antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2014 1 comment

Нийслэлд энэ онд 9 байршилд байгалийн чулуун хучилттай автозам тавина

нийтлэсэн Admin

baigaliinchuluuМонголд анх удаа байгалийн чулуун хучилттай авто замууд барьж байгаа бөгөөд нийслэлийн замын сангийн 2 тэрбум 205 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 9 байршилд 1.83 км авто зам барих юм. Одоогийн байдлаар Гандангийн баруун хаалганаас баруун тийш явах зам, Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох зам буюу Бишрэлт зочид буудлын урдуурх зам, Эрхүүгийн гудамжийг Денверийн гудамжтай холбох зам буюу 11-р хорооллын урдуур АНУ-ын ЭСЯ-ны зүүн талын зам хүртэлх авто замуудыг барьж нээгээд байна.

БГД, 2-р хороо, Замчдын гудамжнаас вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэл, БГД, 4-р хороо, Замчдын гудамжнаас вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэл, БЗД, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөөг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох, СБД, 1-р хороо, Жамъян гүний гудамжнаас Гэндэнгийн гудамж хүртэл, СБД, 7-р хороо, Бага тойрууг МУИС-ийн арын гудамжтай холбох, ЧД, 1-р хороо, Жигжиджавын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох замуудыг энэ онд барьж гүйцэтгэнэ.

Байгалийн чулуу хучилттай авто зам нь чанарын хувьд эдэлгээ удаантай, хороолол доторх замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, борооны усыг шингээж нэвчүүлэх, шугам сүлжээний шинэчлэлтийг зам эвдэхгүйгээр хийх ач холбогдолтой бөгөөд хүйтэн сэрүүн улиралд ч барих боломжтой юм. Явган хүний замыг байгалийн чулуугаар хийж байсан туршлагатай бөгөөд чулуу үйлдвэрлэгч үндэсний компаниудаа ийнхүү дэмжиж байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (May 09, 2014 2:54:33 pm )

    MUIS n arin zamiig Beijingiin gudamjtai hamt haadag teneg yavdal boljee. buun tugjrel

antalya rent a car