antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2014 Comments are off

Эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ

нийтлэсэн Admin

ediinzasagУИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүд нам, эвслийн бүлэг, төр, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаас давхардсан тоогоор нийт 170 гаруй санал ирүүлсэн байна. Үүнийг хянан үзээд гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөхөөр тусгажээ. Төсвийн урсгал зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд шилжих, улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, ашигт малтмалын хайгуулын ажлыг сэргээх чиглэлээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов. Тавантолгойн талаар УИХ-ын баталсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах юм. Уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор шийдвэрлэхийг байнгын гишүүд дэмжжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэхээр тусгасан байна. Энэ төслийн хэрэгжилтэд УИХ, Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах аж. Таван толгой-Гашуунсухайт-Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах юм байна. Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгахаар заасан. Мөн бага, дунд орлоготой иргэдэд хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, “Чингис” бондын хуваарилагдаагүй болон зарцуулагдаагүй хөрөнгийн эх үүсвэрийг бодитой үйлдвэрлэлд хөрөнгө оруулах буюу үйл ажиллагаа нь жигдэрсэн экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх санал төсөлд тусгагдсан. Дээрх саналууд олонхийн дэмжлэг аваагүй юм. Түүнчлэн төсвийн хөрөнгийн урсгал зардлыг 20 хувиар бууруулах, төрийн байгууллага, албан тушаалтан баяр, ойн арга хэмжээ, дайллага, хүлээн авалт, бэлэг дурсгалд төсвийн хөрөнгөөс гаргахыг хориглох, Төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа хийх, хаалтын гэрээ хийхийг хориглох саналууд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй байна. Чуулганы хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн болон дэмжигдээгүй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж эхлэв. Тус байнгын хороо тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад нам, эвслийн бүлэг, гишүүдээс гаргасан саналуудаас 39 саналыг нь дэмжсэн бөгөөд 13 санал олонхийн дэмжлэг аваагүй аж. Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд зарим саналын томъёололтой холбогдуулан Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Харин байнгын хорооны 31 дэх санал буюу тогтоолын хавсралтад “Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд УИХ, Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэсэн дэд заалт нэмэх ажлын хэсгийн саналын томъёололтой гаргасан байлаа. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нэг өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car