
Энэ талаар Төв аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжуудаас тодруулахад “Манайд гэмт хэрэг гарсан тухай дуудлага 05.30 цагийн үед ирсэн. Дуудлага авсан даруйд Ажлын хэсэг томилон хэргийн газарт дөнгөж ирээд үзлэг хийж, хохирогч, гэрч нараас тайлбар мэдүүлэг авч байна. “165-170 см орчим өндөртэй, баг зүүсэн гурван залуу дайрч орж ирсэн” гэснээс өөр мэдээлэл одоогоор алга. Ойр орчмынх нь айлуудаас сэжигтэй хүний талаар мэдээлэл цуглуулж буй ч гэмт хэрэгтнүүдийн талаар тодорхой мэдээлэл олж чадаагүй л байна” гэсэн юм.
ЦЕГ-ын даргын тушаалаар өчигдөр ЭЦГ, УМБГ, Төв аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг шинээр томилон хэргийн газар руу явуулсан бөгөөд тэдэнтэй 14.00 цагийн үед холбоо барьж хэргийн талаар тодруулахад “Нарийвчилсан үзлэг шинжилгээ хийж байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Г.РАВЖАА
Холбоотой мэдээ
Comments are closed.