antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2014 2 comments

Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын Холбооны IV чуулган болж өнгөрлөө

нийтлэсэн Admin

IMG_3600-640x427Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын Холбооны IV чуулган бороо хур тэгширсэн энэ өдөр тус холбооны тэргүүн Ж. Маралмаагийн Ахмадын Холбооны хийсэн ажлын товч тайлан, Нийслэлийн МАН-ын XXXIII Бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилтын тухай илтгэлээр эхэлсэн юм. Ахмадууд маань чуулгандаа хүндэтгэл үзүүлэн идэвхтэй оролцож байгаа нь суух суудалгүй болсон танхим дүүрэн чуулганы ирцээс харагдаж байлаа.  Нийслэлийн Ахмадын Холбоо нь дүүргүүдийн Ахмадын холбоог тогтмол удирдлагаар хангаж, тэдэнтэй харилцан зөвлөлдөж, хамтран ажилсны дүнд дүүргүүдийн Ахмадын холбоодын бие даасан идэвхитэй үйл ажиллагаа сайжирч намын ахмад гишүүдийн намын үйл ажиллагаанд оролцох оролцоо улам нэмэгдэж дүүрэг бүрээс хүрэлцэн ирсэн ахмадууд маань  намын ажлын өнөөгийн байдал, цаг үеийн асуудал ололт амжилт, алдаа оноо арга хэлбэрийн талаар ажил хэрэгч шүүмжлэл өрнүүлж санал санаачлага гаргаж хэлэлцүүлэг өрнүүлж амжилттай хэлэлцлээ.

Ахмадууд  чуулганаараа  дараах  зорилтуудыг  дэвшүүллээ.

  1. МАН-ын XXVII Их хурал, Нийслэлийн МАН-ын XXXIII Бага хурал болон Ахмадын холбооны IV чуулганаас Нийслэлийн намын Бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд дэвшүүлсэн зорилтууд, тус чуулганд МАН-ын дарга М.Энхболдын тэмдэглэж хэлсэн чухал санаануудыг намын бүх шатны байгууллага, намын гишүүдээрээ дамжуулан улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд ялангуяа өөрсдийн ажиллаж амьдарч байгаа газар бүхэндээ бүрэн хэрэгжүүлэх явдал бидний үүрэг юм.
  2. Намын эв нэгдлийг хангах, НАШБ-ын ажлыг шинэ шатанд гаргах, намын гишүүд, дэмжигчдийн дунд орж ажиллах, тэдний үзэл бодлыг сонсож итгэл үнэмшлийг бий болгох, урам зоригийг нь сэргээх, идэвх оролцоог нь хангах, эдгээр  ажлыг гардан зохион байгуулах намын боловсон хүчнүүдийг зөв шилж сонгох, хуваарилах, тэдний ажилд нь туслах, даалгасан ажлын гүйцэтгэлийг хянаж хариуцлага тооцоход  чиглэгдсэн бодитой ажил зохион байгуулах болно.
  3. Намын ахмад гишүүд бид аливаа улс төрийн үйл явцад туйлын соргог хандаж төрөөс явуулж байгаа бодлого шийдвэр, түүний үр дүнгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч идэвхтэй оролцохын зэрэгцээ өөрийн харъяалагддаг болон удирддаг намын үүрийн ажлыг тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын үйл ажиллагаа, иргэд оршин суугчдын эрх ашиг, ахуй амьдралд хэрхэн нийцэж байгаа эсэх болон тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагад зохицуулсан бодит ажил хэрэгт хандуулж орчин тойрондоо намынхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө үлгэрлэн ажиллахыг Та бүхнээс хүсч байна.
  4. МАН 2016 оны бүх шатны сонгуульд ялах явдал бидний хамгийн чухал зорилт мөн. Үүний тулд Нийслэлийн МАН-ын дэргэдэх ахмадын байгууллага  юу хийж яаж оролцох вэ?  Бид УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хүрэлцэхүйц санал авахын тулд юуны өмнө дэмжигчдийнхээ эгнээг өргөтгөхөд ихээхэн анхаарч энэ ажлыг үүр бүр дээрээ болон тухайн хороон дээрээ Та бүхэн биечлэн зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Тухайлбал:  Залуучууд, хөдөлмөр эрхэлж буй хүмүүс, тэтгэврийн болон тодорхой орлогогүй хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдээ асарч байгаа эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мөн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, багш нартай одооноос ажиллах нь зүйтэй байна. Энэ чиглэлээр харъяалагдах намын байгууллагуудтайгаа хамтарч юу хийх, хэрхэн ажиллах талаараа тодорхой удирдамж гарган ажиллахыг хүсч байна.
  5. Тус илтгэлд ахмад настаны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар дурьдсан. Манай улсад ахмад настаны тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Ахмад настануудын хувьд одоо баримталж байгаа төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрүүд нь хоорондоо уялдаа муутай, эдийн засаг болон эрүүл мэндийн таатай орчинг бүрдүүлэхэд учир дутагдалтай байна. Иймд ахмадууд зөвхөн халамж хүртэх биш, баялаг бүтээгч, нийгмийн хөгжилд оролцогч байхын тулд өөрсдийн мэдлэг чадвар, туршлага дээрээ тулгуурлан нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байгаль орчноо нөхөн сэргээх, тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, ахмадын амралт, сувилалын газар зэргийг байгуулахад бүхий л боломжийг ашиглах нь зүйтэй.

Үүнтэй холбогдуулан өөрсдийн эрх ашгийг хамгаалсан цогц бодлого бүхий хууль,  тогтоомж шийдвэр гаргуулах талаар ахмадын байгууллагууд болон холбогдох бусад газруудтай хамтран ажиллах болно.

Мөн зохион  байгуулалтын  асуудал  хэлэлцсэн  бөгөөд  тус  чуулганы даргаар  Ж.  Маралмааг  улираан  сонгож  мөн  21  тэргүүлэгчтэйгээр  цаашид  үйл  ажиллагаагаа  явуулахаар  боллоо.

IMG_3670 IMG_3588 IMG_3685


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (May 12, 2014 12:48:58 pm )

    МАН мандан бадрах болтугай. Бид бүгдэд ялалтын уриа ойрхон байгаа шүү. МАН-ын бүх гишүүд, дэмжигчиддээ амжилт хүсье.

  • zochin (May 12, 2014 9:26:37 pm )

    MAN MAHN hoer uchiraa olood 16 onoos umnu negdeh heregtei dee Hurelsuh,Sarangerel 2oos holdoh heregtei

antalya rent a car