antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2014 2 comments

Х.Баттулгыг М.Энхсайхан шиг “шахан зайлуулах” сонирхол АН-д бий юу?

нийтлэсэн Admin

527-139882883554_500x500Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эхний хэлэлцүүлгээр баталсантай холбоотойгоор АН-ын үл ойлголцол ил болоод буй.
Үүний дараа буюу өнгөрсөн Баасан гарагт Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан нартай цуг уг хуулийн төслийг дэмжиж санал өгсөн УИХ-ын гишүүн Р.Бурмааг АН-аас хөөх шийдвэр гарсан билээ.
Өчигдрөөс эхлэн Н.Алтанхуяг, Х.Баттулга нар уулзаж, ойлголцсон гэх мэдээлэл хэвлэлээр гарах болсон ч энэ нь дэгс бололтой.
Харин ч Р.Бурмааг АН-аас хөөх шийдвэр Гүйцэтгэх зөвлөлөөр баталгаажвал Х.Баттулга Н.Алтанхуягийг дүрмийн бус аргаар сонгогдсон тул огцрох ёстой гэсэн саналыг ҮЗХ-доо тавих гэнэ.
Мэдээж ийм дайралтаас урьтаж, Х.Баттулга тэргүүтнийг АН-аас хөөх шийдвэр ч гаргах төлөвлөгөө байгаа аж.
2006 онд мөн л яг үүнтэй төстэй байдал үүсч, тухайн үеийн АН-ын удирдлага буюу “Алтангадас”-ынхан намынхаа дарга  байсан М.Энхсайхан, Ж.Наранцацралт тэргүүтэй 4 УИХ-ын гишүүнийг намаасаа хөөж байсан билээ.
Сонирхолтой нь яг тухайн үед тэднийг хөөх шийдвэрийг биечлэн гаргаж байсан н.Бямбаа өдгөө АН-ын Хяналтын Зөвлөлийн даргаар дахин ажиллаж буй юм.

Ч.Явуу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • 123 (May 01, 2014 10:57:02 am )

    Hehe arvin turshlagatai hun ajillaj baigaa yum bna.

  • Туяа (May 01, 2014 3:12:48 pm )

    Баттулга бол Алтанхуягийн дэргэд эр хүн байхгүй уу даа

antalya rent a car