antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2014 2 comments

Гомдолын дагуу шүүгчдэд хариуцлага тооцууллаа

нийтлэсэн Admin

shuuh_oxu_04-middleШүүхийн ёс зүйн хорооны анхан шатны болон нийт гишүүдийн хуралдаан боллоо. Анхан шатны хуралдаанаар иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас шүүгчийн ёс зүйтэй холбогдуулан ирүүлсэн 82 шүүгчид холбогдох 45 гомдлыг хэлэлцсэн байна. Шалгалтаар сахилгын хэрэг үүсгэх үндэслэл нотлох баримтууд тогтоогдоогүй, шүүгчийн ёс зүйтэй холбоогүй зэрэг үндэслэлээр 75 шүүгчид холбогдох 41 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Мөн гурван шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, дөрвөн шүүгчид холбогдох гурван гомдлыг нэмэлт шалгалт хийх, нэгтгэн шалгах шаардлагатай гэж үзэн хойшлуулсан байна. Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар Шүүхийн ёсзүйн хорооны анхан шатны тогтоолыг эс зөвшөөрч, нийт гишүүдийн хуралдаанд давж заалдах гомдол гаргасан найман шүүгчид холбогдох найман гомдлыг хянан хэлэлцжээ. Ингээд долоон шүүгчид холбогдох анхан шатны хуралдааны тогтоолыг хэвээр үлдээжээ. Харин нэг шүүгчид зургаан сарын цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
 Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • азаа (May 09, 2014 11:17:05 pm )

    авилга аваад бондойсон шүүгчийг цалингийн 30%гэдэг чинь загтанасан газар нь маажсантай нь л адил хэрэг шүү дээ шүүгчид шүүгчидээ шүүнэ гэж юу байхав дээ ёстой нөгөө нохойн наадам болов гээч биз дээ хөөрхий төр засаг,ядарсан ард түмэн бас хариуцлага тооцсон гэнээ үнэмшсэн болоё доо…

  • зочин (May 10, 2014 7:16:07 pm )

    шүүхийн ерөнхий зөвлөл бүтэхгүй нээ.Лүндэндорж ,ёс зүйн хорооны гишүүд шүүгчдээ л хамгаалж байна. Юун шүүхийн шинэчлэл ,горьдоод ч хэрэггүй.шинэчлэл хийх хүсэлгүй байна шүү дээ. 41шүүгчээс 3 шүүгчид сахилгын хэрэг үүсгэлээ гэнээ Хөгийн юм.Хангалттай нотлох баримттай л ёс зүйн хороонд өгнө шүү дээ.Ёс зүйн хороонд өгнө нэдэг нь өөрөө эрсдэлтэй ,эр зоригийн алхам шүү дээ.Хохирсон хүмүүс л өгч байгаа ш дээ

antalya rent a car