antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2014 1 comment

Изинисийн онгоц эрсдэлтэй юу

нийтлэсэн Admin

JU-9919-Eznis2012 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Изинис эйрвэйз компани Nordic Aviation Capital (NAC) гэх байгууллагаас Q400 загварын онгоцыг түрээслэн, ашиглах гэрээ хийжээ.

Одоо JU-9919 дугаартайгаар нислэг үйлдэж байгаа уг онгоц өмнө нь JA849A гэсэн дугаартайгаар Air Nippon Network(ANA)  компанийн дотоод нислэгт явж байсан байна. 2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр анхны нислэгээ хийсэн  энэ онгоц 2007 оны 3 дугаар  сарын 13-нд Осака-гийн онгоцны буудлаас хөөрсний дараахан урд дугуйг буулгах систем нь гацсаны улмаас Кочи хотын нисэх буудалд ослын буултыг урд дугуйгаа буулгалгүй, маш эрсдэлтэй нөхцөлд  хийснийг албаны тэмдэглэл дээр бичиж тэмдэглэсэн байдаг.

Үүний дараахан KCZ-ITM 31-05-2007 кодтойгоор засварт оруулсан уг онгоцыг Nordic Aviation Capital авч, хадгалж байгаад Изинис эйрвэйз компанийхны хүсэлтээр түрээслүүлсэн юм байна.

Онгоц нь олон хүний амь настай холбоотой техник учраас автомашин зардаг шиг гар дамжуулдаггүй. Үүх түүхийг нь заавал тэмдэглэж, дараагийн эзэмшигчид анхааруулдаг ёстой. Тийм ч учраас олон улсын нислэгийн аюулгүй байдал хариуцсан байгууллагаас энэ талаарх мэдээллийг албан ёсоор

http://www.planespotters.net/Production_List/De-Havilland-Canada/DHC-8_Dash-8/4106,JU-9919-Eznis-Airways.php

хаяг дээр байрлуулсан байгааг олж үзэж болно. Мөн ослын буулт хийж байгаа үеийн бичлэгийг үзнэ үү.

Q400 загварын онгоцны урд дугуйг буулгах систем гацах үзэгдэл Японд төдийгүй бусад орнуудын авиа компаний ашиглалтад цөөнгүй тохиолдох болсон учраас Японы ANA компанийн хэмжээнд ийм төрлийн онгоцыг нислэгт ашиглахыг бүрмөсөн хориглосон байна.

Гэтэл Изинис эйрвэйз компани урьд өмнө техникийн ноцтой алдаа гаргаж, ослын буулт хийж байсан 9.1 жилийн насжилттай онгоцыг түрээслэн авч, дугаарыг нь өөрчлөн зорчигч тээврийн нислэгт явуулсаар байгаа ажээ. Иргэдээ дээдэлдэг, зорчигчдоо хүндэлдэг авиа компаниуд өмнө нь осолд орж байсан онгоцыг хэзээ ч авдаггүй алтан дүрмийг Изинис эйрвэйз мэдэхгүй байна уу эсвэл тоохгүй байна уу гэдэг нь сонин.

Дээрх баримтуудаас Изинис эйрвэйз компаний удирдлага гадны том компанийн ашиглалтаас шахагдсан техникийг хямд түрээслэх замаар, зорчигчид, монгол хүний амь насыг эрсдэлд оруулаад байгаа юм биш биз гэсэн дүгнэлт өөрийн эрхгүй урган гарч байна.

Монгол хүний амь, аюулгүй байдал нь Изинис эйрвэйз компанийн ашгийн дэнчинд тавигдах ёстой юу гэсэн асуултын хариуг бид эрэлхийлж байна. Энэ асуудлыг гүнзгийрүүлэн судлах болно.

:

:

Г.Од

Эх сурвалж: Шууд.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • 100 % (May 06, 2014 10:25:34 am )

    100% ЭРСДЭЛТЭЙ ШҮҮ

antalya rent a car