:56:30 pm )

    хууль шүүхийнхний ард түмэнтэйгээ харьцаж байгаа цариа лэнэ шүү дээ

    • болормөнх (May 14, 2014 3:10:08 pm )

      САЙД дарга нараас том газар хэлтсийн дарга нар л жинхэнэ луйварчид шүү дээ, гүйцэтгэх хүмүүс л ийм арчаагүй хүнлэг бус үйлдэл хийж байгаа,зарим нэг яам, газраар ороход л х нэг муу нарийн бичиг хүүхнүүдийн их зантай байгааг харахаас л дургүй хүрмээр.ИЙМ байхад яаж ард түмэн сайд дарга нар дээр орж бодол саналаа хэлэх юм.

    • ff (May 14, 2014 4:21:50 pm )

      tsagdaa shuux prokoruud xunii amiig ot xorxoi shig uzdegiin 1 jishee .ene xun luivarchin ch bsan bai xunii ami shuu dee .ger buld ni gun emgenel ilerxiilie.

  • ЗОЧИН (May 14, 2014 1:12:16 pm )

    НӨГӨӨ ХУУЛЬ ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ ЭНЭ ҮҮ ? ЮУНЫ ТҮРҮҮН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД САНАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ? ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ ЭНЭ УЛСАД ЯМАР БАЙГАА НЬ ҮҮГЭЭР ХАРАГДАЖ БАЙНА? АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА

  • ийжйй (May 14, 2014 1:15:24 pm )

    ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэл оюутаны ширээнд тохой залган сууж байсан анд минь тайван нойрсох болтугай. Төрийн алба гүйцэтгэгч байгаа бүх хүнээ хулгайч болгож байгаа монгол төр эмэгнэлтэй байна.

  • Ard (May 14, 2014 1:38:19 pm )

    Арай ч дээ нөгөө хүний эрх ардчилал нь яасан бэ хууль шүүхийн шинэчлэл нь энэ үү Монголын төр хэний гарт явна вэ

  • дорж (May 14, 2014 1:41:44 pm )

    Нөгөө шударга ерөнхийлөгчийн юу хэлэх юу хийхийг харъя

  • zochin (May 14, 2014 1:51:28 pm )

    Маш харамсалтай юм болжээ. Улс орныхоо төлөө зүтгэж байсан төрийн албан хаагч шүү дээ.

  • baagii (May 14, 2014 2:00:40 pm )

    arai ch dee, mongol hun eh orondoo amidarch bga hernee gertee amisgal huraaj tolgoigoo tushuuleh, ulmaar honhnii duutai horwoogoos halih erhgui, bolomjgui bolson bna shu de…bidniig, mongolchuudiig haanahiin buleglel udirdaj bna we… shudarga erunhiilugch, nuguu ardchilsan oron yu we…haana bna, chaawaas daa eleg negtnuud mini…YM MA NI BAD ME HUM

  • zochin (May 14, 2014 2:04:55 pm )

    Ум ма ни бад ми хум. Гүнээ эмгэнэл илэрхийлье.
    Манай хууль шүүх, цагдаагийнхан арай ч биш байнаа. Хүнлэг, энэрэнгүй ёс нь хаачаа вэ. Өвчтэй хүнийг эмчлэх үүрэгтэй эмч нар яагаа вэ.

  • zochin (May 14, 2014 2:15:59 pm )

    ovchin gedeg hetsuu . emch bolon horihiin ajiltanguudad yamar buruu baih be …har tamhichin baabaraas bolj gemgui ajilaa hiij baisan horihiin ajiltanguud ajilaasaa halagdaj baisan tuuh bitgii davtagdaasai

  • Мгл (May 14, 2014 2:30:30 pm )

    Уучлаарай. Улсынхаа ирээдуйг бурхэгдуулж, иргэдээ тонон дээрэмдэж байсан хулгайч луйварчдыг ухлээ гээд сайнаар дурсаж чадахгуй нь.хамтран хулгайлагчид болох новшнууд, ман- даа л сайн хун байсиим биздээ. Манайхаас оор ихэнх улсад бага шиг хулгайн толоо цаазлуулж, гар холоо тасдуулж, шорондоо талиигаач болдог жамтай юм билээ. Авилгачид сонотугэй!!!!

  • dulam (May 14, 2014 2:58:55 pm )

    heregten ch gesen hun gedeg utgaaraa ardchilsan niigemd arai iim yum bj bolohgui l dee. uneheer tegj chig uguud emchilgee hiilgehgui bsan bol avilgaltai temtseh gazar er ni yu geechiig hiigeed bgaan bol doo…..

  • Цахиа (May 14, 2014 3:11:01 pm )

    Элбэгдоржийн юу хэлэх, юу хийхийг анхааралтай харж, хүлээж сууна. Дараа нь яахаа шийднэ.

  • Zochin (May 14, 2014 3:15:04 pm )

    Um mani padme xum. Yu l bolood bna daa!

  • zochin (May 14, 2014 3:17:02 pm )

    yun uls orniihoo toloo ajillah .ooriinhoo toloo ajillaj irsen hun.shiitgelee huleesen bna.

  • zochin (May 14, 2014 3:21:05 pm )

    hunii hooliig bulaaj idsen hun.hool hurteh estoi humuus ni yaduu hooson amidarch bna.hatuu ch gesen unen ug helie, / nugel nudeeree garch/

  • Anonymous (May 14, 2014 3:26:33 pm )

    elbeg s da u khiidgiin, ashgui l gej bgaa biz.

  • зочин (May 14, 2014 3:27:09 pm )

    арай чдээ . улсын ажил хийж яваад л гэмт хэрэгтэн болчих юм бна л даа. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье дэ.

  • Urnaa (May 14, 2014 3:43:20 pm )

    Tiimee. 461 angiin uudnii haruul, bolon dotor ni ajillaj bgaa humuus haritsaanii coelgui humuustei deerengui baidlaar handdag yum bna lee. Mun deerees zaavartai gedeg ugeer shuuh bolon horihiinhon huniig shorond yavuulj boldog, bas uhuulj boldog yum uu. Arai ch dee.Mongol uls mini yu l bolood bna daa.

  • зочин (May 14, 2014 3:47:55 pm )

    энэ бол хуулийнхны шинэчлэл хичнээн хэрэгтэйг баталж өгч байна. Гэхдээ Ерөнхийлөгч, Тэмүүжин 2-ын яриад байгаач лан арай ч бишээ. Ажил хийсэн хүн буруутан болоод байна шүү дээ. Үүнийг л өөрчлөх ёстой. Ажил хийдэггүй, атаач, матаач, өс хонзон авах маягаар хуулийнхан ажиллаад байгааг иргэд хэлээд л байна шүү дээ.

  • zochin (May 14, 2014 3:53:46 pm )

    Энэ арай хүний ёсыг илт зөрчсөн үйл явдал болж байна.
    Энд нэг сэтгэгдэл бичсэн хүн гэхэд ч хэл халтирмаар муухай араатан бидний дунд байгаа юм байна.
    Авилгачид гэж хэнийг хэлээд байнаа.
    Би чамаас асууяа.
    Чи энэ хүнийг авилгал авсаныг харсиймуу.
    Ардчилал гэж бас нэг хомроглол гарч ирж байгаа юм байна.
    Хүмүүсээ ардчилал гэдэг чинь бидэнд сайн зүйл авчирахгүй юм байна.
    Өмнөх комминизм фашизмтэй агаар нэг юм байна!!!!

    • tergel (May 16, 2014 12:43:07 pm )

      yag unen shuu. Ardchilal ardchilal bish bolson….

  • ЗОЧИН (May 14, 2014 3:55:12 pm )

    Хүний амь нас эрүүл мэндэд анхаардаггүй, тэр тусмаа хүнд өвчтэйгий нь мэдсээр байж эмнэлгийн тусламж үзүүүлэлгүй ийм байдалд хүргэсэн тэр прокурор, мөрдөн байцаагч нахрт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм арчаагүй юмнууд төрийн албанд хуулийн ажлыг завхруулж байгаагийн тод жишээ мөн.Ямар юмны чинь шинэчлэл … Хүнээ шинэчлээгүй байж мянган шинэ хууль гаргаад яах юм бэ? Хуулийг хэрэгжүүлж байгаа хүнлэг бус ийм хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй нөхдүүдийг хатуу шитйтгэх хэрэгтэй.Монгол хүний үнэ цэнэ гэж байна уу? Талийгаач эд нар шиг хүний үнэргүй арчаагүй, жудаггүй эр байгаагүй ээ.Нэгэн гэр бүлийг ийм их уй гашууд оруулчихаад юу бодож байна.

  • харамсмаар (May 14, 2014 3:59:25 pm )

    Энэ төр засагт Монголын гэх тодотгол зохихгүй нь. Гадны тагнуул туршуул, мафийн гар хөл бологчдоор дүүрсэн төрийг яаж цэвэрлэнэ. төрийн үнэн нүүр царайг ил болгох цаг болсон. Уран донгодож гадныхны заавраар тархи угаагч ерөнхийлөгчтэй байхад монгол оронд ардчилал, хүний эрх ажил хэрэг болох биш амнаасаа шүлсээ үсчүүлэн ардчилал хүний эрх хэмээн донгосогч нарын гарт байсаар байна.

  • ЗОЧИН (May 14, 2014 4:02:56 pm )

    Ийм бие муутай хүнийг хорих шийдвэр гаргасан тэр шүүгч ч гэсэн хариуцлага хүлээх ёстой.Талийгаач та нарын бодож байгаа шиг оргож бусгах аливаад саад учруулах хүн биш ээ. Угаасаа суурь хүмүүжилтэй, маш хүнлэг хүн гэдэг юм билээ.Талийгаачийн аав минь хүн арлдынхаа эрүүл энхийн төлөө олон жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн анагаахын нэртэй эрдэмтэн багш байдаг юм. Эдний гэр бүл гэгээлэг хүмүүс.Буруутай ч бай ер нь хоригдож байгаа хүмүүст хууль хүчний байгууллагынхан ямар хандддагийг Монголын ард түмэн харлаа. Энхбаярыг ч гэсэн бахивчлахдаа ар гэр үр хүүхдүүдийг нь яаж байлаа даа. Ийм л арчаагүй байдлаа засахгүй бол эцэстээ юу болохыг Хуулийн байгууллагын удирдлагууд ойлгох хэрэгтэй.

    • tergel (May 16, 2014 12:49:17 pm )

      aluurchidaar duursen huuli shuuh gej bgaad yahin be. deedeest boholzson doodost hatuurhsan shuuh zasaglal bidend heregui. ene hunig alsan ter shuuh prokuror horihin emch nart hatuu arga hemjee avah heregtei. ard tumen harj bga shuu. neg l odor tesreh baih. TALIGAACHIN AR GER UR HUUHED HANI IJILDENE GUN EMGENEL ILERHIILIE. UM MANI BADMI HUM. TENGERIIN ORONDOO AMGALAN TAIVAN NOIRSOOROI.

  • Айсуй (May 14, 2014 4:06:43 pm )

    Хүн санаатай алаагүй, согтуугаар автомашин барьж яваад хүн алаагүй, бага насны охид хүчирхийлээгүй л бол тэр хэдэн халтар төгрөг аваа л биз хэн ч амьдарахын тулд шунаж явдаг хойно үхснээ хийж хорьж хүн ална ве төр минь төрд шургалсан алуурчид минь дээ

  • dorj (May 14, 2014 4:12:48 pm )

    Uls oron ,ard tumend hureh yostoi baisan baylgiig hariin hujaatai huvaaj idej ulaan hooloi ruugaa gulguulj baisan hun onoodor eh oronch,shalgasan amid baigaa ulsuud ni araatan,hamgiin oodgui ulsuud bolj huviraad bainuu.Uchirtaihan baigaachee.Sterlita uzeed uilaad baisan eliinuudee

  • hen ch bish (May 14, 2014 4:16:43 pm )

    nuguu shuuhiin shinetgel chin ene yumyy te elbegee altanhuygaa temuujeen shorond hun uheh estoi yu arai denduu yumaa

  • Z (May 14, 2014 4:43:00 pm )

    1 talaar haramsaltai ch nuguu talaas ni bodohod buh zuil hiisen uiliin ureeree boldog geed bodood neg uzetsgeegeerei humuusee!!! Zuv zuiliig taritsgaaya

  • zochin (May 14, 2014 4:50:57 pm )

    ямар ч байсан хүний амь нас шүү дээ хүмүүсээ талийгаачийгаа бүү доромжил харин эрх мэдэлтэнүүд ухаараачэээээээээээ монголчууд маань цөөхөн шүү дээ нэг ч гэсэн хүний амь шүү дээ

  • зочинзочин (May 14, 2014 4:51:18 pm )

    Хуулийн шинэчлэл гэж дүр эсгэсэн худлаа номчирхохын оронд хүнээ / дарга цэрэггүй/ хүмүүжүүлмээр байна. Зөв хүмүүжилтэй /бүх талаар / хүнээс буруу үйлдэл гардаггүй юм. Хуулийн шинэчлэл ч хэрэгүй, бүх зүйл ном ёсоороо л болдог. Эх оронч хүмүүс болдог. Нийгмээрээ буруу хүмүүжилтэй болчихсон энэ үед сайн сайхан зүйл ер сонсдохгүй. Хүүхдээ багаас нь, төрийн албан хаагч гэх хүмүүстээ хүмүүжлийн ажил / хүн байх ёсны талаар / лекц уншаач, заа даа нэгэнт бохирдчихсон тархи нэмэргүй ч биз дээ. Ёо,ёо Арга барагдчихлаа.

  • Anonymous (May 14, 2014 4:52:05 pm )

    Elbegdorj erunhiilugch bolsnoos hoish iim muuhai zuil urgeljileed l baih bolloo yanadaa.

  • bold (May 14, 2014 4:53:57 pm )

    Heleh muu ug alga daa. Hunleg bus bna.Arai ch denduu gehed bagadmaar ..Amid yabah erhiig tor ooroo ugui hiij bna..Manai huuliinhan denduu hunleg bus bna aa..Hen hariutslaga huleeh be?? temuujin hariutsan salbariin chin shinechlel ene uu? temuujin ogtsroh estoi..

  • OMT (May 14, 2014 5:06:49 pm )

    Тэмүүжин ажилаа өг.

  • bold (May 14, 2014 5:10:37 pm )

    neg darga bolhoor ingrej bga um yad ardii huuhed bol zuragtar 1 yariadi duusan

  • зочин (May 14, 2014 5:31:40 pm )

    одоо иргэдээ нотолгоогүйгээр барьж хорьж хэрэг хүлээлгэдэг Монголын цагдаа, прокурор, шүүгчдэд хариуцлага тооцох цаг болсон. Ямар ч гэм хийгээгүйнхээ төлөө Алийн болгон хуулийнхны дор толгой бөхийлгөж нэр хүнд, амь насаараа хохирч байх юм бэ МОНГОЛЧУУДАА. Хүн байна даа бид чинь

  • irgen (May 14, 2014 5:40:49 pm )

    Buruutai ch bai buruugui ch bai hunii ami gedeg hamgiin unet zuil shuu dee . tsaaziin yltai ch bai tur hamgaalah estoi . Shalgagdaj baisan ch hunii ami nastai holbootoi asuudald alban tushaaltnuud hariutslaga huleeh estoi . nas barsan hunii hoinoos muu ug heldeggui humuunleg ard tumensen

  • we (May 14, 2014 6:08:19 pm )

    Huuliin salbar hariutssan said Temuujiind bas hamaatai shuu, dorooituulsan shinchlel chin iim asuudal hurgej bna

  • arina (May 14, 2014 6:32:46 pm )

    Iim uls baisnaas baigaagui n deer

  • tt (May 14, 2014 6:41:46 pm )

    Deer baigaa udirdagch nertei yumnuud bugd mongol ulsiig tzolmoj huvaaj idej uuj baij negiigee ingej tamladag n yamar uchir bainaa. Idsen uusniig n gerchleh geed bsiin baigaan biz

  • МОНГОЛЧУУДАА (May 14, 2014 6:43:57 pm )

    ТЭМҮҮЖИН ИЙМ Л БУРАНГУЙ ТОГТОЛЦООГ ҮГҮЙ БОЛГОХ ГЭСЭН ШҮҮ ДЭЭ.

  • МОНГОЛЧУУДАА (May 14, 2014 6:44:19 pm )

    АРДЧИЛСАН НАМЫГ СОНГОСНЫХОО ГОЛЫГ ҮЗЭЖ БАЙНАА

  • teneg (May 14, 2014 7:01:24 pm )

    ene bol mongoliin nuur tsarai MONGOL HUGJIHED 100 JIL MONGOLIIN ARDCHILSEN HUCHIINHEN ALUURCHIH

  • batsaan (May 14, 2014 7:35:59 pm )

    ulsiin mongo ideed baigaa nohod hartsgaa, nugel ni nedeeree garch baina daa. hun bish gemt heregten baisan baina, ulsiin mongo zavshsan

  • unshigch (May 14, 2014 7:39:57 pm )

    yu l bolood bnda ene niigem chin.

  • zoshin (May 14, 2014 7:42:07 pm )

    yamar hereg hiisenii n huul shiideh l baihda,gehdee ene chin hun gedeg erhee edlj emchluulh yestoi l baihda.

  • Unshigch (May 14, 2014 8:25:11 pm )

    Mash aimshigtai. Haramsaltai bna. Ene bol huuli zyin said sain duraaraa ogtsroh hangalttai yndeslel. Iim hynleg bys baij boloh uu. Ardchilsan oron nohoinii erhiig hyrtel gaihaltai hamgaalj bna. Onooor eh orond mini hyn nohoinoos dor bolj dee. Yr hyyhed maani yajshuuhan …

  • zochin (May 14, 2014 10:01:18 pm )

    Гэмт хэрэг бол нийгмийн үзэгдэл, хүний нийгэм оршин буй цагт гэмт хэрэг үйлдэгдэж л байна.Хүн амь, хүчин, дээрэм л хамгийн ноцтой нь.

  • zochinagbaraaa (May 14, 2014 10:25:31 pm )

    yasan muuhai yum be yagaad uvchtei huniig deerees chig uguud geed emchildeggui bn aa emch nar bas muuhai bolj dee

  • Окunen (May 14, 2014 11:28:47 pm )

    Элбэгээгийн удирддаг АТГ, захиалгаар ажилладаг прокурор, шvvгч АН-ын vед олширсон . Шударга, АН-ын vгэнд ороогvй, шилдэг сайн , чадвартай захиргааны хэргийн шvvгч Цогт, Эрдэнэчимэг нарыг Элбэгдорж, Лvндэндорж, Тэмvvжин нар шvvхээс шахаж хееж гаргасанд олон нмгеелегч нар маш их харамсаж ярьдаг. Ан-ын захиалгаар ажил хийдэг Соембо-Эрдэнэ, Хосбаяр, Олзод Батсvрэн /дээд шvvхийн шvvгч болсон/ мэт нь дэвшиж, албан тушаал ахисан байсан. Шvvхийн шинэчлэл ийм л явагдаж байгаа

  • сараа (May 14, 2014 11:45:49 pm )

    талийгаач буруу хүмүүжилтэй хүн биш боловсрол сайтай зөв хүн байсан төрийн алба хашиж яваад буруутан болоод одоо амь насаараа хохирлоо маш харамсалтай байна ардчилсан монгол улсын хуулийн байгууллага удирдамжаар ажиллаж олон хүнийг хохироож ийм байдлаар харьцаж байна арай дэндэж байна хүний амь нас үнэгүй болсон байна авилгатай тэмцэх биш алуурчины газраа татан буулгаач гэж хэлэхэд буруудахгүй болов уу хүнийг золионд гаргах гэдэгт муухай үзэгдэл давхар болсон юм бишүү энэ хүн мөнгөний төлөө явах хүн бол биш буруу зөвийг нь олоод тогтоогоогүй байж их хатуу хандлаа буруу юм хийж байгаа хүмүүс нь жинхэнэ буруутанг хаацайлаад энэ хүний амиар тоглосон хариуцлага цээрлэлээ хүртэх байхаа

  • зочин (May 14, 2014 11:52:30 pm )

    юуны өмнө багын андынхаа ар гэрийнхэнд эмгэнэлэл илэрхийлье. Талийгаач маань Диваажинд очиж сайхан төрлөө олноо. Хүн нь үлгэр жишээ эр хүн байсан юм.

  • зочинЗочин (May 14, 2014 11:59:28 pm )

    Одоо энэ Монголын шудрага хуулийн байгууллагыг харж бай ямар арга хэмжээ авахыг. Энэ хүний үхэлд шууд утгаараа дараах нөхдүүд оролцсон учир ямар хууль эд нарт үйлчилхийг харьяа.
    1. Эмч
    2. Мөрдөн байцаагч
    3. Прокурор
    4. Шүүгч
    Ерөнхийдөө энд бүхэл бүтэн зохион байгуулалттай бүлэг ажилсан байна. Хамгийн тэнэг нөхдүүд нь Эмч, Мөрдөн байцаагч, Прокурор, шүүгч байна, Эд нар санаатай хүн амьны хэрэг үйлдсэн. Хуулийн дагуу ял эдлэх ёстой. Харин дээрээс нь тушаал өгсөн ноёд наранд үлднэ. Ийм юм болж байна. Одоо Ерөнхийлөгч яахыг харьяа.

  • maral (May 15, 2014 3:20:55 am )

    huni erhig deedeldeg orond nohoig ni uchiglhud shuuhed duudagdaj bna ezentei nohoig haralgui chuluu chidehed l heregt orj bna tegehed eredent huni amig nohoinos dor uzeh gej bh u arai ch de bie ni uvduud l huurhi ih hezuu bsn bh da

  • Tudev (May 15, 2014 7:33:48 am )

    Nuguu shuuhiin shinechlel ene uu,,! ch geh shig. Bid ene bolson yavdlaar dalimduulj shuuh, tsagdaad hiij bgaa shinechleliig buruutgah ni bur ch bolchimgui asuudal,,, shinechlel maani harin ch tsagdaa, shuuh bolon huchnii geh bg.uulgiin alban tushaaltnuudiin uureg, hariutslaga, sejigtentei ajillah buh protsedur mash nariin zaagdaj huulichlagdaj bgaa,,,, hoishid ch huuchinsag bugshmal baidliig zadlaj, il todoor uurchlun shunechleh hereg bsaar bgaa.

  • зочин (May 15, 2014 8:06:59 am )

    Үхсэн хүн үг хэлээд босоод ирэх биш дээ. Талийгаачийг амьд байхад хүндэтгэлтэй хандаж эмнэлэгт эмчлүүлж чадаагүй бол ядахдаа түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандаж цогцсыг нь харуулж тэдний сэтгэлийг бага ч гэсэн тайтгаруулах төрийн албан хаагч олдсонгүй. Энэ төрд хэн ажиллаж байгаа нь нэг хүний амьсгал хураасан байдлаас харагдаж байна. Талийгаачийн гэр бүл, удам судар энэ засаг, төр барьж байгаа нөхдүүдэд насан туршдаа гомдож явах л үлдлээ.
    Ум ма ни бад ми хум.

  • zochin (May 15, 2014 9:16:10 am )

    elbegee mini chi uneheer gantsaardaad bnaadaa.muu humuuseer zasag turuu burduulsen bolohoor uls oron mini sunuluuduu. haramsah ch bagadah l yum

  • зочин (May 15, 2014 9:49:15 am )

    ум маани бадми хум . энэ арай ч дэндэнээ. хүний эрх гэдэг юм яасан бэ??? хариуцлага, ухамсар, хүнтэй ар гэрийнхэнтэй харьцах харьцаа, ёс зүйн алдаа дэндүү их гаргажээ. АТГ гэдэг чинь хүний ёсноос огт өөр ажил хийгээд байгаа юм биш үү. ТЭМҮҮЖИН сайдаа үүнийг заавал уншаарай. Та нарын тэр хүнийг үзэж болохгүй гэсэн зааврын дагуу цагдаа хувцас өмссөн эмч ч хэрэгт орлоо доо. харамсалтай байна. ардчилсан нийгмийг ардчилсан нам байгуулсан гэж яридаг. тэр АРДЧИЛАЛ чинь энэ үү???????????????? гэж л асуухаас. Уг нь ардчилсан нийгэмд ХҮНЭЭ 1-рт тавидаг юм бна лээ.

  • Зочин (May 15, 2014 10:20:45 am )

    Энэ юу болж бна вэ? АТГ чинь 50,60 аад оны НАХ яам болоод бгаа юм биш үү, Ганц энэ хүн биш, олон сайхан залуучуудыг ийм хэрэгт холбогдуулан монголынхоо сэхээтэн бловсролтой залуучуудыг амьдаар нь зовоож тарчлааж, байх боллоо, энэ нэг л биш ээ????….тэд буруу байж болно, алдсан байж болно, тэдний төр хардаж болно, гэхдээ л 21-р зууны тэнгэрлэг монголчууд гэж бид өөрсдийгөө нэрлэдэг биздээ, даанч дээ, төр минь, төрийн минь сүлд өршөөгөөч дээ….би нэг хүнийг хэлээгүй цаана нь маш олон хүн байна. тэдний хэн ньч миний ах дүүс биш гэхдээ л хөөрхий байа шүүдээ .. Хорих цагдах арга барилаа өөрчлөөч ээ, Эрхэм төрийн дээдэс ээ, Тэр Анхбаяр гэдэг залуу яалаа бас үүний араас орно шүүдээ, Амьд нь бие биенээ хайрлая..хайрлая.. Тэгсэн мөртлөө жинхэнэ гэмт хэрэгтэн “олигархуудаа ” яаж чадахгүй эргэн тойроныг хамахаа больбол таарна.. Ерөнхийлөгч өө??? Бид таыг дэмждэг ч ингээд байвал яах болж байнаа????

  • Zochin (May 15, 2014 11:51:52 am )

    Талийгаачийн аав,ээж, ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ний бад ми хум.
    Даанч дээ. Монгол улс минь, монгол төр минь бүр ийм дээрээ тулсан гэж бодохоор үнэхээр эмнэгэлтэй байна даа. Ардчилсан нийгэм чинь жинхэнэ утгаараа бол хүнийг 1-рт тавьдаг бусуу. Ардчилалыг гуйвуулагчид юу хийж, яаж байгаагаа бодох цаг болжээ. Элбэгдоржоо !!!!!!!!!!!!!!!!

  • Зочин (May 15, 2014 12:57:15 pm )

    Уг хүн нь уул нь жинхэнэ эр хүн шиг. сэтгэл сайтай , тусч хүн байсиймдаа, Сүүлийн үед хамтрагч нараа олж чадаагүй тул цуг хагартлаа баяжсан хүмүүстэйгээ адил ааш зан нь их хувирсан байсан. Эвий минь үйлийн үр юм болов уу эсвэл бусдын золиос болчих вуу, Үхсэн хүн үг хэлэхгүй болохоор хань хамсаатан нар нь одоо талийгаачид бүх юмыг тохно доо, Яана даа,

  • Дорнод (May 15, 2014 11:14:53 pm )

    Их идсэний дараа өнж гэж үг байдаг энэ хүн өнжиж чадалгүй идсээр байгаад л хахчихсан л юм байна ш дээ. Ер нь тэгээд нүгэл нүдээр нь гарна гэдэг үгийг одоо энэ төр болон хувьд ажиллаж байгаа хурган болон хуцан дарганууд санаж явахад илүүдэхгүй дээ. Буруу аргаар юм олж идсэн л бол чи нэг л өдөр тэрнийхээ шанг хүртэнэ би болчихлоо гэж бүү сага баярла.

  • бат (May 16, 2014 7:39:26 am )

    Сэтгэгдэл бичигдээ өчнөөн олон гэмгүй хүн харваж үхдэг Нэг муу луйварчин үхээ л биз Юунд түүнийг өрөвдөөд байгаа юм

antalya rent a car