antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2014 16 comments

Х.Баттулга яагаад худлаа яриад байна

нийтлэсэн Admin

battulga_3Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын “Надад Ерөнхий сайд болох хүсэл байхгүй” хэмээсэн ярилцлагыг уншаад гайхлаа. Маш том зөрчил анзаарснаа л хэлэх гэсэн хэрэг. Уг нь бол Х.Баттулгын мөнхийн хүсэл нь Ерөнхий сайдын суудал шүү дээ. Гэхдээ үүнийг хувь хүн талаас нь хараад яахав. Тэр зөрчилд л гол асуудал байна. Яагаад гэхээр анхнаасаа хэрэгжүүлэхээр зэхсэн төмөр замын асуудал. Яг үнэнийг хэлэхэд Х.Баттулга гэдэг хүн энэ төмөр замын төслийг өөрөө гардаж зураг төсвөө хийсэн. Хийж бүтээх гэсэн чин хүсэл бол байгаа нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл энэ замтай далдуур зууралдаж байгаа хүн. Нууц гэрээ ч гэж нэрлэдэг. Үнэн хэрэгтээ энэ гэрээ нууц байна уу, ил байна уу огтхон ч хамаа алга. Гагцхүү Монгол Улсад л хэрэгтэй зүйл байх хэрэгтэй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Нөгөө талаар Майдар төсөл байна, үүнийг дагасан эко хотын төсөл гэхээр түүнд яах аргагүй Ерөнхий сайдын суудал хэрэгтэй болж таарна.
Ийм том хэмжээний төслүүдийг эрх мэдэлгүйгээр хийхгүй. Тодруулж хэлбэл, Ерөнхий сайд болохгүй бол худлаа л гэсэн үг. Тэгэхээр Х.Баттулга өөрөө үүнийг сайн мэдэж байгаа. Харин байдал ийм байхад яагаад ийн худлаа яриад байгааг ойлгох юм алга. Магадгүй, өөрийн хүсэлтээр бус шахалтаар Ерөнхий сайд болж харагдах гэсэн хэрэг юм болов уу. Түүний төлөвлөж, бий болгох гээд байгаа дээрх том төслүүд бол зүгээр нэг сул гишүүн хийчих зүйл биш. Дээр нь нэмээд “Шинэ сум” төсөл ч цаашаа явахгүй гэсэн үг. Энэ төсөл зөвхөн түүний тойрогт пиарын хэмжээнд хэрэгжээд царцаж таарна. Зөвхөн “Шинэ сум” төсөл гэхэд л сул гишүүн хийчих ажил биш гэдгийг хэн ч мэднэ. Давхар дээлтэй суугаад ч хүч хүрэхгүй. Яах аргагүй засаг тэргүүлж байж хөдөлгөх зүйл. Зүгээр ч нэг Ерөнхий сайд урагшаа хөдөлгөхгүй, УИХ-д томоохон бүлэглэлийг өөртөө татаж байж сая бүтэх ажил шүү. Лав мянган Н.Алтанхуяг байгаад хийчих ажил биш. Дашрамд дурдахад бидний мэдэх хамгийн арчаагүй Ерөнхий сайд бол Н.Алтанхуяг юм шүү дээ.
Гэтэл Х.Баттулга “Надад Ерөнхий сайд болох хүсэл байхгүй” хэмээн ярьж суугаа нь маш том зөрчил л дөө. Яагаад гэхээр Х.Баттулга дээрх төслүүдийг зүгээр л хувь улстөрчийн пиарын хэмжээнд хийж байсан гэж харагдана. Ерөнхий сайд болох хүсэлгүй байна гэдэг энэ ажлуудыг хийхгүй гэсэн үг. Ямар ч Ерөнхий сайд байсан нэг сул гишүүний ийм том хэмжээний ажлыг дэмжээд хийлгэчихгүй. Ерөөсөө манай улстөрийн гол зарчим нь тэр шүү дээ. Өөрөөсөө илүү сэтгэж, илүүг хийчих гээд байгаа нэгнээ нухчин дардаг тийм л бичигдээгүй хуультай.  Эсвэл тэр өөрөө худлаа яриад байна уу гээд олон асуудал хөндөгдөж таарна. Ер нь Ерөнхий сайд болохгүй юм бол Х.Баттулгаар УИХ ч яадаг юм. Ямар ажил мундсан биш, тэр бизнесээ л хийнэ биз.
Уг нь өөрийнх нь улстөрд хэрэгжүүлж буй стратеги төлөвлөгөөнд Ерөнхий сайд болохгүй гэсэн нэг ч үг үсэг байхгүй шүү дээ. Түүний стратеги төлөвлөгөөний гол жанжин шугам нь засгийн эрхийг гартаа авах байтал яагаад ийн худлаа яриад сууж байгаа ойлгох юм алга. Шууд л “Би Ерөнхий сайд болж, ийм зүйл хийнэ. Өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаа нэг л биш. Н.Алтанхуягийг унагаад дараагийн танхимаа ингэж бүрдүүлнэ” гэдгээ шулуухан хэлчихсэн нь дээр санагдах юм. Нөгөө талаар ар талдаа байгаа МоАХ хэмээх фракцаа яах гээд байгаа юм. Х.Баттулгын ар талд маш олон итгэл үнэмшлээ өгч, цагийн цагт энэ хүнийг дэмжиж өдий зэрэгт хүргэсэн журамт нөхөд нь байгаа шүү дээ. Х.Баттулгын хувьд МоАХ-гүйгээр бол улстөрд хэн ч биш гэдгээ ч ойлгодог баймаар юм. Энэ бүгдээс хараад байхаар мань эр дээрх ярилцлагдаа худлаа л хэлчих шиг боллоо.
Үнэхээр Х.Баттулга Ерөнхий сайд болох хүсэлгүй байгаа бол дээрх бүх төсөл төлөвлөгөө зүгээр л хувь улстөрчийн пиар гэж хэнд ч ойлгогдоно. Тэгэхээр Х.Баттулга Ерөнхий сайд л болохгүй бол УИХ-ыын суудлаа ч орхи гэж захих байна.

С.Баяр 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Зочин (May 14, 2014 11:48:20 am )

    Муу хун гэж хэлэхгуй байх ? Ядаж боловсролгуй , мэдрэмжгуй , хулгайч сэтгэлгээтэйн гай нь гарч байна ? Диплом гэдэг цаас чинь ном уншиж , тоо бодож оюун ухаанаа задлаж чадсан шуу ? гэдгииг батлаж байгаа болохоос , худалдаж авсан цаастай нохдууд бол монгол улсыг иим л болгоно доо ?

    • Zochin (May 14, 2014 5:34:28 pm )

      Яг унэн. Дан ганц ашиг харж бизнес хийдэг хун яаж турийн сайд хийх юм бэ? Турийн хар хун гэж тусгай байх хэрэгтэй.

  • MGL-д (May 14, 2014 12:22:56 pm )

    Женко Баттулга бол ТЭНЭГ аЛТАНХУЯГ, ГАЗРЫН НАЙМААЧИН, м.эНХБОЛД, УРВАГЧ бАЯРЦОГТ, ХОШГОРУУЛАГЧ эЛБЭГДОРЖ нараас 100 хувь илүү хүн шүү

  • zotciin (May 14, 2014 1:19:54 pm )

    jenkogiin tolgoi hurekhgui ee ooriigoo medeesei

  • Baagii (May 14, 2014 1:32:30 pm )

    Altanhuyagaas l salahgui bol une usuj, hudal yariad Mongol suirlee

  • Bold (May 14, 2014 3:09:01 pm )

    Mongolchuud negel ym uhaar Battulga erönh sad boloh ym bol iih ym hiindee daanch buruuruugaan ywdag uls hoino

  • Turiin bankind (May 14, 2014 6:58:49 pm )

    Naadah chin turiin bankiig avah gej bgaa gesen. Saindaa ch alban tushaalaasaa tatgalzaagui hereg

  • TENEF (May 14, 2014 7:10:46 pm )

    IIM HUN MONGOLD SAID HIIJ BAIHAD YAJ MONGOL HUGJIH BE,,,,,,,,,,,,,,

  • battulga (May 14, 2014 8:52:46 pm )

    amidaa muu muu

  • zochinagbaraaa (May 14, 2014 10:18:12 pm )

    Balai yumaa hechuu bgaa bolood l ene saihan hun garch baigaa shuu dee oilgomjtoi hichneen yarihav dee Ene hun yu heregtei gej uls turluu oroh vee dee Uls ornoo l gej orson baij taaraa shuu dee Sanaa dandaa l aldaj yavdag gesen hechuu yum daa ta min uuriiguu bod doo Bolohgui yumiig yahav daa ene tom kompaniig bolgood uduu hurgesen yum chin chuuhun mongoliin ediin zasag bol ene hund yu ch bish shuu dee Atgaad avah hun baihgui yu daa Tand amjilt husje

  • Bayara (May 15, 2014 3:38:57 am )

    Mongol Ulsad battulga shig 10 n Hun baival mash hurdan hugjin.

  • дорж (May 15, 2014 8:56:07 am )

    Боловсрол эдийн засгийн хэрэгтэй бас сургууль төгссөн байх ёстой

  • Бат (May 15, 2014 10:53:40 am )

    Сингапур эзэнтэй хун байхшуу тэр нь сайн зааж огдог биз

  • Anonymous (May 15, 2014 6:59:38 pm )

    МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгоо Хятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж, туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг 2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийн байсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 хужаа алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна. Ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу! Мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу! Тэд нар эрүүл юм уу! өвчтэй юм уу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач! МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан.
    Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна.
    Шударга үндэстэний хөдөлгөөн
    88583399

  • irgen (May 15, 2014 11:16:23 pm )

    yag zuv shuu. unen yim bichje. demjij bna .

  • зочин (May 16, 2014 11:08:11 am )

    Mongol ulsiig Battulga shig yahaas ch butsahgui bolovsrolgui bulgiin tolgoilold ugvul yostoi mafiin uls boloh bailgui. Er n too bodoh hun n iluu uhaantai baidag yum ard tumeen. Bas IQ undur hun,tehnikiin seheeten,intelgent gedeg uguudiig Mongolchuudaa yadahdaa hereglej surmaar.

antalya rent a car