/Үхрийн шарсан хавирга/
Эзэгтэй таны амралтын өдөрт зориулж Солонгос үндэсний хоол болох үхрийн жижиг хавиргуудаар хийдэг “Галби”-г хэрхэн хийх талаар зөвлөж байна.Будаанаас гадна салатны, далайн байцаануудаар хачирлавал зохимжтой.
Орц:
-16 жижиг хавирга
-1 аяга буурцагны соус /soy sauce/
-3/4 аяга элсэн чихэр
-1/2 аяга цэвэр ус
-1 ширхэг лийр /хэрчсэн/
-1 ширхэг сонгино /хэрчсэн/
-2 хоолны халбага нунтаг сармис
-4 хоолны халбага ургамлын то
с -1 хоолын халбага перец
-1 хоолны халбага цагаан гааны шүүс
Жор:
1. Хавиргаа угаана. Дараа нь усанд хийж 1 цаг дэвтээгээд шүүж гаргана.
2. Сонгино, лийрээ хамтад нь нухашлана. Нухашлагч машинд хийж болно.
3. Нухшаа өөр саванд шилжүүлээд дээр нь махнаас бусад үлдсэн найрлагуудыг хийж холино.
4. Дэвтээсэн хавиргаа хольцтой саванд хийж таглаад 8-10 цаг даршилж хонуулна.
5. Маргааш нь хавирганыхаа тал бүрийг 2-3 минут орчим шарж гаргана.
6. Бэлэн болсон галбиг будаатай олгоно.
Холбоотой мэдээ
-
Zaluu (May 04, 2014 10:20:48 pm )
Joohon oilgtstoi bichij bigaach jishee ni 16n jiijeg hawirga gej her hemjeetee geh met tsaad So uwuuguusuu sain asuu dahij
-
ganga (May 05, 2014 10:07:11 am )
uwuuguusuu hunjiluus ni bosgood asuu
-
esu (May 05, 2014 3:31:23 pm )
bayrllaa dahin iim goy olon hool zaaj ogooroi
-
Erka (May 05, 2014 4:08:49 pm )
Tuuhiigeer n ideh uuuu
-
Anonymous (May 08, 2014 2:26:38 pm )
manai geriinhen lav durgui shal nyaluun amttai
5 Comments