antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

today091908:00-13:00 цагт НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци болон Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсон өдрийг тохиолдуулан, Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 05 дугаар сарын 13-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь оношлох, оролцох өдөр” болгон зарласантай холбогдуулан “Эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд   болно.  Энэ эрдэм шинжилгээний бага хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд: ХАХНХЯ ЭМЯ, БШУЯ, УИХ-ын ТГ-ын Судалгаа шинжилгээний хэлтсийн төлөөлөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд; төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцоно.

09:00-12:00 цагаас Төрийн ордны Их танхимд “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болно. УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг болон Хөдөлмөрийн яамнаас хамтран зохион байгуулж буй уг чуулга уулзалтад жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс гадна Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сан, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпораци, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

10:00-13:00 цагт 1930, 1940 оны улс төрийн хэлмэгдэгсдийн үр хүүхэд УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Л.Цог нарыг уулзахыг шаардаж суулт хийнэ.

11:00 цагаас “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ ЗОГСООЁ ДАЯН ДЭЛХИЙН КАМПАНИТ АЖИЛ” эхэлж байгаатай холбогдуулан Эмнести Интернэшнл байгууллагаас  Хэвлэлийн Хүрээлэнд Хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

12:00 цагаас комикс, дижитал-арт зураач Б.Цолмонбаярын “МӨНГӨН МОД 2014” Үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн Ордонд болно.

13:00 цагаас Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд “Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэлтийн өдөр” болгох Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, салбар хоорондын ажлын уялдаа холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.  Хуралд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон бусад хүмүүс оролцоно. Утас: 99098089

14:00 цагаас Эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан ээлжит сургалтаа “Инфляцийг ингэж тооцдог” нэртэйгээр Үндэсний Статистикийн хорооноос  Хэвлэлийн Хүрээлэн дээр зохион байгуулна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car