antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2014 8 comments

МОАХ-аас мэдэгдэл гаргалаа

нийтлэсэн Admin

moahМОАХ-ынхан өнөөдөр “Ухаалаг төрөөс ухарлаа” сэдэвт хэлэлцүүлгийг Иргэний танхимд хийлээ. Энэ үеэр тус холбооноос доорх мэдэгдлийг хийсэн юм. Дашрамд дурдахад тус холбоог УИХ-ын гишүүн Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд Х.Баттулга тэргүүлдэг билээ.
Монголын ард түмэн 2012 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг сонгож, Энэ монгол улсад эрс өөрчлөлт их бүтээн байгуулалт хийхийг хүссэний үр дүнд өнөөдрийн энэ засаглалыг бий болгосон.
Сайн зүйлийн эхлэл олон байгаа боловч, эхлүүлсэн энэ их бүтээн байгуулалт замын дунд зогсох магадлал маш өндөр болж, ард түмний сэтгэл их эд эмзэглэж, хүссэн ч эс хүссэн ч МоАХ-г босгоход хүргэж байна. Ард түмний эрх ашиг гэхээс илүү Н.Аптанхуягийн толгойлсон бүлэглэл 1996 оны олон засаг огцорсоны тэр л их гунигт төрийн үйл явдлуудыг давтах нь тодорхой болов.
Ард түмэн, төр улсын эрх ашгийг умартаж, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд ганцаарчилсан тоглолт хийж шоудсан этгээдүүд төрийн нүсэр тогтолцоо, давхар дээл тайлах Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулинд хэтэрхий хөнгөн хандаж , гуйвж дайвсан, хүлээж харзнасан, хэт мэдэмхийрсэн, энэ арчаагүй үйл явдлыг ард түмэн эрс эсэргүүцэж тэр тусмаа МоАХ түүний ахмад гишүүд үүнд туйлын их эгдүүцэж, Том төрөөс ухаалаг төрлүү явах тэр л шударга үйлсийн төлөө хатуу тэмцэх болно.
Ардчилсан намын доторх энэ бүлэглэлийн хийрхэлийг сөрөг хүчин болох МАН-ынхан овжин ашиглаж, бүтээн байгуулалтыг гацаах, улс төрийн ашиг хонжоо олохын тулд юу ч хийхээс буцахгүй улайрч байгааг МоАХ-ны олон мянган гишүүд, дэмжигчид цаг минут бүр харж хянаж байгааг хатуу анхааруулъя.
Монголын ард түмэн амар тайван амьдарч, ажил орлоготой байж, ардчилсан намаас их зүйлийг хүсэн хүлээж байхад Н.Алтанхуяг болон түүнийг тойрсон улс төрийн амьгүй албатуудаас болж Монголын төр, түүний залгамж чанар, давхар дээлтэйгээ өмхийрч улс төрийн тоглоом болгон, ард олныг талцуулахгүй байхыг хатуу сануулъя.
Нийгмийн бухимдал, зон олны уур хилэн тэртээ 25 жилийн өмнөх нийгмийн сэтгэл зүйтэй огтхон ч зүйрлэхгүй асар их өөрчлөгдсөнийг Ардчилсан намын УИХ дахь эрхэм гишүүд одоо нэгэнт ойлгосон байхаа гэдэгт МоАХ-ны партизанууд хатуу сануулж байна.
Ухаалаг төрлүү зоригтой алхаж, их бүтээн байгуулалтыг улам шуурхайлуулж хувийн болон бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр Ард түмний эрх ашгийг илүү тавихыг шаардаж байна.
МоАХ-ны гишүүд, дэмжигчид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зочин (May 02, 2014 8:18:51 pm )

    моах гэж хэн бэ баттулгуу үгүйшдээ баттулга намын даргын суудалд санаархаж байна моах бал ардчилсан нам ш дээ ард түмэн тэгж л харж байгаа ш дээ сайн хүний нэрийг гурав худалдана гэгч болж байна даа зоригийн нэрийг барьж битгий үймээн битгий хийгээд бай

  • Golgggggggg (May 02, 2014 10:52:53 pm )

    Энэ сэтгэгдэл бичсэн учираа мидэхгуй бурантаг зугээрл нусаа арч гэж хэлие

  • ganga (May 03, 2014 8:07:25 am )

    erdene gej neg uhaantai nuhur bgadaa

  • BAAGII (May 03, 2014 3:40:11 pm )

    MASH ZUV, ARD TUMEN DEMJINEE

  • zochinzochin (May 03, 2014 4:57:32 pm )

    Eserguucliin jagsaal xiie

  • Zaluu (May 03, 2014 5:06:09 pm )

    Europ d surch ajlaj bagaa olon zaluus demjij baigaa shüü MOAX oog Battulag ünheer ym hiij Mongoliin önöögiiin bohir amiidarlig tsewerlej högjüülii gej olon udaa ywsan ywchi ch baigaa olgoirhuud esergeer nii ürgelj haaj booj iirlee odoo bosoh tsag bolson biid demjij bna mön endees olon saihan zaluus eh orondoo udahgüi tsuwran ochino bid ünenii tölöö iredüin Mongliihoo tölöö ajilna Battulgaa urigshaa

  • Turuu (May 03, 2014 10:50:02 pm )

    Zuv sh tee,ekh oron ard tumenee gesen setgel unertej baigaad bayrlaj bna,Ganbaatar gishuun mun shudarga saihan gishuudiig demjij ajillah heregtei shuu MoAX niihoon,,,!

  • Zamchin (May 04, 2014 2:01:01 am )

    МОАХ гэдэг юу юм вэ ? Баттулга Гансух хоерыг хамгаалаж байгаа юм уу ? Монгол улсын эдиин засгииг нурааж , ард тумнии татварын монгоор нохдуудииг омоорч байгаа юм уу ? Жинхэнэ унэнииг ойлгох цаг уе ирэхэд та бугд сайн дураараа тарах эр зоригтой байх хэрэгтэй шуу ??? Наад женко чинь хэн гэж дугнэж байгаа юм вэ ? Тэр бол хулгайч + урвагч Одоо уед монгоор тусгаар тогнолоо хамгаална шуу ? Харин монголын баялагииг унэгуйдуулэж байгаа эдиин засгиин алуурчид бол Моахын квотоор гарсан сайдууд шуу дээ ? Нэг бох , загвар омсогч , нохой сурагч , орос хэлнии багш гээд цувна Гэхдээ монголын толоо гэх юм бол бугдииг дэмжих байлаа Одоо бол та бугдииг тамд морилно уу ? Гэж ероое????

antalya rent a car